Төв аймгийн таван суманд зээр, бугын сүрэг өвөлжиж байна | News.MN

Төв аймгийн таван суманд зээр, бугын сүрэг өвөлжиж байна

Хуучирсан мэдээ: 2021.01.13-нд нийтлэгдсэн

Төв аймгийн таван суманд зээр, бугын сүрэг өвөлжиж байна

Төв аймгийн таван суманд зээр, бугын сүрэг өвөлжиж байна

Төв аймгийн Аргалант, Баянхангай, Лүн, Баянцогт Баянчандмань, Угтаалцайдам, Архуст, Эрдэнэ, Сэргэлэн сумын нутагт зээр болон бугын сүрэг нүүдэллэн орж ирж, айлын ногооны талбайд өвөлжиж буй юм байна.

Тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас шуурхай арга хэмжээ авч, сумдын Засаг дарга болон байгаль орчны хяналтын улсын байцаагч нарт зэрлэг ан амьтныг суурьшлын бүс рүү оруулахгүй байх, ядарч сульдсан амьтдад өвс, хужир тавьж өгөх тухай албан тоот хүргүүлжээ.

Эрдэнэсант сумын дөрвөн байршилд 500 кг хужир, 250 кг өвс тавьсан бол Баянчандмань сум хоёр байршилд 400 кг хужир, Аргалант сум гурван байршилд 450 кг ногоон тэжээл, Баян-Өнжүүл сумын гурван газарт 500 кг хужир таван боодол өвс, Хойд Өнжүүл ууланд зургаан газарт нэг тонн хужир, Бүрэн сум 30 боодол өвс, 10 шуудай хужир тус тус тавьж өгчээ.

Төв аймгийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлснээр, Аргалант сумын нутгаар цас их орж хүйтэрснээс зэрлэг ан, амьтан тэр дундаа нэн ховор амьтанд тооцогддог 270 гаруй буга, 700 гаруй цагаан зээрийн сүрэг тариалангийн хашаатай талбай, сумын төвийн орчимд ихээр орж ирсэн байна. Тус сумын ЗДТГ-аас биотехникийн арга хэмжээ авч, Ар-Дулаан, Майхны ам, Халиун булаг зэрэг гурван цэгт 450 кг өвс тавьж, амьдын бэлчээрлэх бололцоог бүрдүүлжээ.

Бусад сумдын хувьд шат дарааллаар биотехникийн арга хэмжээ авахаар бэлтгэл ажлаа хангаж буй юм байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-13 103.26.195.126

б** үүрч ирснийг буугаар л зайлуулна ш дээ

Avatar

Зочин 2021-01-13 103.26.195.126

Ямар сайхан мэдээ вэ хулгайн ан хийдэг шуналын тулмуудаас сайн.хамгаалаарай

Avatar

Иргэн 2021-01-13 139.5.218.153

Ан хийх дуртай б** үүрсэн хүмүүсээс хамгаалах хэрэгтэй.

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2021-01-13 150.129.142.126

Ганц гэгээтэй мэдээ тавьж дээ.Маш сайн байна.ӨВС ТЭЖЭЭЛ ЧУХАЛ, БАС ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР НОХОЙ, ЗОЛБИН НОХОЙ, ЧОНО ГЭЭД НААДУУЛЫН ЧИНЬ ДАЙСНУУД БИЙ ДЭЭ.

Avatar

Зочин 2021-01-13 146.115.161.230

Haana baigaag n medeed avsan heden soliotuud n buugaa uureed ochih vii de. Chadah l ulsuud shuu.

Avatar

иргэн 2021-01-13 202.179.26.88

мундаг

Avatar

иргэн 2021-01-13 192.82.68.3

Ямар сайхан юм бэ? Бая баяр хүргэе а амьтдад өвс тэжээл өгч их буян шүү

Avatar

Зочин 2021-01-13 202.21.108.43

Та бүхэнд баяр хүргэж байна

Avatar

Зочин 2021-01-13 202.126.89.44

Амьтад аюулгүй гэсэн газар руугаа очдог

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж