УБЕГ: Ц.Тувааны гомдлыг шийдвэрлэх үндэслэлгүй

Хуучирсан мэдээ: 2021.01.13-нд нийтлэгдсэн

УБЕГ: Ц.Тувааны гомдлыг шийдвэрлэх үндэслэлгүй

УБЕГ: Ц.Тувааны гомдлыг шийдвэрлэх үндэслэлгүй

2020 УИХ-ын сонгуулийн дараа намын С.Эрдэнэ хариуцлага хүлээж, намын даргын ажлаа дараагийн намын дарга сонгогдтол Ц.Тувааныг  намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Ц.Туваан намын даргын үүрэг гүйцэтгэгчийн хувьд намын ҮБХ-ны хуралдаан, намын X Их хурлуудаа цахимаар зохион байгуулж, намын дүрэмдээ өөрчлөлт оруулсан. Харин С.Эрдэнэ Ц.Тувааны энэ үйлдэл нь дүрэм зөрчсөн, намын даргын түр орлон гүйцэтгэгч хууль зөрчсөн гэж үзэж, мөн ҮБХ-оо хуралдуулж, Ц.Тувааныг намын даргын үүрэг гүйцэтгэгчийг чөлөөлөх шийдвэр гаргасан. Тиймээс тэрбээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж, намын даргын үүрэг гүйцэтгэгч, тамга нь хуулийн дагуу эсэхэд гомдол гаргажээ.

Харин УБЕГ-аас Ц.Тувааны гомдлыг шийдвэрлэх үндэслэлгүй болохыг мэдэгджээ. Шинэ оны өмнөхөн Ардчилсан намын тамгыг хүчингүй болгох асуудлаар намын дарга С.Эрдэнэ УБЕГ-т хандсан. Мөн Ц.Туваан намын тамга, тэмдгийг хүчингүй болгосон  асуудлаар УБЕГ-т гомдол гаргаад байсан юм. Тэгвэл УБЕГ-аас Ц.Тувааны ирүүлсэн гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй болохоо мэдэгдсэн байна.

С.Эрдэнийг Ардчилсан намын даргаар томилсныг 2017 оны гуравдугаар сарын 15-нд бүртгэсэн байдаг. Тиймээс Ардчилсан намын 1117237845 дугаартай тамга, ХН0800 дугаартай тэмдэг нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хяналтын улсын байцаагчийн 2020 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн 6030 тоот дүгнэлтээр хүчингүй болгож, тамга, тэмдгийн хяналтын дугаар дахин олгосон нь холбогдох хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна. Иймд Ц.Тувааны гомдолд дурдсан шаардлагыг хангаж, шийдвэрлэх боломжгүй болохыг Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдэгджээ.

Үүнтэй холбоотойгоор Ардчилсан намаас мөн мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд,

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж