БШУЯ: Танхимын хичээл ирэх сараас эхлэх эсэхийг эцэг, эхчүүд шийднэ

Хуучирсан мэдээ: 2021.01.13-нд нийтлэгдсэн

БШУЯ: Танхимын хичээл ирэх сараас эхлэх эсэхийг эцэг, эхчүүд шийднэ

БШУЯ: Танхимын хичээл ирэх сараас эхлэх эсэхийг эцэг, эхчүүд шийднэ

Цар тахлаас үүдэн иргэдэд учирч буй санхүүгийн хүндрэлийг харгалзан “Боловсролын сургалтын байгууллагын оюутан, суралцагчид оюутны хөгжлийн зээл олгох, эргэн төлүүлэх журам”-д өөрчлөлт оруулж, дотоодын их дээд сургууль, коллежид суралцаж буй оюутнуудад хоёр хэлбэрээр 2020-2021 оны хичээлийн жилд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэхээр боллоо. Энэ талаар БШУ-ны сайд Л.Цэвэдсүрэн өнөөдөр /2021.01.13/  мэдээлэл өглөө.

Тодруулбал, төрийн болон төрийн бус өмчийн дотоодын их дээд сургуульд, тэргүүлэх чиглэлийн болон, тэргүүлэх чиглэлээс бусад мэргэжлээр 2.8 болон түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа оюутнуудыг боловсролын зээлд хамруулахаар журамд нэмэлт өөрчлөлт оруулсан байна. 

Мөн төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад сувилагч мэргэжлээр элсэгчдийг ЭЕШ-ын 501-ээс дээш оноо авсан бол хичээлийн жилийн эхний улирлын сургалтын төлбөрөөс чөлөөлж, төрөөс 100 хувь олгодог байсныг ЭЕШ-ын босго оноог 450 болгон буурууллаа. 

ДАРАА НЬ СЭТГҮҮЛЧДИЙН  АСУУЛТАД ХАРИУЛЛАА.

2.8-аас дээш голч дүнтэй төрийн өмчийн их дээд сургуульд суралцдаг, хүсэлт гаргасан 5000 гаруй оюутан болон дээрх шаардлагыг хангасан оюутнууд зээлд хамрагдах юм байна. Тэгвэл  5000 гаруй оюутнууд энэ жил хүсэлт гаргасан уу эсхүл өнгөрсөн хавар гэрээ хийгээд зээлээ авчихсан байсан уу?

-2020-2021 оны хичээлийн жилд тэргүүлэх чиглэлээр суралцсан  2.8 буюу түүнээс дээш голчтой 2782 оюутанд зээлийг олгосон. Одоогийн 5000 оюутнууд тэргүүлэх чиглэлийн мэргэжлээс бусад мэргэжлээр суралцаж байгаа оюутнууд юм. 2020-2021 оны хичээлийн жил эхлэхэд боловсролын зээлийн сангаас зээл авч сурмаар байна гэсэн хүсэлт гаргаад Боловсролын зээлийн сантай гэрээгээ байгуулсан оюутнууд гэсэн үг.

Дотуур байранд амьдарч байгаад хөл хорионы улмаас нутаг буцсан оюутнуудын төлбөрийг буцаан олгох уу?

-Дотуур байранд амьдарч байсан их дээд сургуулийн оюутнуудыг хоол хүнсээр ханган, арванхоёрдугаар сарын 8-ны өдөр гэхэд оюутнуудыг бүрэн шинжилгээнд хамруулан нутаг буцаасан. Арванхоёрдугаар сарын 8-аас хойш өнөөдрийг хүртэл дотуур байранд цөөн тооны оюутнууд  бий. Гэхдээ орон нутагт харьсан оюутнуудын сургалтын төлбөр дээр уян хатан хандах,  төлбөрийг буцаан олгох, дараагийн улирлын төлбөрт  шилжүүлэх зэргээр  шийдвэрлэхийг сургуулийн захирлуудад үүрэг өгсөн.

МУИС-ын хувьд өнгөрсөн хаврын улиралд нийтдээ 1266 оюутны дотуур байрны  420 орчим сая төгрөгийн  төлбөрийн асуудлыг шийдвэрлэсэн. 108 сая орчим төгрөгийг төгсч байгаа оюутнуудад буцаан олгож, үлдсэн 300 сая гаруй төгрөгийн төлбөрийг энэ хичээлийн жилийн оюутны байрын төлбөрт шилжүүлэх замаар шийдвэрлэсэн. Энэ намрын хувьд 1270 орчим оюутан дотуур байранд амьдарч байгаад нутаг буцсан бөгөөд оюутны байрын төлбөрийн буцаан олголт, шилжүүлгийг ижил зарчмаар шийдвэрлэхээ мэдэгдсэн. Хөдөө аж ахуйн их сургууль өнгөрсөн долоо хоногт  оюутны байрын төлбөр болох 120 сая төгрөгийг төгсөх ангийн оюутнуудад буцаан олгосон. Үргэлжлэн суралцах оюутнуудын төлбөрийг дараагийн улиралд шилжүүлсэн.

Их дээд сургуулиас гадна хувийн төлбөртэй ерөнхий боловсролын сургуулиуд төлбөрийг эцэг эхчүүдээс 100 хувь  төл гэж шаардаж байна. Цар тахлын үед  төлбөрийн асуудал дээр  зохицуулалт хийх үү?

Цар тахлын хуульдӨмчийн хэлбэр харгалзахгүй бүх шатны боловсролын сургалтын байгууллага хичээл сургалтын үйл ажиллагааг цахим буюу теле хичээл хэлбэрт шижлүүлсэн тохиолдолд сургалтын төлбөрийг нь хөнгөлөх, эсхүл дараагийн улиралд шилжүүлэх зохицуулалт хийнэ” гэж заасан.  Энэ асуудлар хувийн цэцэрлэг, ЕБС, их дээд сургуулийн удирдлагуудтай уулзалт хийсэн. 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нд Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт орохдоо энэ асуудлыг ЗГ журамлах үүрэг өгсөн. Энэ долоо хоногт багтааж БШУЯ-аас журмыг батална. Тус журамд ямар тохиолдолд сургалтын төлбөр хөнгөлөх, дараагийн улиралд шилжүүлэх зэргийг илүү тодорхой болгоно.

-Халдварын голомтыг  хумьсан аймгууд төгсөх ангийн сурагчдад давтлага өгөөд эхэллээ. Маргааш гэхэд Дарханд  сурагчдын давтлага эхэлнэ. Бусад аймгуудын хувьд ч гэсэн давтлага өгөх үү?

-Архангай, Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос ахлах ангийн сурагчдын давтлагыг эхлүүлэх шийдвэр гаргасан. Аймаг орон нутгийн онцгой  комиссын шийдвэр гарсан тохиолдолд  эцэг эх нь зөвшөөрсний үндсэн дээр давтлага явуулж болно гэсэн чиглэлийг өгсөн учраас аймгууд бие даан шийдвэр гаргана. Нэгдсэн журмаар давтлага явуулах шийдвэрийг  яамнаас гаргаагүй.

Хоёрдугаар сарын 1-ээс эхлэн сурагчдыг танхимаар сургах асуудал яригдаж байгаа. Ямархуу судалгаа хийгдэж байна вэ?

-Энэ асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй бөгөөд  4-5 төрлийн хувилбар судалж байна. Мэдээж эцэг эхчүүдийн зүгээс гаргаж байгаа саналыг үндэслэнэ.

-Теле хичээл үр дүн багатай байна хэмээн эцэг эхчүүдийн зүгээс ярьж байна. Гэтэл харьяа яамнаас эсэргээрээ теле хичээлийн сургалт сайн байна гээд байдаг. Энэ тал дээр.

-Хүүхдүүдийг амарч байх хугацаандаа хичээлийг нь бататгах зорилгоор оруулж байна. Сайн дурын үндсэн дээр үзэх боломжтой шүү дээ. Түүнээс биш заавал хүчээр үз гээгүй. Үзээгүй байсан ч дүнд нөлөөлөхгүй.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
7
БурууБуруу
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж