Өнөөдөр нэгдүгээр сарын 13 буюу Монголд ардчилсан Үндсэн хууль батлагдсан ойн өдөр. 29 жилийн тэртээд Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэн төвтэй төр улсыг шинэ Үндсэн хуулиараа тунхагласан билээ. Монголчууд өмчтэй байх, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, сонгох, сонгодох, шашин шүтэх, эс шүтэх эрхийг олгосон хүний эрх, эрх чөлөөг хангасан Үндсэн хууль болсон гэж судлаачид үздэг.
Хотын дарга асан Э.Бат-Үүл өнөөдөр ингэж жиргэжээ. "Ардчилсан Үндсэн хуулийн өдөр! Монголд хүний эрх, эрх чөлөөг хамгаалах нь төрийн үндсэн үүрэг гэсэн, уг нь супер ҮХ! Жинхэнэ тусгаар тогтнолын ҮХ-ийг бүтээсэн, өдгөө шоронд хоригдож буй С.Баяр, С.Баярцогт, Да Ганболд, М.Энхсайхан нар бол баатарууд!Тэдэндээ талархацгаая!"
Б.ШАРХҮҮ
Холбоотой мэдээ