Доха Мастерс: Монголчуудын хувьд мастерс дууслаа

Хуучирсан мэдээ: 2021.01.13-нд нийтлэгдсэн

Доха Мастерс: Монголчуудын хувьд мастерс дууслаа

Доха Мастерс: Монголчуудын хувьд мастерс дууслаа

НЭМЭЛТ:

Дохагийн дэлхийн мастерсийн эмэгтэй -78 кг, +78 кг, эрэгтэй -90 кг, -100 кг, +100 кг зэрэг жингийн хэсгийн сүүлийн барилдаанууд явагдаж байна.

Эрэгтэй -90 кг-ын жинд зодоглож буй Г.Алтанбагана дагах барилдаанаа Гүржийн Лаша Бекауригийн эсрэг хийж, иппон үнэлгээгээр ялагдлаа. Ийнхүү Монголчуудын хувьд Дохагийн дэлхийн мастерс нэг хүрэл медаль авсан амжилттай өндөрлөлөө.


НЭМЭЛТ:

Дохагийн дэлхийн мастерсийн эмэгтэй -78 кг, +78 кг, эрэгтэй -90 кг, -100 кг, +100 кг зэрэг жингийн хэсгийн сүүлийн барилдаанууд явагдаж байна.

Эрэгтэй -90 кг-ын жинд зодоглож буй Г.Алтанбагана С хэсгийн аваргын төлөө дэлхийн аварга Нидерландын Ноел Ван Т Эндтэй эн тэнцүү барилдаж үндсэн цаг дуусахаас 9 секундын өмнө үнэлгээ алдан, ялагдал хүлээлээ. Ингэснээр тэрбээр Гүржийн Лаша Бекаури болон Оросын Михайл Иголников нарын хэн ялсантай нь дагах барилдаан хийх болно.


НЭМЭЛТ:

Дохагийн дэлхийн мастерсийн эмэгтэй -78 кг, +78 кг, эрэгтэй -90 кг, -100 кг, +100 кг зэрэг жингийн барилдаанууд явагдаж байна.

Эрэгтэй -90 кг-ын жинд зодоглож буй Г.Алтанбагана хоёрдугаар тойрогтоо Италийн Николас Мунгаитай тааран барилдаж, ялалт байгууллаа. Тэрбээр удахгүй С хэсгийн аваргын төлөө дэлхийн аварга Нидерландын Ноел Ван Т Эндтэй барилдах болно.


НЭМЭЛТ:

Дохагийн дэлхийн мастерсийн эмэгтэй -78 кг, +78 кг, эрэгтэй -90 кг, -100 кг, +100 кг зэрэг жингийн барилдаанууд явагдаж байна.

Эрэгтэй -90 кг-ын жинд Г.Алтанбагана эхний тойрогтоо Бразиль улсын бөх Рафаэль Македотой тааран барилдаж, яллаа. Түүний дараагийн өрсөлдөгч Италийн Николас Мунгаи.

Эрэгтэй +100 кг-ын жинд зодоглож буй Ө.Дүүрэнбаяр эхний тойрогтоо Израиль улсын бөх Ор Сассонтой барилдаж, ялагдал хүлээн тэмцээнээ өндөрлүүллээ.


IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулж буй энэ оны анхны тэмцээн Дохагийн дэлхийн мастерсийн сүүлийн буюу гурав дахь өдрийн барилдаанууд өнөөдөр (2021.01.13) эхэллээ. Тэмцээний гурав дахь өдөр эмэгтэй -78 кг, +78 кг, эрэгтэй -90 кг, -100 кг, +100 кг зэрэг жингийн барилдаанууд явагдав.

Хэсгийн барилдаанууд 15:00 цагаас эхэлнэ.

Монгол Улсаас өнөөдөр Г.Алтанбагана, Ө.Дүүрэнбаяр нар зодоглолоо.

Гуравдахь өдрийн сугалаа, оноолт:

  • Эрэгтэй -90 кг

– Г.Алтанбагана эхний тойрогтоо Бразиль улсын бөх Рафаэль Македотой

  • Эрэгтэй +100 кг

– Ө.Дүүрэнбаяр эхний тойрогтоо Израиль улсын бөх Ор Сассонтой

Одоогоор Өмнөд Солонгос гурван алтан медаль хүртсэн амжилтаараа бүх улсуудыг тэргүүлж байгаа бол тэдний араас хоёр алт, дөрвөн мөнгөн медальтай Япон, хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медальтай Франц зэрэг улсууд жагсч байна. Харин Монгол улс одоогоор Дохагийн дэлхийн мастерсаас нэг хүрэл медаль хүртсэн амжилттай явна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж