Хувиараа бизнес эрхэлдэг О.Гончигсүрэн таван жилийн өмнө Э.Оюунболд аваргад 30 гаруй сая төгрөг зээлүүлсэн ч авч чадалгүй өнөөдрийг хүргэжээ.
Эхлээд энэхүү 30 сая төгрөгийг авахдаа эхнэртээ автомашин худалдан авахад урьдчилгаа төлбөр 10 сая төгрөг шаардлагатай байна гэж хэлж, зээлжээ. Удалгүй ээжид нэг сая төгрөг шилжүүлэх шаардлага байна, эхнэрт гутал авахад нэг сая төгрөг хэрэгтэй, цолны найр хийхэд мөн мөнгө хэрэг болж байна гэхчлэнгээр цувуулж авсан аж.
Найр ч болж, цолны мялаалгад ирсэн мөнгөөрөө 30 сая төгрөгийг төлөхөөр маргааш нь хандахад О.Гончигсүрэн “Цолны мөнгийг шууд авчихаж арай болохгүй байх. Дараа авъя” гээд хойшлуулжээ.
Гэвч аварга зээлсэн мөнгөө хойшлуулсныг нь “бэлэг” болгож харав уу, хэчнээн нэхээд өгөлгүй луу унжсаар өнөөдрийг хүргэсэн байна.
О.Гончигсүрэн энэ хугацаанд шүүх байгууллагад хандсан ч Э.Оюунболдын хаягийн байршил тодорхойгүй байна гэдэг хариу ирүүлснээр хандах ч газаргүй болжээ.
Одоогоор аварга Э.Оюунболд эл асуудалтай холбоотойгоор тайлбар хийгээгүй байгаа юм.
Л.ОЮУ
Холбоотой мэдээ