Цар тахлаас үүдэн иргэдэд учирч буй санхүүгийн хүндрэлийг харгалзан “Боловсролын сургалтын байгууллагын оюутан, суралцагчид оюутны хөгжлийн зээл олгох, эргэн төлүүлэх журам”-д өөрчлөлт оруулж, дотоодын их дээд сургууль, коллежид суралцаж буй оюутнуудад хоёр хэлбэрээр 2020-2021 оны хичээлийн жилд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэхээр боллоо. Энэ талаар БШУ-ны сайд Л.Цэвэдсүрэн өнөөдөр /2021.01.13/ мэдээлэл өглөө.
Тодруулбал, төрийн болон төрийн бус өмчийн дотоодын их дээд сургуульд, тэргүүлэх чиглэлийн болон, тэргүүлэх чиглэлээс бусад мэргэжлээр 2.8 болон түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа оюутнуудыг боловсролын зээлд хамруулахаар журамд нэмэлт өөрчлөлт оруулсан байна.
Мөн төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад сувилагч мэргэжлээр элсэгчдийг ЭЕШ-ын 501-ээс дээш оноо авсан бол хичээлийн жилийн эхний улирлын сургалтын төлбөрөөс чөлөөлж, төрөөс 100 хувь олгодог байсныг ЭЕШ-ын босго оноог 450 болгон буурууллаа.
ДАРАА НЬ СЭТГҮҮЛЧДИЙН АСУУЛТАД ХАРИУЛЛАА.
– 2.8-аас дээш голч дүнтэй төрийн өмчийн их дээд сургуульд суралцдаг, хүсэлт гаргасан 5000 гаруй оюутан болон дээрх шаардлагыг хангасан оюутнууд зээлд хамрагдах юм байна. Тэгвэл 5000 гаруй оюутнууд энэ жил хүсэлт гаргасан уу эсхүл өнгөрсөн хавар гэрээ хийгээд зээлээ авчихсан байсан уу?
-2020-2021 оны хичээлийн жилд тэргүүлэх чиглэлээр суралцсан 2.8 буюу түүнээс дээш голчтой 2782 оюутанд зээлийг олгосон. Одоогийн 5000 оюутнууд тэргүүлэх чиглэлийн мэргэжлээс бусад мэргэжлээр суралцаж байгаа оюутнууд юм. 2020-2021 оны хичээлийн жил эхлэхэд боловсролын зээлийн сангаас зээл авч сурмаар байна гэсэн хүсэлт гаргаад Боловсролын зээлийн сантай гэрээгээ байгуулсан оюутнууд гэсэн үг.
– Дотуур байранд амьдарч байгаад хөл хорионы улмаас нутаг буцсан оюутнуудын төлбөрийг буцаан олгох уу?
-Дотуур байранд амьдарч байсан их дээд сургуулийн оюутнуудыг хоол хүнсээр ханган, арванхоёрдугаар сарын 8-ны өдөр гэхэд оюутнуудыг бүрэн шинжилгээнд хамруулан нутаг буцаасан. Арванхоёрдугаар сарын 8-аас хойш өнөөдрийг хүртэл дотуур байранд цөөн тооны оюутнууд бий. Гэхдээ орон нутагт харьсан оюутнуудын сургалтын төлбөр дээр уян хатан хандах, төлбөрийг буцаан олгох, дараагийн улирлын төлбөрт шилжүүлэх зэргээр шийдвэрлэхийг сургуулийн захирлуудад үүрэг өгсөн.
МУИС-ын хувьд өнгөрсөн хаврын улиралд нийтдээ 1266 оюутны дотуур байрны 420 орчим сая төгрөгийн төлбөрийн асуудлыг шийдвэрлэсэн. 108 сая орчим төгрөгийг төгсч байгаа оюутнуудад буцаан олгож, үлдсэн 300 сая гаруй төгрөгийн төлбөрийг энэ хичээлийн жилийн оюутны байрын төлбөрт шилжүүлэх замаар шийдвэрлэсэн. Энэ намрын хувьд 1270 орчим оюутан дотуур байранд амьдарч байгаад нутаг буцсан бөгөөд оюутны байрын төлбөрийн буцаан олголт, шилжүүлгийг ижил зарчмаар шийдвэрлэхээ мэдэгдсэн. Хөдөө аж ахуйн их сургууль өнгөрсөн долоо хоногт оюутны байрын төлбөр болох 120 сая төгрөгийг төгсөх ангийн оюутнуудад буцаан олгосон. Үргэлжлэн суралцах оюутнуудын төлбөрийг дараагийн улиралд шилжүүлсэн.
–Их дээд сургуулиас гадна хувийн төлбөртэй ерөнхий боловсролын сургуулиуд төлбөрийг эцэг эхчүүдээс 100 хувь төл гэж шаардаж байна. Цар тахлын үед төлбөрийн асуудал дээр зохицуулалт хийх үү?
–Цар тахлын хуульд “Өмчийн хэлбэр харгалзахгүй бүх шатны боловсролын сургалтын байгууллага хичээл сургалтын үйл ажиллагааг цахим буюу теле хичээл хэлбэрт шижлүүлсэн тохиолдолд сургалтын төлбөрийг нь хөнгөлөх, эсхүл дараагийн улиралд шилжүүлэх зохицуулалт хийнэ” гэж заасан. Энэ асуудлар хувийн цэцэрлэг, ЕБС, их дээд сургуулийн удирдлагуудтай уулзалт хийсэн. 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нд Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт орохдоо энэ асуудлыг ЗГ журамлах үүрэг өгсөн. Энэ долоо хоногт багтааж БШУЯ-аас журмыг батална. Тус журамд ямар тохиолдолд сургалтын төлбөр хөнгөлөх, дараагийн улиралд шилжүүлэх зэргийг илүү тодорхой болгоно.
-Халдварын голомтыг хумьсан аймгууд төгсөх ангийн сурагчдад давтлага өгөөд эхэллээ. Маргааш гэхэд Дарханд сурагчдын давтлага эхэлнэ. Бусад аймгуудын хувьд ч гэсэн давтлага өгөх үү?
-Архангай, Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос ахлах ангийн сурагчдын давтлагыг эхлүүлэх шийдвэр гаргасан. Аймаг орон нутгийн онцгой комиссын шийдвэр гарсан тохиолдолд эцэг эх нь зөвшөөрсний үндсэн дээр давтлага явуулж болно гэсэн чиглэлийг өгсөн учраас аймгууд бие даан шийдвэр гаргана. Нэгдсэн журмаар давтлага явуулах шийдвэрийг яамнаас гаргаагүй.
–Хоёрдугаар сарын 1-ээс эхлэн сурагчдыг танхимаар сургах асуудал яригдаж байгаа. Ямархуу судалгаа хийгдэж байна вэ?
-Энэ асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй бөгөөд 4-5 төрлийн хувилбар судалж байна. Мэдээж эцэг эхчүүдийн зүгээс гаргаж байгаа саналыг үндэслэнэ.
-Теле хичээл үр дүн багатай байна хэмээн эцэг эхчүүдийн зүгээс ярьж байна. Гэтэл харьяа яамнаас эсэргээрээ теле хичээлийн сургалт сайн байна гээд байдаг. Энэ тал дээр.
-Хүүхдүүдийг амарч байх хугацаандаа хичээлийг нь бататгах зорилгоор оруулж байна. Сайн дурын үндсэн дээр үзэх боломжтой шүү дээ. Түүнээс биш заавал хүчээр үз гээгүй. Үзээгүй байсан ч дүнд нөлөөлөхгүй.
Зочин 2021-01-13 66.181.160.79
mash eresdeltei shuu
Зочин 2021-01-13 66.181.160.79
medku ym daa
Зочин 2021-01-13 66.181.161.114
Эцэг эхээс санал асуулга аваарай.
Хүүхдүүдээс авхаар танхимаар ори гэд байх болно.Хүүхдүүд гэртээ уйдаж бга учраас танхимаар л оруули гэж ихэнх хүүхдүүд тэгэх байх.100% эцэг эхчүүдээс авхыг хүсэж байна.
Зочин 2021-01-13 66.181.183.223
Хүүхдийн тоо зааж сургалтын төвүүдийг нээсэн нь дээр шүү дээ хувийн байгууллагууд дэглэм сайн барина
Эцэг эх 2021-01-13 202.131.250.130
Хувийн их дээд сургуулиуд цар тахлын үед гаргасан журам зааврын хаагуур нь яваад байгаам бэ сургалтын төлбөрөөс гадна элдэв янзын хичээл судлах нэрээр мөнгө нэхээд байхийн хичээлээ заахгүй байж шалгалт авна энэ ер нь ямар сургалт вэ мэдэх нэг нь хариулаач муусайн оюутнуудыг дарамталчих юмаа
Зочин 2021-01-13 202.21.98.238
TANHIMAAR HICHEELLEHIIG ESERGUUTSEJ BN. HUUHDUUDEE UVTGUHIIG YAMAR CH ETSEG EH HUSEHGUI. TSAR TAHAL NAMJTAL TSAHIMAAR HICHEELLE! ERGUU MEDREL MUUTAI ORK s******d!
Зочин 2021-01-13 202.126.90.138
Өнгөрсөн оны 9 р сард эхэлсэн шигээ хичээллэх нь зөв. Харин хөдөө орон нутгаас УБ т ерөнхий боловсролын сургуульд сурдаг асуудлыг зогсоож дүүрэг харьяаллын дагуу сургуулийн хичээлийг эхлэх хэрэгтэй. Дээр үед тусгай сургууль биш бол гэрийн ойролцоо сургуульдаа л явдаг байсан. Энэ нь нэг талын зөв. Одоо бол харьяаллын дагуу биш учраас. Хүүхдээ зөөсөн улсууд жинхэнэ харьяаллын дагуу суралцах хүүхдийн эрх ашгийг бас хөндөн ачаалал үүсгэж байгаа.
Amar 2021-01-13 192.82.73.106
Дараа нь өвчин тусвал автобусаар яв гэж албадаагүй гэдэг шиг та нарын өөрсдийн чинь сонголт гэж арьсаа хамгаалахаа мэднэ.
Зочин 2021-01-13 66.181.186.131
9 сарын 1 нд орсон нь дээр бхо Хүүхдүүдийн дунд тархахаас урьдчилан сэргийлэх нь зөв бх
Зочин 2021-01-13 202.21.98.238
Chi teneg uu? Huuhduud tomchuud shig maskaa bainga zuuhgui, chiher jimsee huvaaj idne. Chi ugaasaa huuhedtei hun bish boltoi. Tiimees uurt chini padliigui asuudald oroltsohgui bn uu!
Zochin 2021-01-13 103.57.94.69
Sanal avch baigaa ni zov sh dee, olon toloolloos avch bgaan bna. Hodoonoosoo ehleed oruulbal zov shuu
Ээж хүн 2021-01-13 103.57.94.69
Эцэг эхийн саналыг авч байгаа нь харин ч зөв байна. Яаж санал өгөх юм бол. Цэцэрлэг, сургуулиуд өөр өөр байх хэрэгтэй. Сонголттой байвал сайн.
ард 2021-01-13 202.9.46.230
совит 19 орж ирээгүй байхад бүх юмаа хаачаад одооо бараг 1500 хүн болход сургуулийг нээхэн ямар хорлон сүйтгэх ажилгааа вэ эрүүл хүн хэрэгтэы юу малуудааа алалцан шүүү хэрэв тэнэгтүүүүл
Зочин 2021-01-13 66.181.178.12
халдвар авсан хүнээс хамгийн түрүүнд юу бодогдсон бэ боловсрол мөнгө бодогдсон уу гээд асуучихмаар юм хүүхэд өвдсөн үед ээжүүд чиний боловсрол хоцрох нь сургуульдаа яв гэдэг билүү
зочин 2021-01-13 192.82.78.168
сургуулийн хүүхдүүдийг танхимаар оруулахгүй шүү. их сургуулийнхан орвол орно биз
Зочин 2021-01-13 192.82.78.168
10 жилийнхнийг танхимаар оруулахгүй шүү
Zochin 2021-01-13 59.153.115.56
Yadhdaa irekh hicheeliin jil hurtel 1-3r angiig onlinr hicheelluulsn n dr bh. Baga balchir huuhduudee aikhtar uvchuus hamgaalj, darhlaag n gert n bailgaj demjikh heregtei.
Зочин 2021-01-13 66.181.186.15
Хүүхдүүдийнхаа эрүүл мэндийг бодож танхимаар хичээл оруулахгүй байсан нь дээр гэж бодож байна.
зочин 2021-01-13 202.131.250.130
Би лав хүүхдээ алдмааргүй байна😡😡😡😡😡😡😡😡😡😡😡😡😡😡
Зочин 2021-01-13 103.57.93.50
ТА НАР ӨӨ РСДӨӨ ШИЙДСЭН.
Зочин 2021-01-13 66.181.161.37
Яаг тэгж хэлэх гэж бгаамаа
Хүн 2021-01-13 202.21.109.144
Бодлого, төлөвлөлт, шийдэл гэдэг юм яаманд байдаггүй хэрэг үү? Асуугаад шийдчих юм бол яамны хэрэг байна уу ? Зүгээр зайлаад өгөөч. Ямар нэгэн зөв шийдлийг олж хичээл танхимаар оруулах нь зөв. Ирээдүйгээ бодох хэрэгтэй.
Зочин 2021-01-13 202.126.90.120
Эцэг эхчүүд нь шийдээд шийдээд явчих юм бол бүхэл бүтэн ЯАМ байгаад яах юм? Судалгаа шинжилгээтэйгээр дүгнэлт хийж бодлогоо боловсруулаад, хэрэгжилтээ хянаад явах ёстой ТОЛГОЙ байгууллага нь байх ёстой юм байгаа биз дээ наад яам чинь. Яам гэж бүр хиам болсон газруудаар дүүрлээ энэ улс орон
аав 2021-01-13 64.119.20.3
Эрсдэл өндөр шүү.Манай эцэг эхүүдийн зарим нь хичээлээ эхлүүлэх нь зөв хүүхэд гэр орондоо хоригдоод байна теле хичээл үзэхгүй байна гэх шиг.бна.Нөгөө талд болгоомжилж буй эцэг эх олон буй.Хүүхэд санаачлгаар идэвхитэй тпеле хичээл хийж буй хүүхдүүд олон байна. Ахлах ангийхан хичээллэх нь
Зөв шүү дээ.Дэглэм сахих нь илүү.
Зочин 2021-01-13 64.119.23.140
УБ хотод танхимаар хичээллүүлэхийг дэмжихгүй ээ. Эцэг эхээс санал авна гдг нь зөв
Зочин 2021-01-13 203.91.115.56
Өвчин дэгдээж иргэдээ алья гэж байгаа бол танхимаар хичээллэцгээ. Оркууд тэр хөдөө рүүгээ очиж хичээлээ танхимаар хийцгээ.
Зочин 2021-01-13 203.91.115.56
Боловсролбн сайд нь боловсролтойгоо ижилхэн болчихсон. Зөв ч ярьж чадахгүй хэлээ хазаж ээрсэн юм хүнд бас заанаа. Р үсгийг Л ээр ярьдаг дультраануудын нэг л байна лээ. Өмнөөс нь ичиж үхэх шиг л болох юм даа. Манайх лав хүүхдүүдээ сургуульд өгч чадахгүй. Тэртэй тэргүй сүрхий юм заадаг юм шиг. Өвчингүй бол болох л байх. Монгол хэлийг яаж ингэж засч мөнгө авч чадаж байна аа муу сайн Хятадын гар хөлүүд.
ббб 2021-01-13 64.119.17.244
Танхимаар хичээллүүмээр бна. Хүүхдүүд гэртээ ганцаараа их хэцүү бна. Онлайн хичээл ямарч хэрэг алга. Нөгөө талаасаа энэ сайд гуай бид нараас асуух байсан юм бол ер нь яах гэж яам яах гэж сөйд гэж байгаан .ажлаа мэдэхгүй биднээс асууж нохой зан гаргаж харуцлагаа мултрах арчаагүй далд санаатай адгийн сайд вэ. Ажлаа хийж чадахгүй зориг зүрх сэтгэл хүрэхгүй байгаа бол чаддагт нь өгөөд яваа. Олны х****л барж наанаа суугаад яахав.зайл
Zochin 2021-01-13 66.181.191.245
Chinii huuhed gantsaaraa geed busdiin huuhdiin eruul mend hamaagui boljiinuu bitii mal zan garga gereer suraltsaad bolowsroloo ezemsheed yawj bgaa olon huuhduud bdag huuhduudtege hamtran hicheeliig ni hiilgej zaaj uguuch tanhimaar surgana gert gantsaaraa geed bagsh nart l naidsan humuus uursdiin chn huuhdiin ireedui yum bgazdee huuhdede anhaaral tawiach
Зочин 2021-01-13 66.181.178.12
Дампуу Яам гэдгээ Дахин батлах шиг сургуулийн гэх гуншинтай голомт дэгдэлт үүсгэмээр байгаа бол сургуулиа эхлүүлнэ биз ард нь өөрсдөө цэвэр үлдэх байлгүй дээ ард иргэд та нар өөрсдөө сургуулиа нээж танхимаар хичээлээ явуул гэсэн биз дээ гэж бултах арга ямар ч аюулгүй болсон гэдгээ баталж нотлоод Эхлүүлж болдоггүй юм байх даа
Зочин 2021-01-13 64.119.26.93
ЗГ ХАРИУЦЛАГААС БУЛТАЖ БАЙНА
Бат 2021-01-13 202.179.21.216
Хичээл эхлэж болмооргүй санагдах юм ахлах ангийг цөөхөн цөөхөнөөр нь бага хэрэгэггүйээ маскаа ч зүүж гараа ариутгахаа мартана зай барих бүүр худлаа
Зочин 2021-01-13 202.9.47.3
Hicheel oruulahgui ee ene jildee
Зочин 2021-01-13 66.181.191.151
Төгсөх ангийн сурагчдыг хичээлд нь явуулаа. Бараг насанд хүрсэн улс биз дээ. Түрүү жил гэртээ байгаад юу ч хийгээгүй. Энэ жил бас адилхан. Ядаж тэд нар нь хичээлээ танхимаар хийгээ
Зочин 2021-01-13 66.181.191.151
Хөдөөний хүүхдүүд хичээлдээ явж болох бх. Харин Улаанбаатарт цэцэрлэг, бага, дунд анги цахимаар хичээллэж болно. Ахлах анги тэр тусмаа 12-р ангийн сурагчдад танхимаар сурах боломж олгох ёстой. Гэхдээ гэрээсээ цахим үзэх нь явахгүй байж болно. Явмаар бгаа нь очиж сууж болохоор зохицуулж өгвөл сайн байна. Ер нь бол гадаадад тэгэж байгаа. Очих нь очоод, очихгүй нь цахим үзэж бгаа.
