PCR шинжилгээнд хамрагдах иргэд цахимаар урьдчилан цаг авна | News.MN

PCR шинжилгээнд хамрагдах иргэд цахимаар урьдчилан цаг авна

PCR шинжилгээнд хамрагдах иргэд цахимаар урьдчилан цаг авна

PCR шинжилгээнд хамрагдах иргэд цахимаар урьдчилан цаг авна

Нийслэлийн хэмжээнд Covid-19 халдварыг илрүүлэх зорилгоор нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулж буй байнгын үйл ажиллагаатай 30 шинжилгээний төвийн ачааллыг зохицуулах, хүлээгдэл чирэгдлийг бууруулах зорилгоор маргаашаас /2021.01.14/  эхлэн иргэдэд шинжилгээний цаг олгох ажлыг зохион байгуулахаар болжээ.

Тодруулбал, шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд www.eruul.gerege.mn цахим хуудсанд нэвтэрч, регистрийн дугаараа бүртгүүлэн шинжилгээ өгөх цаг болон төвийн байршлын талаарх мэдээллийг авах, мөн шинжилгээний хариугаа харах бүрэн боломжтой юм. Иймд, дээрх шинжилгээний төвүүд маргаашнаас эхлэн цахимаар олгосон цагийн дагуу үйлчлэх тул иргэд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлан товлосон хугацаанд очих, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.

Эх сурвалж: Нийслэлийн эрүүл мэндийн газар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Azaa 2021-01-13 202.126.90.7

sn bnuuu amartiin odoruudeer pcr shinjilgeenii xariu garaxuuu ugui yu

Avatar

ЗОЧИН 2021-01-13 202.9.46.243

ТА ЭНЭ МЭДЭЭЛЭЛ БИЧСЭНЭЭРЭЭ МОНГОЛ УЛСАД ХОР ХҮРГЭЖ БАЙГААГАА УХААРЧ БНА УУ МОНГОЛЫН ТӨРИЙН УУРГА УРТ ХУУВЬ УУЖИМ ШҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж