Нөхөн сэргээлтийн дансанд 17 тэрбум төгрөг цуглажээ | News.MN

Нөхөн сэргээлтийн дансанд 17 тэрбум төгрөг цуглажээ

Нөхөн сэргээлтийн дансанд 17 тэрбум төгрөг цуглажээ

Нөхөн сэргээлтийн дансанд 17 тэрбум төгрөг цуглажээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ) энэ жил хамгаалах, ашиглах, нөхөн сэргээх бодлогын хүрээнд сүүлийн 10-20 жил орхигдоод байсан нөхөн сэргээх ажилд анхаарал хандуулж, 8000 га талбайг нөхөн сэргээх ажээ. Тодруулбал, тус яам нөхөн сэргээлт хийх газар, байршлаа тодорхойлох нэгдсэн хяналтын тооллого судалгаа хийхээр төлөвлөсөн байна. Энэ хүрээнд эхний ээлжинд 8000 га талбайд хийх газрын байршлыг тогтоосны дараа ажлаа системтэй үргэлжлүүлэх аж.

Улсаас нөхөн сэргээлтэд мөнгө төсөвлөөгүй учир тухайн аж ахуйн нэгжийн дэнчин барьцаанд тавьсан хөрөнгө, дүйцүүлэн хамгаалах, орон нутгийн нөхөн сэргээлтийн төсөв, аж ахуйн нэгж, сайн дурын болон гадаадын байгууллагатай хамтран нөхөн сэргээлт хийнэ гэж БОАЖЯ-ны дэд сайд Ц.Батбаяр 2020 онд хийсэн нөхөн сэргээлт болон хийх ажлынхаа талаар мэдээлэхдээ хэлэв.

Өнөөдрийн байдлаар нөхөн сэргээлтийн дансанд 17 тэрбум төгрөг цуглаад байгаа аж. Нийт 1135 аж ахуйн нэгжээс 1000 гаруй нь жижиг аж ахуйн нэгж буюу 10-50 сая хүртэл төгрөг байршуулдаг байна. Аж ахуйн нэгжийн байршуулсан мөнгөний хүрээнд нөхөн сэргээлт хийсэн үр дүнгээ нягталж байж төсөв хөрөнгийг зарцуулах ажээ.

БОАЖЯ, УУХҮЯ, МХЕГ, Экологийн цагдаагийн алба хамтран өнгөрсөн оны 7-10 дугаар сард гурван үе шаттай ажил зохион байгуулж, эвдэрсэн газрын хэмжээг тодорхойлсон байна. Монгол Улсад нийт 30790 га талбай эвдэрсний 28 мянган га нь уул уурхайн нөхөн сэргээлттэй холбоотой аж.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

мгл 2021-01-13 66.181.178.105

бороо орох болгонд далан,хиимэл нуурууд нь задарч,орхон голыг хэдэн зуун км шавраар урсган хун мал хордуулаад байгаа архангайн цэнхэриин нохон сргээлтээ хииж узээрэй!Арван хэдэн жил орхон голыг экологын суйрэлд оруулсан мянгабаяр,туунии авилгын монгоор зовшоорол огсон баатарбилэг тэргуутэй авилгач тушмэдэд эруугиин ял оноох естой шуу!!!Устгагдсан загас жараахай,эруул мэндээрээ хохирсон хун малын хохирол нэхвэл хэдэн их наяд болох биз!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж