Куба: Халдвартай хүн цөөн учир вакцинаа туршиж чадахгүй байна

Хуучирсан мэдээ: 2021.01.13-нд нийтлэгдсэн

Куба: Халдвартай хүн цөөн учир вакцинаа туршиж чадахгүй байна

Куба: Халдвартай хүн цөөн учир вакцинаа туршиж чадахгүй байна

Куба улсад цар тахлын халдварын тохиолдол хэтэрхий цөөн байгаа нь дотооддоо бүтээсэн цар тахлын эсрэг вакциныг турших ажилд хүндрэл учруулж байгааг мэдээлжээ. Иймд эрх баригчид шинэ вакцинаа Иранд туршихаар болжээ.

Кубын төрийн удирдлага бүхий Finlay вакцины хүрээлэн бол тус улсын цар тахлын эсрэг тэмцэж буй олон байгууллагын нэг юм. Тус хүрээлэнгийн бүтээсэн вакцин хүн дээр хийх туршилтынхаа эхний хоёр шатыг амжилттай давсан ч гуравдугаар шатны туршилтаа эхлүүлэх боломжгүй болжээ. Учир нь Кубад халдвар авсан хүний тоо вакцины туршилт хийхэд хүрэлцэхгүй байгаа аж.

Жон хопкинс их сургуулийн тооцоолсноор Куба улсад 15007 хүн халдвар авч, 153 хүн нас баржээ. Энэ нь вакцины гуравдугаар шатны туршилтад хангалтгүй байсан тул Finlay хүрээлэн Ираны Pasteur хүрээлэнтэй тохиролцож, Sovereign02 вакциныхаа гуравдугаар шатны туршилтыг Иранд хийхээр болсон гэнэ. Энэ талаар Ираны тал “Куба улсын бүтээсэн вакцин үр дүнтэй байх эсэх нь манай хоёр улсын нийт иргэдийн эрүүл мэнд болон нийтлэг эрх ашигт хамаатай асуудал” хэмээн тайлбарласан байна.

Куба улс нийт хүн амаа өөрсдийн бүтээсэн вакцинаар энэ оны эхний хагаст багтаан дархлаажуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэнэ. Мөн Кубын генетик инженерчлэл, биотехнологийн төв Мамбиса, Абдал хэмээх өөр хоёр ч вакцин хөгжүүлж байгаа аж.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж