2020 оны арванхоёрдугаар сараас өндөр хөгжилтэй орнууд covid-19-ийн эсрэг вакцинжуулалтад ард иргэдээ хамруулж эхэлсэн. Иймээс 2021 оны оны дэлхийн эдийн засгийн төлөв байдлыг Дэлхийн банк, ОУВС илүү өөдрөгөөр төсөөлж байна. Тэр тусмаа өнгөрсөн онд уналтад орсон газрын тосны салбарт эерэг хүлээлт үүссэн нь АНУ, БНХАУ, Европын холбооны орнуудын эдийн засгаа сэргээх, цар тахалд зарцуулах далайцтай багц арга хэмжээнүүд авах болсноос гадна Жо Байден АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон нь үнэ өсөхөд түлхэц болж байгаа аж.
Саяхан Саудын Арабын улс өөрийн өдрийн олборлолтоо огцом нэг сая баррелиар бууруулахаа мэдэгдсэн нь 2021 оны нэгдүгээр сарын эхээр тосны үнэ огцом нэмэгдэх хүчин зүйл болов. Дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын банк болох Голдман Сакс 2021 онд “брент төрлийн түүхий газрын тосны баррелийн үнэ 65 ам.доллар болно" гэсэн өмнөх таамгаа бататгажээ.
2020 оны тавдугаар сараас брент төрлийн түүхий газрын тосны үнэ 20 ам.доллараас 2.3 дахин өсөж өнөөдрийн байдлаар 56 ам.доллар/баррель болсон.
Энэ нь Монголын хувьд дотоодод зарагдаж буй бензин, шатахууны үнэ өсөх муу таагүй мэдээ юм. Монгол Улс шатахуун үйлдвэрлэдэггүй, зуун хувь гадаадаас хэрэгцээгээ хангадаг учраас. Үүний 90 хувийг нь Оросоос нийлүүлдэг.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны гуравдугаар сарын 19-ны хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүний талаарх гаргасан шийдвэрийн дагуу импортлогчид бензин, шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг өнгөрсөн хавар 280-300 төгрөгөөр бууруулсан юм. Мөн Монгол Улсын нефтийн бүтээгдэхүүний гол нийлүүлэгч ОХУ-ын "Роснефть" компани хилийн үнээ хямдруулсан нь дотоодод шатахууны үнэ буурахад нөлөөлсөн юм.
УУХҮЯ-ны албан ёсны сайтаас авсан мэдээллээр, өнөөдрийн байлаар Аи-92 автобензины үнэ баруун бүсэд литр нь 1640 төгрөг, төвийн бүсэд 1520 төгрөг, зүүн бүсэд 1570 төгрөг, Улаанбаатар хотод 1450 төгрөг байна. Засгийн газрын зүгээс АИ92 бензин онцгой албан татварыг тэглэж, дотоодод зарагдаж буй жижиглэнгийн үнийг тогтвортой барихад дэмжлэг үзүүлсэн.
Шатахууны үнийн өсөлт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлдөг. Гэхдээ Засгийн газрын зүгээс аж, ахуйн нэгжүүдийн цахилгаан, дулааны үнийг ирэх долдугаар сар хүртэл даахаар болсон нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах зорилготой авч хэрэгжүүлж буй арга хэмжээний нэг.
Гадаадын зах зээл дэх газрын тосны үнийн өсөлттэй холбоотойгоор дотоодын зах зээлд зарагдаж буй шатахууны үнэ дагаад өөрчлөлт орох нь дамжиггүй. Товчхондоо, зах зээлийн зарчмыг эвдэж, Засгийн газар хүчээр шатахууны үнийг барих боломжгүй гэсэн үг. Хэрэвзээ, шатахууны үнийг энэ хэвээр нь барина гэвэл Засгийн газар татаас өгөхөд хүрнэ. Монголын Засгийн газарт ийм сонирхол болоод эдийн засгийн боломж байхгүй. Угаасаа У.Хүрэлсүх ч нэгэнтээ бензин шатахууны үнийг бууруулахын тулд төрөөс импортлогдчдод татаас өгөхгүй, хүчээр бууруулахгүй, зах зээлийн жамаараа буурч, өсч явах ёстой гэсэн байр сууриа илэрхийлж байсан билээ. Энэ удаад Ерөнхий сайд шатахууны үнийн өсөлт, бууралтыг зах зээлд нь даатгахаас өөр аргагүй болж байх шиг. Учир нь гадаад зах зээлд газрын тосны үнэ сэргэсэн, Оросууд хилийн үнэ нэмсэн дээр нь Монгол Улс шатахуун үйлдвэрлэдэггүй гэх олон шалтаг, шалтгаан байна.
Ж.ЭРХЭС
del 2021-01-13 202.55.188.35
Энэ Эрхэс хэний захиалгаар ийм юм бичив.
Зочин 2021-01-13 64.119.24.39
Халдвар хумигдсаны дараа вакцинаа
зочин 2021-01-13 103.57.94.192
Дорнод,зүүн баянгаас гарч байгаа түүхий газрын тосны үнэ нэмэгдсэн байх ёстой. Энэ өсөлтийн зөрүүг Оросоос өсгөсөн шатхуунтай дүйцүүлж жижиглэнгийн үнээ тогтоох хэрэгтэй юмаа.Монголын тал түүхий газрын тосныхоо үнийг өөрсдөө тогтоож худалдах ёстой.!!! Монгол эзэнтэй байх ёстой???
Зочин 2021-01-13 192.82.73.175
Tenegteerei
Зочин 2021-01-13 192.82.68.96
Шатахуун биш коктейл л зарж байгаа шуу дээ, "импортлогч" нар маань!
эдийн засагч 2021-01-13 66.181.183.237
дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ 0 болтлоо унахад манайд шатахууны үнэ буугаагүй л байсан одоо жаахан өсөнгүүт дагаад өсгөнө гэдэг тэнэ бодол.Эдийн засаг нь элгээрээ хэвтэхийн ирмэг дээр ирчихээд байхад шатахууныхаа үниг нэмнэ гэдэг улс ороноо дампууруулах ангал руу түлхэхтэй адил…
Зочин 2021-01-13 59.153.114.215
Орос ах нар дүү нар аа бодохгүй юм байх да? Бид та нартай хайртай, Путиныг шүтдэг ш дэ. Та нарын хүсэлтээр бид Канадын Хаан ресорсыг хөөж явуулж, 70 сая долларын өрөнд орсон. Та нарын хүсэлтээр бид Таван толгойн төмөр замаа 10 жил гацаасан, усан цахидгаан станцаа бариагүй. Та нарын хүсэлтээр манай хамтарсан төмөр зам одоо хүртэл 1949 оны гэрээгээр зохицуулагдаж байгаа. Та нарын хүсэлтээр бид Францын Аретаг, Рио Тинтог шахаж байгаа ш дэ. Бензинийхээ үнийг битгий өсгөөч!!
Зочин 2021-01-13 66.181.181.122
Засгийн газар ААН, байгууллагуудын цахилгаан, дулаан, хогний үнийг чөлөөлсөн, ОАТ-ыг тэглэж, өр зээлийг хойшлуулаад байхад шатахууны үнэ нэмэгдэх ямар ч үндэс байхгүй шүү дээ. Шатахуун импортлогчид унгас алдах хэрэггүй.
Зочин 2021-01-13 66.181.181.122
Тиймээс үхсэн хатсаны чинь зах зээлээ битгий эвдээрэй гэж хэрээ шиг гуаглана вэ. Битгий мэдрэлтээд бай. Газрын тосны үнэ 20 доллар орчимд байхад шатахууны үнэ 50 хувиар буурсан билүү. Яасан их долигнуур н**ш вэ энэ Ж.Эрхэс
Зочин 2021-01-13 64.119.23.87
Нөгөө Ашигт малтмал газрын тосны газрынхан үнийн өсөлтийн эрсдлээс хамгаалсан арга хэрэгсэл ашиглах болсон нтр гээд байсан чинь яасан бэ?!
Зочин 2021-01-13 183.177.100.234
өнгөрсөн онд дэлхийн нефтийн зах зээлд үнэ 3 дахин буурахад манайх шатахуунаа 25% бууруулсан дэлхийн зах зээлд нефть буцаад 3 дахин өсөхөд манайхан шатахууны үнээ 25% өсгөх бол уу эсхүл 300% өсгөх бол уу
Зочин 2021-01-13 59.153.113.189
Цэргийн нэг офицер яаж энэ хүнд эдийн засгийн зөв бодлого явуулах вэ дээ. Ядаж байхад нөгөөх нь бизнес ч хийж үзээгүй . Хошин шог оо хошин шог
Зочин 2021-01-13 202.9.46.172
Хууурамч хольцтой шатахуун нэрдэг бж үнэ өсгөх ямар ч шаардлаггүй хэрэв үнэ нэмэгдэхээр бүх төрлийн бараа үйлчилгээ дагаад өснө тиймээс МАН нөхдөд хатуу хэлье энэ их хориотой үед иргэд чинь орлоггүй байхад бензиний үнээ өсгөвөл ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид чинь санал өгөхгүй гэдгээ хатуу мэдэгдье
Зочин 2021-01-13 64.119.16.174
коммунизм руу нэгэнт орсон бол зах зээл гэдгийг бүрэн дарж устгаж хамтрал байгуулан хөгжих хэрэгтэй. Малыг төрд хураан авах ёстой. Баян ядууг тэгшитгэж баячуудын хөрөнгийг хурааж ядуу ардад тарааж өгөх хэрэгтэй энэ бол коммунизмын хөгжил цэцэглэл.
Зочин 2021-01-13 192.82.69.193
Угийн яажгий зах зээлийн юугийн ч эвдэх билээ. Угаасаа эвдэрхий, гажиг юм чинь..
Зочин 2021-01-13 202.131.245.243
1 баррель брент төрлийн түүхий газрын тосны үнэ 20 ам.доллар хүрч буурахад манайд шатахууны үнэ ерпөөсөө ч буугаагүй шүү дээ.
Зочин 2021-01-13 64.119.23.125
Setgyylcn ERHES hudlaa bicneed b.a.z**l tebeg tolgoitt.
Зочин 2021-01-13 202.126.89.46
ХОТЫН ХОГ ХАЯГДАЛ ХАЯХ АСУУДЛЫГ ОНЦГОЙ АНХААРМААР БАЙНА !!! ОЙРЫН ҮЕД ХОГ БОЛОВСРУУЛАХ БОЛОН ШАТААХ ҮЙЛДВЭР БАРИМААР БАЙНА !!!!