Хошорюү С.Бямбасүрэн гурав дараалан өвдөг шороодлоо | News.MN

Хошорюү С.Бямбасүрэн гурав дараалан өвдөг шороодлоо

Хошорюү С.Бямбасүрэн гурав дараалан өвдөг шороодлоо

Хошорюү С.Бямбасүрэн гурав дараалан өвдөг шороодлоо

Японы мэргэжлийн сүмо бөхийн хацү башёгийн гурав дахь өдрийн барилдаанууд өчигдөр (2021.01.12) Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд 5000 үзэгчийн өмнө явагдлаа.

Эхний хоёр өдөр дараалан өвдөг шороодоод байсан зүүнийг манлайлж буй озэки Такакэйшо маэгаширагийн нэгдүгээрт эрэмбэтэй Хокүтофүжид барууныг манлайлж буй озэки Шодай маэгаширагийн нэгдүгээрт эрэмбэтэй Дайэйшод, залуу озэки Асанояама комүсүби Митакэүмид тус тус өвдөг шороодлоо. Ийнхүү озэки цолтой гурван бөх өчигдөр даваа авч чадсангүй.

Сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ өдөр маэгаширагийн дөрөвт эрэмбэтэй Точиношинг, маэгаширагийн дөрөвт эрэмбэтэй Тамаваши Б.Мөнх-Оргил маэгаширагийн гуравт эрэмбэтэй Котошохог, маэгаширагийн наймд эрэмбэтэй Кирибаяама Б.Лхагвасүрэн маэгаширагийн 10-д эрэмбэтэй Шиманоүмиг тус тус давжээ. Харин Ичиножо А.Ичинноров маэгаширагийн 10-д эрэмбэтэй Аойяамад, Хошорюү С.Бямбасүрэн маэгаширагийн 14-д эрэмбэтэй Мидорифүжид тус тус өвдөг шорооджээ. Хошорюү С.Бямбасүрэн одоогоор гурван унаатай, хараахан даваа аваагүй явна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ӨӨ 2021-01-13 64.119.26.93

ЧАДЛААРАА Л ТҮЛХЭЛЦЛЭЭ.

Avatar

МӨНХ 2021-01-13 202.179.25.232

Хошорюү дүү сайн барилдаасай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж