Африк гаралтай эмэгтэй Капитолын цагдаагийн газрын дарга боллоо

Хуучирсан мэдээ: 2021.01.13-нд нийтлэгдсэн

Африк гаралтай эмэгтэй Капитолын цагдаагийн газрын дарга боллоо

Африк гаралтай эмэгтэй Капитолын цагдаагийн газрын дарга боллоо

Капитол хиллд өнгөрсөн долоо хоногт болсон эмх замбараагүй байдлаас болоод Цагдаагийн газрын нь дарга огцорсон билээ. Харин түүний оронд түүхэндээ анх удаа Африк гаралтай эмэгтэй Капитолын цагдаагийн газрын шинэ даргаар томилогджээ.

Нэгдүгээр сарын 6-нд болсон үймээн самууны үеэр таван хүн амь насаа алдаж, иргэд Капитолын цагдаагийн газрын дарга Стефен Сандыг ажлаа хийж чадаагүй хэмээн буруутгасан билээ. Улмаар Санд ажлаа өгч, оронд нь Ёгананда Питтман хэмээх Африк гаралтай эмэгтэй Капитолын цагдаагийн газрын дарга болжээ.

Санд нэгдүгээр сарын 11-нд CNN агентлагт ярилцлага өгөхдөө өөрийн туслах байсан Питтманыг сайшааж, “Тэр ажилчдынхаа сайн, сайхныг боддог маш сайн дарга болно” хэмээн ярьжээ.

Түүнээс гадна өнгөрсөн долоо хоногт болсон үймээн самуунд өнгөрсөн жилийн арьс өнгөөр ялгаварлан гадуурхах тайван жагсаал, хөдөлгөөнтэй харьцуулахад хэд дахин олон цагаан арьстнууд оролцсон явдалд иргэд бухимдалтай байгаа юм. Энэ үед Африк гаралтай, эмэгтэй хүн Капитолын цагдаагийн газрын дарга болж байгаа нь чухал ач холбогдолтой хэмээн ажиглагчид үзэж байгаа юм.

Капитолын ордонг эзэлсэн үймээн самууны үеэр цахим орчинд тарсан дүрс бичлэгүүдээс харахад цагдаа нарын зохицуулалт үнэхээр хангалтгүй хэмжээнд байсан талаар мэргэжилтнүүд онцолжээ. Жишээлбэл, нэг бичлэг дээр цагдаа нар нүцгэн нудрагаараа иргэдийг зодож байгаа нь, өөр бичлэг дээр нэгэн цагдаа босогч иргэдтэй хамт зураг даруулж байгаа нь харагдсан бол зарим бичлэг дээр иргэд бүлэглэн цагдааг зодож байгаа нь хүртэл бичигджээ. Улмаар цагдаагийн офицер Брайн Сикник гэмтлээ даалгүй эмнэлэгт нас барсан билээ.

Болсон явдлын талаар Капитолын цагдаагийн газрын хуучин дарга Терранс Гэйнер “Цагдаа нар зохион байгуулалтгүй ажилласны уршгаар барилгыг хамгаалахын оронд дотор нь орж нуугдсан байна. Энэ бол цагдаагийн хүчийг хэтэрхий дээгүүр үнэлсэн удирдлагын зохион байгуулалт муу байсны илрэл. Цагдаа нар барилгыг хамгаалж чадаагүй учир өдгөө иргэд гэмт хэрэгтнүүд болоод байна. Цагдаа нар зохион байгуулалт сайтай ажилласан бол хэн ч ордны хаалга, цонхонд дөхөж очиж чадахааргүй байсан юм” хэмээн ярьжээ.

Тийнхүү ард иргэд Цагдаагийн газрын удирдлагыг буруушаахын хажуугаар зарим ажилтнуудыг баатар хэмээн өргөмжилж байгаа билээ. Жишээлбэл, нэгэн дүрс бичлэг дээр офицер Евгени Гүдмэн ганцаараа Сенатын танхимын цоожгүй хаалгыг хамгаалсны ачаар сенаторуудад зугтах цаг хожсон аж. Тиймээс ард иргэд цахим ертөнцөд түүнийг шагнах уриалга эхлүүлж, 11000 хүний гарын үсэг цуглуулсан учир Гүдмэнд эр зоригийн одон гардуулжээ.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж