Навальный Ням гаригт Орос руу буцна

Хуучирсан мэдээ: 2021.01.13-нд нийтлэгдсэн

Навальный Ням гаригт Орос руу буцна

Навальный Ням гаригт Орос руу буцна

Оросын сөрөг хүчний улстөрч Алексей Навальный Ням гаригт /2021.01.17/ эх оронгуугаа буцах болсон тухайгаа өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Тэрбээр өнгөрсөн наймдугаар сард Сибирийн Томскт ажлаар явж байхдаа хордож, улмаар "ком"-д орж, улмаар ар гэрийнхэн нь түүнийг Германд авчирж эмчлүүлсэн юм.

ОХУ-ын эмч нар түүнийг хордсон гэж үзээгүй ч Германы эмч нар түүнийг “новичок” хэмээх мэдрэлд нөлөөлөх бодист хордсон байна гэсэн дүгнэлтэд хүрч байв.

Оросын хууль хүчнийхэн түүнийг Францын "Yves Rocher" компаниас дүүтэйгээ хамтран мөнгө угаасан хэрэгт буруутгаж 3,5 жилийн хорих ял оноосон ба сүүлд тэнсэн харгалзах ял болгон өөрчилсөн байв. Харин Герман руу явсан нь тэнсэн харгалзах ялын заалтыг зөрчсөн гэж үзээд Оросын хуулийн байгууллага Навальныйг дахин шүүхээр төлөвлөжээ. Харин Навальный үүнийг улс төрийн шалтгаантай гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Навальный болон түүний хамтрагчид түүнийг хордуулсан хэргийн ард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин байгаа гэж сэжиглэж байгаа юм. Учир нь тэрбээр Путины засаглалыг олон жилийн турш шүүмжилсээр ирсэн. Харин энэ талаар саяхан болсон ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн хурлын үеэр нэгэн сэтгүүлч асуухад Путин “Хэрэв Навальныйг хордуулах байсан бол аль хэдийнэ гүйцээчихсэн байлаа” хэмээн хариулсан юм.

Эх сурвалж: CNN

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж