Сэлэнгэ аймагт covid-19 халдвартай 208 хүн эдгэж, 27 хүн хяналтад байна

Хуучирсан мэдээ: 2021.01.13-нд нийтлэгдсэн

Сэлэнгэ аймагт covid-19 халдвартай 208 хүн эдгэж, 27 хүн хяналтад байна

Сэлэнгэ аймагт covid-19 халдвартай 208 хүн эдгэж, 27 хүн хяналтад байна

Сэлэнгэ аймагт цар тахлын халдварын голомт хумигдсан гэдгийг албаныхан мэдээлж буй. Аймгийн хэмжээнд хяналт тандалтын болон шинжилгээ авах үйл ажиллагаа үргэлжилж байна.

Тус аймгийн хэмжээнд нийт 217 батлагдсан тохиолдлын 95.8 хувь буюу 208 иргэн эдгэрч, сувилалын хяналтад 13, гэрийн ажиглалтад 10 байгаа бол 185 иргэн бүрэн эдгэрч хяналтаас гарчээ.

Мөн өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд ажиглалтын хоёр, тусгаарлах нэг байранд 27 иргэн хяналтад байна. Сэлэнгэ аймагт Улаанбаатар хот болон бусад эрсдэлтэй бүс нутгаас 183 өрхөд 555 иргэн ирж гэрийн ажиглалтад байгаа аж.

Аймгийн хэмжээнд 140 цэг байршлын 33076 м2 талбайд урьдчилан сэргийлэх, дөрвөн цэг байршлын 2958 м2 талбайд голомтын халдваргүйтгэл хийсэн талаар  Засаг даргын тамгын газраас мэдээллээ.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж