Индонез улс Хятадын вакцинаар дархлаажуулалтаа эхлүүллээ

Хуучирсан мэдээ: 2021.01.13-нд нийтлэгдсэн

COVID-19

Индонез улс Хятадын вакцинаар дархлаажуулалтаа эхлүүллээ

Индонез улс Хятадын вакцинаар дархлаажуулалтаа эхлүүллээ

Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо өнөөдөр /2021.01.13/ Хятадын “Sinovac” компанийн бүтээсэн вакциныг хийлгэснээр тус улсад covid-19-ийн эсрэг дархлаажуулалт эхэллээ. Дэлхийд хүн амаараа дөрөвт жагсдаг тус улсын Хүнс, эмийн чанарын хяналтын үндэсний агентлагаас хэрэглэхийг зөвшөөрсөн covid-19-ийн анхны вакцин бол Хятадын “Sinovac” компанийн вакцин байсан юм.

Уг вакцин нь 65.3 хувийн үр дүнтэй байгааг завсрын туршилтын дүн үзүүлсэн бөгөөд Индонези улс хоёр сарын хугацаанд нэн тэргүүнд эрүүл мэндийн байгууллагуудын 1.5 сая орчим ажилтныг вакцинжуулахаар төлөвлөж байгаа аж. Индонезийн Засгийн газар нийтдээ 181 сая хүн вакцин хийхээр тооцоолсон  ба дараагийн ээлжинд төрийн үйлчилгээний албан хаагчид, өндөр настнууд зэрэг эрсдэлтэй бүлгийн хүмүүст хийхээр болжээ.

Тус улс өнгөрсөн оны сүүлчээр “Sinovac” компаниас гурван сая орчим тун вакцин хүлээж авсан бол энэ оны нэгдүгээр улиралд дахин 30 сая тун, нийтдээ 125 сая тун вакцин авахаар төлөвлөжээ. Түүнчлэн “Pfizer”, “Novavax”, “AstraZeneca” компаниудтай тус бүр 100 сая тун вакцин худалдан авах гэрээ байгуулахаар ажиллаж байгаагаа тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлсэн байна. Индонезид өнөөдрийн байдлаар 846 мянган тохиолдол бүртгэгдэж, 24 мянган хүн нас баржээ.

Эх сурвалж: AP NEWS

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж