Сэлэнгэ аймагт цар тахлын халдварын голомт хумигдсан гэдгийг албаныхан мэдээлж буй. Аймгийн хэмжээнд хяналт тандалтын болон шинжилгээ авах үйл ажиллагаа үргэлжилж байна.
Тус аймгийн хэмжээнд нийт 217 батлагдсан тохиолдлын 95.8 хувь буюу 208 иргэн эдгэрч, сувилалын хяналтад 13, гэрийн ажиглалтад 10 байгаа бол 185 иргэн бүрэн эдгэрч хяналтаас гарчээ.
Мөн өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд ажиглалтын хоёр, тусгаарлах нэг байранд 27 иргэн хяналтад байна. Сэлэнгэ аймагт Улаанбаатар хот болон бусад эрсдэлтэй бүс нутгаас 183 өрхөд 555 иргэн ирж гэрийн ажиглалтад байгаа аж.
Аймгийн хэмжээнд 140 цэг байршлын 33076 м2 талбайд урьдчилан сэргийлэх, дөрвөн цэг байршлын 2958 м2 талбайд голомтын халдваргүйтгэл хийсэн талаар Засаг даргын тамгын газраас мэдээллээ.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