Алибабагийн жолооч цалингийн маргаанаас болж өөрийгөө шатаажээ | News.MN

Алибабагийн жолооч цалингийн маргаанаас болж өөрийгөө шатаажээ

Алибабагийн жолооч цалингийн маргаанаас болж өөрийгөө шатаажээ

Алибабагийн жолооч цалингийн маргаанаас болж өөрийгөө шатаажээ

Алибаба группийн хүргэлтийн жолооч ажил олгогчтойгоо цалин хөлсний талаар маргаан үүсгэснээсээ болж өөрийгөө шатаажээ.  Хятадын түгээлтийн жолооч нар албан бус ажил олголт, аюулгүй байдал, найдвартай хөлсний баталгаагүй, хүчирхийлэл ихтэй зэрэг маш хэцүү нөхцөлд ажиллаж, амьдардаг хэмээн ажилчдын эрхийг хамгаалах нийгэмлэгүүд удаа дараа мэдээлж байсан юм. Түүнээс гадна сүүлийн үед түгээлтийн жолооч нарын цалингийн хэмжээ эрс буурсан хэмээн эх сурвалжууд мэдээлж байгаа юм.

Хятадын зүүн хэсэг дэх Тайжоу хотод Лиү Жин нэртэй нэгэн жолооч өөрийгөө шатаасан бичлэг цахим орчинд таржээ. Тэрбээр Алибаба группийн хүнс түгээлтийн Ele.me платформын жолоож байв. Тэрбээр хүнд нөхцөл байдалд ажиллаж байгаад ажлаасаа гарсны дараа цалин хөлсний талаар маргаанд үүсгэжээ. Лиү Жин өөрийгөө шатаахаасаа өмнө “Би өөрийн хөдөлмөр, цус, хөлс, мөнгөө төлүүлж авмаар байна” хэмээн хэлжээ.

Галд түүний биеийн 80 хувь түлэгдэж, гуравдугаар зэргийн түлэгдэлтэй эмнэлэгт хүргэгдсэн байна.  Түүний эмчилгээний зардал нь сая гаруй юань буюу 150 мянган ам.доллар болох урьдчилсан тооцоо гарчээ. Иймд иргэд Лиү Жинд зориулан хандивын аян өрнүүлж эхэлсэн байна.

Ele.me платформын удирдлагын зүгээс “Болсон эмгэнэлт явдалд бид гүнээ харамсаж байна. Нөхцөл байдлыг бид одоо шалгаж байгаа тул нарийн мэдээлэл өгөх боломжгүй” хэмээн мэдэгджээ. Болсон явдлын дараа маш олон жолооч Лиү Жинтэй адилхан нөхцал байдалд гацсанаа илэрхийлж байгаа аж.

Жишээлбэл, Бээжингийн Yunda Express компанийн жолоочийн ярьснаар нэг өдөрт гүйцэтгэдэг хүргэлтийн тоо 2019 оны эхнээс хоёр дахин нэмэгдэж, нэг өдөрт дор хаяж 400 хүргэлт хийхээс өөр аргагүйд хүрсэн гэнэ. Хэрвээ өдрийн хүргэлтүүдээ дуусгаж амжихгүй бол цалингаасаа хасуулдаг аж.

Ийнхүү ажлын ачаалал асар ихээр нэмэгдсэнээс болж дээрхтэй төстэй эмгэнэлт явдлууд үе үе тохиолдох болсон байна. Жишээлбэл, арваннэгдүгээр сард Хунаньд хүргэлтийн жолооч хийж байсан 18 настай залуу гурван сарын турш шөнө болгон 10 цагийн ээлжинд гарсныхаа дараа амиа егүүтгэсэн байна. Түүнтэй төстэй байдлаар арванхоёрдугаар сард 22 настай түгээлтийн жолооч мөн амиа алдсан хэрэг гарсан гэнэ.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-13 103.11.192.106

iiim zavaaan medeee tavij yaadag baina

Avatar

Зочин 2021-01-13 202.55.188.90

Tegvel uur ajil l olj hiine biz, yun ch hyamd ami be

Avatar

Л.Л 2021-01-13 66.181.166.134

За энэ ч худлаа, Жа Ма"-гийн эсрэг Хятадын ЗГ-аас хийж буй, зориудын дэвэргээнт үйл ажиллагаа байх даа…хэ хэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж