Куба улсад цар тахлын халдварын тохиолдол хэтэрхий цөөн байгаа нь дотооддоо бүтээсэн цар тахлын эсрэг вакциныг турших ажилд хүндрэл учруулж байгааг мэдээлжээ. Иймд эрх баригчид шинэ вакцинаа Иранд туршихаар болжээ.
Кубын төрийн удирдлага бүхий Finlay вакцины хүрээлэн бол тус улсын цар тахлын эсрэг тэмцэж буй олон байгууллагын нэг юм. Тус хүрээлэнгийн бүтээсэн вакцин хүн дээр хийх туршилтынхаа эхний хоёр шатыг амжилттай давсан ч гуравдугаар шатны туршилтаа эхлүүлэх боломжгүй болжээ. Учир нь Кубад халдвар авсан хүний тоо вакцины туршилт хийхэд хүрэлцэхгүй байгаа аж.
Жон хопкинс их сургуулийн тооцоолсноор Куба улсад 15007 хүн халдвар авч, 153 хүн нас баржээ. Энэ нь вакцины гуравдугаар шатны туршилтад хангалтгүй байсан тул Finlay хүрээлэн Ираны Pasteur хүрээлэнтэй тохиролцож, Sovereign02 вакциныхаа гуравдугаар шатны туршилтыг Иранд хийхээр болсон гэнэ. Энэ талаар Ираны тал “Куба улсын бүтээсэн вакцин үр дүнтэй байх эсэх нь манай хоёр улсын нийт иргэдийн эрүүл мэнд болон нийтлэг эрх ашигт хамаатай асуудал” хэмээн тайлбарласан байна.
Куба улс нийт хүн амаа өөрсдийн бүтээсэн вакцинаар энэ оны эхний хагаст багтаан дархлаажуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэнэ. Мөн Кубын генетик инженерчлэл, биотехнологийн төв Мамбиса, Абдал хэмээх өөр хоёр ч вакцин хөгжүүлж байгаа аж.
Эх сурвалж: UNILAD
Зочин 2021-01-13 192.82.67.54
Хий хоосон улс төржсөн, толгой дээрээ хамгийн их хулгай луйвар хийсэн төвд хулгайчийг залсан Монгол улсын байгаа царай нь . Кубээс хэдэн арван жилийн хойно явж байна.
яү 2021-01-13 122.201.31.133
социализмын үед манай улс биотехнологи өндөр хөгжсөн уураг, панкипсин гэх мэт өндөр технологийн бүтээгдэхүүн экспортолдог байсан юм. Одоо чадах юм алга
Салаавч 2021-01-13 202.21.108.165
Манайд хэдэн малнууд Өөрсдийгөө бурхан гээд бодчтхсон хэцүү бид тамын орон шүүүү
зочин 2021-01-13 66.181.178.164
социалист Куба улс вирусын вакцин бүтээчихсэн байдаг гэтэл ардчилсан Монгол зах зээлд шилжчихсэн, өндөр техник технологи оруулж ирж байгаа гэх эмч мэргэжилтнүүд нь баруунд сураад байна гэх гэтэл юун вакцин Коюидийн эсрэг ажиллах төлөвлөгөө ч боловсруулж чадахгүй новшийн улстөржсөн орон шүү
Зочин 2021-01-13 66.181.185.30
ОРОСЫН КОЛОНИ УЛСУУДЫН ДОТОР ЭНЭ КУБА ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР НЬ ОВОО Ш ДЭЭ БУСАД НЬ Ч ДЭЭ
Зочин 2021-01-13 43.242.242.67
эд хүний эрүүл мэндий төлөө ажилдаг манай хувийн эмнэлгүүд мөнгөний төлөө ажилдаг өндөр хөгжилтэй орнууд ч гэсэн
Зочин 2021-01-13 66.181.191.57
Эмнэлэг, биотехнологи өндөр хөгжсөн улс байна.