Zochin 2021-01-13 203.91.115.48
Busad oron hamgiin turuun bolivsroliin salbaraa neej bnaa. Ene humuus busad ulsiin practice sudalj yadaj uzvel. Socialaarr ajlaa hiisnees bolj turuu jil buten covidgui ued haasan. Unen muuhai arisaa hamgaalsan chadvargui said bn. Huuhded ugaasaa vaktsin bhgui gsn shuu dee. Yostoi heleh ug algaa . Tgd busad salbaraa neecheed gol ireedui huuhduudeer togloj bn.
Gaviya shagnaliig ni tur zasag avdag, ersdell shiitgeliig ni irged uurdeg baij bolohgui 2021-01-13 202.55.188.90
Yamar bodlogo tuluvluguugui hariutslagagui zasag bainaa, ajlaa dandaa social-iin hel amaar yavuulj baidag, chddag yum ni horih haah shiitgeh yallah, odoo ter arguud ni bolohoo baihaar zugataj hariutslagaa ard tumend tohoj baina
Зочин 2021-01-13 202.9.46.144
neej blohguiee haldvar ih baihad surah tsag oroitohgui
Зочин 2021-01-13 202.131.236.138
etseg ehchuud haldvariin nuhtsul yamar bgaag yaj medeh bolj bnaa. dun shinjilgee hiij shiidver gargaj chadah hund ajilaa uguuchee
Zochin 2021-01-13 192.82.69.66
Tanhimiin surgaltiig ehluuli bolohgui ee. Haldvar diildehgii bna shuu dee.
Зочин 2021-01-13 64.119.21.221
2019 оны 12-р сараас 2021 оны 1-р сар хүртэл танхимын сургалтаа хаасан орон дэлхийд байхгүй. Ковидээс өөр олон шалтгаанаар хүний эрүүл мэнд хохирдог №1 Боловсрол гэдгийг мэдэхүү эрхэм сайд хатагтай. 10 жилийн дараах Монгол ирээдүй рүү чи үхэр буугаар буудаад орхилоо
Засаг байхгүй бол огцор 2021-01-13 203.23.49.77
ХАХА энэ ОДОО юу болоод байгаам бэ. ЗАСАГ ГЭЖ байна уу. ЗАСАГ ГЭЖ байдаг БОЛ СУДАЛГАА ДҮГНЭЛТ дээрээ үндэслэж ШИЙДЭЭЧ. ЮУН өөрсдийнхөө АРЬСЫГ ХАМГААЛСАН юм гаргаад байгаам бэ. ХИЧЭЭЛЛЭЭД ДАРАА нь КОВИД тусчвал ТА НАР ӨӨРСДӨӨ ШИЙДСЭН гээд зогсож байх ЗАСАГ байна да.
Y a n h a n 2021-01-13 66.181.161.92
Arhidalt, yan handaltiin uurhai haha hyamdhan gi chiinuud duuren dee
Зочин 2021-01-13 202.9.40.28
Босго оноог бууруулах нь мэргэжил, сургуулийг үнэ цэнэгүй болгох бодлого, харамсалтай байна
Иргэн 2021-01-13 202.21.108.218
Хамгийн гол нь Монгол хэлний шалгалтыг Еш -ээс бүрэн хас. Ямарч хэрэггүй хүүхдийн Еш -д бэлтгэх хүч тарнадуулдаг.
zochin 2021-01-13 192.82.73.70
Angli baihad mongol hereggui arhi baihad hool hereggui.