С.Бямбацогт: Шүүгчийн эдийн засаг, нийгмийн баталгааг сайжруулах нь шударга шүүхийн үндэс

Хуучирсан мэдээ: 2021.01.13-нд нийтлэгдсэн

С.Бямбацогт: Шүүгчийн эдийн засаг, нийгмийн баталгааг сайжруулах нь шударга шүүхийн үндэс

Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр шүүгчдийн цалин буурах нөхцөл байдал үүссэн, энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар хэлэлцсэн юм.

УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга С.Бямбацогт: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр иргэдийн шударга шүүхээр шүүлгэх, шударга ёсыг тогтоох, эрх эрх чөлөөг хамгаалахыг зорьсон. Шүүгчийг хэнээс ч хараат бусаар, шударгаар ажиллах боломжоор хангах үүднээс шүүгчийн цалин, нийгмийн асуудлыг анхаардаг. Шүүгчийн эдийн засаг, нийгмийн баталгааг сайжруулах нь шударга шүүхийн үндэс болно. Хараат бус, иргэдийг шударга шүүхээр шүүлгэх эрхээр хангахын тулд цалинг нь нэмэгдүүлэх нь зүйтэй. Шүүгчийн цалингийн асуудлыг хэрхэн оруулж ирж байна вэ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Анхны хэлэлцүүлгийн үеэр шүүгчийн тэтгэвэр гарахад олгох, шүүгчийн зэрэг дэвийн нэмэгдлийг дэмжээгүй. Шүүгчдийн дунд одоо авч байгаа цалин буурах эрсдэл тулгарсан талаар хэлж байна. Иймээс онцгой нөхцлийн нэмэгдлийг хэвээр үлдээсэн.

Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Цогт: 1-4 жил ажилласан шүүгч 2,1 сая төгрөг, 31-35 жил ажиллаж байгаа шүүгч 4,5 сая төгрөгийг гар дээрээ авч байгаа. Шүүгчийг багшлах, эрдэм шинжилгээний ажил хийхээс өөр төрлийн хөдөлмөр эрхлэхийг хорилодог. Нийт 500 шүүгчээс 10 хүрэхгүй хүн эрдэм шинжилгээний ажил хийж байгаа. Иймээс шүүгчдийн цалин хөлсиыг бууралахгүйгээр нэмэгдүүлж өгнө үү гэж хүсмээр байна.

Нэмж дурьдахад, шүүгчдийн онцгой нөхцлийн нэмэгдлийг 40 орчим хувь байхаар хэлэлцэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж