АНУ-ын Сан Франциско хотын оршин суугч Стефан Томас гэгч эр хатуу дискнийхээ нууц үгийг мартаж, 240 сая ам.долларын биткоиноо ашиглаж чадахгүй гацжээ. “IronKey” хатуу диск нь нууц үгийг 10 удаа буруу оруулсан тохиолдолд хадгалж буй мэдээллээ бүр мөсөн блоклодог бөгөөд тэрбээр нийт найман удаа нууц үгээ буруу оруулжээ.
Томас 10 жилийн өмнө хийсэн ажлынхаа хөлсөнд 7002 биткоин авч байсан ба тухайн үед биткоин нэг бүр нь 2-6 ам.долларын үнэтэй байсан учир хатуу дискэндээ хадгалаад мартжээ. Харин өнөөдөр битконы ханш 34 мянган ам.доллар даваад байгаа билээ. Ингэснээр түүний хөрөнгө 230 сая ам.доллараар үнэлэгдэж байгаа юм. Харамсалтай нь Томас одоо хоёрхон удаа нууц үгээ буруу оруулбал хөрөнгөө тэр чигт нь алдах эрсдэлтэй болжээ.
Томаст тохиолдсон хүндхэн хөгтэй явдлыг сонссон “Stanford Internet Observatory” байгууллагын программист түүний хөрөнгийн 10 хувийг аваад зургаан сарын дотор асуудлыг нь шийдэж өгөх санал тавьсан байна. Аргагүй байдалд орсон Томас түүний саналыг хүлээн авсан байна. Биткоины ханш жилээс жилд огцом өсч байгаа ч дэлхий даяар байгаа 18.5 сая биткоины 20 орчим хувь нь янз бүрийн шалтгаанаар дахин сэргээгдэх аргагүй болжээ.
Эх сурвалж: The Guardian
Холбоотой мэдээ