Улсын Ерөнхий Прокурорын газраас мэдээлэл хийж байна
Улсын Ерөнхий Прокурорын газраас мэдээлэл хийж байна
Posted by Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба on Tuesday, January 12, 2021
Улсын ерөнхий прокурорын газраас 2020 онд хяналт тавин ажилласан хэргүүдийн талаар мэдээлэл хийлээ.
2020 онд цар тахал дэгдсэн байсан ч прокурорын байгууллага нь хуулиар нэгмөр хэрэгжүүлэх, нийтийн эрх ашгийг хамгаалах үүргээ тасралтгүй хэрэгжүүлж ажилласан. Иргэдийн хүсэлт гомдлоо шийдвэрлүүлэх үйл ажиллагааг тасалдуулахгүй байх зорилгоор цахимаар хүлээн авч, шийдвэрлэв.
Тухайлбал, зөрчлийн 1775 хэрэгт хяналт тавин ажилласан. Зөрчлийн хэргийн 75.4 хувь нь нийслэлд үйлдэгдсэн бол үлдсэн нь орон нутагт үйлдэгджээ. Нийт хэргийн дийлэнхийг цагдаагийн байгууллага шалгасан бөгөөд 99 хувьд нь шийтгэл ногдуулсан байна.
Өнгөрсөн онд авлигын гэмт хэрэг зургаа дахин өссөн статистик гарсан. Уг хэрэгтэй холбогдох 173 хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Мөнгө угаах гэмт хэрэгт прокурорын байгууллага анхаарал тавин ажилласан. Хяналт тавин ажилласан энэ төрлийн хэрэг 20.9 хувиар, шүүх рүү шилжүүлсэн хэрэг 36.3 хувиар өссөн.
Өнгөрсөн онд УИХ, орон нутгийн ээлжит сонгууль болсон. УИХ-ын сонгуультай холбоотойгоор 1580 гомдол, мэдээлэл ирж, 139 гомдол, мэдээлэлд зөрчлийн хэрэг нээсэн бол 1306 гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзан, 26 гомдол, мэдээллийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж, 98 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэн, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгасан байна.
Орон нутгийн ээлжит сонгуулийн шатанд 700 гомдол, мэдээлэл ирж хяналт тавьсан ба 34 гомдол, мэдээлэлд зөрчлийн хэрэг нээж, 624 гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзан, 11 гомдол, мэдээллийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж, 18 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэн, 13 гомдол, мэдээлэлд зөрчлийн хэрэг нээн шалгажээ.
Дэлгэрэнгүй мэдээлэл хийсний дараа прокуорын байгууллагын холбогдох албан тушаалтнууд сэтгүүлчдийн сонирхсон асуултад дараах хариулт өглөө.
-УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнд холбогдох авлигын хэрэг юу болж байна вэ. Бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал яригдсан. Ямар шатандаа явна вэ?
Нийслэлийн прокурорын газрын орлогч Ц.Насанбат: -Мөрдөх эрх бүхий байгууллагуудаас энэ талаар санал гомдол гаргасан зүйл байхгүй.
-Н.Номтойбар, Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэрэг нь хохиролгүй атал хүнд ял оноосон. Прокуророос хэрэгт хэрхэн хяналт тавин ажиллаж байна вэ.
-Эрүүгийн хуулийн тусгай ангид албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглах гэмт хэрэгт давуу байдал бий болгох гэдэг шинжийг тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, бусдад давуу байдал, тэгш бий болгосон энэ зүйчлэлээр хохирол шаарддаггүй. Тийм учраас энэхүү зүйчлэлээр шийтгэгдсэн хэрэгт хууль зөрчиж шийдвэр гаргасан зүйл байхгүй
-Сү.Батболдын шалгагдаж буй хэрэг юу болж байна вэ, тодруулна уу?
-Сү.Батболдтой холбоотой эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан, мөрдөн шалгаж байгаа хэрэг байхгүй. Оффшор бүс, гадаадад улсад хууль бусаар хөрөнгө, орлогоо байршуулсан иргэдтэй холбоотой гэмт хэрэг бий. Маш олон хүнтэй холбоотой хэрэг шалгагдаж байна. Тэр баримт бичигт дурдагдсаны дагуу.
-Оффшор бүсээс хөрөнгө татах хэрэг ямар шатанд явна вэ. Хэчнээн хүн нэр холбогдоод байна вэ?
-Энэ талаар мэдээлэлд товч дурдсан. Гадаад орнуудаас хөрөнгө татах, хууль бус орлогыг татах ажиллагаа нь Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хууль, конвенцын дагуу явдаг.
Үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх мөрдөн шалгах ажиллагаанд НҮБ ын конвенци, Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу хяналт тавин ажиллаж байна Оффшор бүсэд хамаарах 23 иргэн, төрийн байгууллагын ажилтантай холбогдох хэрэг шалгагдаж байгаа. Өргөн хүрээнд шалгах ажил явагддаг. Хөрөнгийг битүүмжлэх, царцаах ажлыг мөрдөх байгууллага болон прокурорын байгууллага хийдэг, шүүхийн шийдвэрээр хэрэгждэг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гадаад улсад байгаа үл хөдлөх эд хөрөнгийг төрд шилжүүлэн өгөх талаар өөрөө санаачлага гаргасан иргэн бий. Хөрөнгийг буцаан өгөх ажиллагаа хууль зүйн хүрээнд явж байна. Бүх хүнд гадаадад байгаа хууль бус орлого, хөрөнгөө улсөд өгөх ийм боломж бий.
Шүүхээр хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэний дараа мөнгөн хөрөнгийн нийт хэмжээ тоо ширхэг тодорхой болно.
-Хурдан морины салбар комиссын даргаар ажиллаж байсан генерал Х.Батбилэг 25 сая төгрөгийн хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдсан байдаг. Гэтэл хэргийг хаах санал ирүүлсэн гэх. Бичлэг нь байсаар атал яагаад хэргийг хэрэг биш гэж үзээд байна вэ?
-Улсын баяр наадмыг зохион байгуулах Хурдан морины комисстой холбоотой хэргийг Авлигатай тэмцэх газар шалгаж байгаад хэргийг хаах санал ирүүлсэн. Шийдэр гараагүй байна, хэрэгт прокуорын байгууллага хяналт тавьж ажилласан.
-Г.Доржзодовт холбогдох хэрэг юу болсон бэ?
-А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдох хэрэг шүүхэд шилжүүлэх ажиллагаа явагдаж байгаа. Г.Доржзодовт холбогдох хэргийг тусгаарласан. Тусгаарласан гэдэг нь хэргийг хэрэгсэхгүй болгосон гэсэн үг биш.
-Сэтгүүлчдийг тагнасан чагнасан хэрэг юу болсон бэ?
-Мөрдөн шалгах ажиллагаа явагдаад хэргийг хаасан. Яг одоо тус байгууллагын хяналтад сэтгүүлчийг мөрдөн мөшгөсөн, тагнасан чагнасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа хэрэг байхгүй.
-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн өмчлөлтэй холбоотойгоор нэр бүхий хүмүүс шүүхээс ял сонссон. Ц.Пүрэвтүшин, О.Орхон, Д.Эрдэнэбилэг нарт холбогдох хэрэг хаана явна вэ?
-Хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд байгаа. АТГ, ЦЕГ ын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
-Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү хандивын мөнгийг хувьдаа завшсан хэргээр АТГ –т шалгагдаж байна гэх мэдээлэл цацагдсан. Энэ асуудал юу болж байна вэ?
-Д.Нямхүү захиралтай холбоотой хандив тусламж авсан гэх хэрэг АТГ-т байхгүй, шалгагдаагүй.
-Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас зээл авсан албан тушаалтнуудаас зарим нь шүүхээс ял сонссон бол зарим албан тушаалтны хэрэг шалагдаж байгаа эсэх ч тодорхойгүй боллоо. Хэнийх нь хэргийг хуулийн байгууллага шалгадаг, хэний хэргийг дараад байдаг юм бэ?
-ЖДҮХС -аас зээл авсан хэргүүдэд АТГ мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна, бүрэн дуусаагүй байна.
-Л.Оюун-Эрдэнэ “Том хэргүүдэд прокурор хаалт тавьдаг” гэж ярьсан. Энэ асуудалд ямар тайлбар өгөх вэ. Олон оролцогчтой авлигын хэргийг хэд хоног хяналт тавьж, шүүхэд шилжүүлдэг вэ?
-Эрүүгийн хэрэгт том, жижиг гэсэн ангилал байдаггүй. Прокурор хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж, хэргүүдэд хяналт тавин шийдвэрээ гаргадаг. Олон үйлдэлтэй, олон яллагдагчтай хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулах, прокурор хяналт тавих, шүүхээр хянан шийдвэрлэх зэрэгт цаг хугацаа, хөдөлмөр их шаарддаг.
Олон яллагдагчтай, олон хавтастай хэрэгт яллагдагч бүрт үйлдэл бүрийнх нь тоогоор прокурор хууль зүйн дүгнэлт хийж, шийдвэр гаргадаг.
Жишээ татвал, 460 гаруй хавтастай Оюутолгой компанитай холбоотой хэрэгт гурван прокурор хяналт тавин ажилласан. Ажил амралтын өдрийг алгасалгүй ажиллахад гурван сарын хугацаа зарцуулсан.
-Яг одоогоор авлига албан тушаалын хэдэн хэрэг хяналтад байна вэ?
-Нийслэлийн прокурорын газарт авлига албан тушаалын хэрэг бүртгэлтийн 226 хэрэг, мөрдөн байцаалтын 64 хэрэг нийт 290 хэрэг хяналтад байна.
“Жаст”-ын Ш.Батхүүгийн АНУ, Сингапур дахь үл хөдлөх хөрөнгийг хураана
Нийслэлийн прокурорын газар нь хяналт тавин ажиллаж, шүүхэд шилжүүлсэн 48 хэрэгт 21,586,213,463 төгрөгийн хөрөнгийг хурааж, улсын орлого болгох шийдвэрийг шүүхээр гаргуулсан гэлээ.
- Хуурамч баримт ашиглан Стандарт банкнаас 109 сая ам долларын зээл авч “Эрдэнэт” үйлдвэрт онц их хэмжээний хохирол учруулсан “Жаст” группын захирал Ш.Батхүүгийн Сингапур, АНУ дахь газар болон үл хөдлөх хөрөнгүүдийг,
- Ерөнхий сайд асан С.Баяраас 3,569,148.56 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 5,580,444.000 төгрөгийг, 1,097,130,673 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг,
- Ч.Даваанямын нэр дээр бүртгэлтэй 5,766,040,000 төгрөгийн үнэлгээтэй АНУ-ын Нью-Йорк хотод байрлах үл хөдлөх хөрөнгийг,
- Сангийн сайд асан С.Баярцогтоос 4.010.452.844 төгрөгийн үнэлгээтэй 3 үл хөдлөх эд хөрөнгө,
- Ш.Мөнгөншагай нарт холбогдох /Салхитын мөнгөний орд/ хэрэгт 190,000,000 төгрөг, 1,445,200 америк долларыг улсын орлого болгохоор шүүхээр шийдвэрлүүлжээ.
Г.ХОРОЛ
Төв аймаг 2021-01-13 49.0.142.104
АТГ БОЛ ХЭЦҮҮ ХЭРЭГ МЭДҮҮЛЭЭД ХЭРЭГГҮЙ БУЦААД ЦАГААТГАНА ХЭРЭГ МЭДҮҮЛСЭН ХҮН НЬ БЖРУУДНА
Зочин 2021-01-13 192.82.67.46
АТГ нь өөрөө авилга авсан юм биш биз дээ . Яагаад авилга авсан хүний хэргийг хэрэгсэхгүй болгоод бнаа . АТГ авилга авбал дэлхийд дээгүүрт орох том онигоо болно шүү
Зочин 2021-01-13 66.181.178.105
яагаад хоон хэлцэх хугацаагаар 800 том хулгайч ял завшчихав,3,8их наядын учруулсанхохиролыг нь ард тумнии нуруунд ууруулчихжээ????Та нар яаж хэргииг сунжруулж,шалгасан болж хугацааг нь хулээж чадаж байнаа????Энэ улс орон хуульчидын ажлаа хииж чаддаггуй,авилгач,ичгуургуй улаандаа гарсан луйварчингаас болж ор толборт орж манан мафид тонуулж гуйцлээ!!!
Зочин 2021-01-13 202.126.90.32
ДУУГҮЙ ХҮНИЙ ДООДОХ НОЙТОН ГЭЖ ХҮРЭЛСҮХ АВИЛГАТАЙ ТЭМЦЭХГҮЙ БГАА НЬ УЧИРТАЙ!!!
Зочин 2021-01-13 202.126.90.32
Ардын наадмыг авилга болгогчийг 3 сая хүнийг доромжилсон хэргээр хуулийн хатуу шийтгэл үзүүлэх ёстой
nehiit 2021-01-13 192.82.72.176
Enhbold hamaaguiee .yg nuurs hulgailsan etgeed n odoo ordon tuhlaad bgaa ymuudaa.
ИРГЭН 2021-01-13 202.9.46.226
Ч.САЙХАНБИЛЭГИЙН ХЭРЭГ , АНУ- РУУ ОРГОСОН ЗАЙЛСАН ШҮҮГЧ 2-ЫН ХЭРЭГ ЮУ БОЛСОН БЭ ???????????
ХҮРЭЛСҮХЭЭ 2021-01-13 66.181.185.30
ЭНЭ ТЭГЭЭД ШУДАРГА УУ
Injener 2021-01-13 64.119.19.117
Барилга, хот байгуулалтын яам Магнайсүрэнг зайлуулаагүй цагт өөдлөхгүй шүү. Бодлогын чанартай ажил нэг ч хийгээгүй. Маш их ашиг сонирхолтой бузар гар даа. Өөрөө л их баяжсан байх. Одоо ийм муухай сэтгэлгүй мафийн авилгалын сүлжээ үүсгэсэн маш муу хүн дээ. АТГ шалгахгүй л байгаа их гар хөл урттай гэж сонссон.
Зочин 2021-01-13 202.126.88.187
АТГ-аас ЖДҮ-чин Л.Энхболдыг өнөө маргаашгүй л шоронд хорих юм ярьж байснаа гэнэт л дарга болгоход нь АТГ зөвшөөрсөн бичгээ хийгээд өгсөн. Үүндээ тайлбар өгөх хэрэгтэй. Ард түмний нэхэл хатуу шүү.
Иргэн 2021-01-13 202.126.89.135
Шалгаад гэмт хэргийн бүрэлдхүүн үгүй гэж үзвэл хаах л байх, үүнийг нь тодорхой болгож мэдээлэл түгээхгүй бол энгийн ард бид дарга нар л болсон хойно өршөөгддөг, хэргийг нь хэрэгсэхгүй болгодог гэж ойлгоод төр засаг, шүүхээ муулаад амьдралдаа болохгүй бүтэхгүй зүйлээ тэдэн рүү чихээд байна.
иргэн 2021-01-13 202.179.26.88
Авилгал авч байгаа Баримттайгаа Гэмт хэргийг Прокурор хэрэгсэхгүй болгодог Энэрэнгүй Хуулийн засаглалттай Улс Бөмбөрцөгт ганцхан Монгол улс л байна,
Зочин 2021-01-13 103.212.119.92
хэргийн шинжгүй бол хааж л таараа ш дээ. Ямар 37 он шиг хүнд хилс хэрэг тохолтой биш
Зочин 2021-01-13 192.82.76.11
Хэргийг хааж болдог юм уу ямар гоё юм бэ
Зочин 2021-01-13 103.229.123.146
Сэтгүүлч нар баахан асуудал тавиад олигтой хариулт авахгүй юм
Зочин 2021-01-13 59.153.114.215
Байгаль орчны яамны тусгай зөвшөөрөл олгогч этгээдүүд салбарын сайдтайгаа нийлээд иргэд, ААН-ийг чирэгдүүлэн залхааж байгаад олгодоггүй зогсоодог. Гэтэл нэг л мэдэхэд үл мэдэгдэх аргаар ААН-дийн зарим нь тусгай зөвшөөрөл гаргуулчихсан бйх юм. АТГ гэгч сүржин газар нэг ч асуудлыг шийддэггүй.
Зочин 2021-01-13 202.126.90.32
Үнэн шүү Авилгад хамгийн ихээр идэгдсэн газар бол БОАЖЯ , шээсийг нь савируулаад шоронд хийх ёстой хэдэн авилгач шантаажчин авгай бий дээ Бузартсан газрыг буруу гарын авгай засаж чадах болов уу?
Зочин 2021-01-13 196.240.126.122
АРГАГҮЙ ШҮҮДЭЭ АВИЛГАЛЧДЫН ТӨР ЗАСАГ ОРШИН ТОГТНОЖ УЛАМ БЭХЖИЖ БАЙХАД.
ПАРЛАМЕНТ ХЭМЭЭХ ХАЛДАШГҮЙ ОНЦГОЙ ЭРХИЙГ ОЛОН ХУЛГАЙЧИД ОЛГОДОГ ТӨРИЙН ТОГТОЛЦОО МОНГОЛД ТААРАХГҮЙ БАЙГААГ СҮҮЛИЙН 30 ЖИЛ ХАРУУЛЛАА. МОНГОЛД ХҮЧТЭЙ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛ ХЭРЭГТЭЙ. ЭНЭ ХАВАР МОНГОЛОО ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ ЗОРИГТОЙ, ШУДАРГА ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ СОНГООД ҮНДСЭН ХУУЛИА ӨӨРЧЛӨЕ.
Зочин 2021-01-13 59.153.115.238
Монгол минь Хүрэлсүх ба түүний нөхдийн наадгай болод дуусах байж дэ.ЕС сайд та төрийн алавны хүмүүсээрээ ажил хийлгүүлж чадахгүйг бүгд харлаа.ажил хийх гэж хахуул авна.ажил хийхгүй цалин авна.
hm 2021-01-13 66.181.184.211
Авилгыг бууруулах сонирхол байвал их хэцүү бишээ. Хаана авилга байгааг хүн болгон мэдэж байгаа. Барилгыг ашиглтанд хүлээж авдаг улсын комисс авилга авалгүйгээр нэг ч барилга ашиглалтанд аваагүй гээд мөрийцхөд мөрийгөө алдна ч гэж байхгүй дээ.
Зочин 2021-01-13 59.153.115.238
Үгүй шдээ МАН залуус бүх шатандаа авна шдээ.дарга цэрэг бүүр боломж олдуул үйлчлэгч жижүүрэнэч авна.эх орон минь танилын нүүр хахуулын нэмээжэрл хэмжэгдэж байгаа шүү дэ.
АВИЛГАЛ БУУРАХГҮЙ 2021-01-13 103.57.94.160
Нам, УИХ-ын гишүүдээсээ эхлээд мөнгөөр төрийн албан тушаалд хүмүүсийг тавьдаг, мөнгө өгч албан тушаалд очдог бусармаг үйлдэл байгаа цагт авилгал буурахгүй. Мөнгөөр албан тушаалд очсон ллрууд гарын үсгээ авилгалын хэрэгсэл болгон ашигласаар,
авилгал улам бүр газар авч гаарсаар байна. Энэ хэрээр Монгол төрийн үнэлэмж иргэдийн дунд унаж, Монгол улс мөхөл рүүгээ явж байна.
Зочин 2021-01-13 66.181.191.78
Гадаадаас ирэх нэрээ оруулахад авилга таван сая төгрөг гэх мэт замбараагаа алдсан шүү. Хүрэлсүх та бас мэддэг гэдэгт найдаж байна. Цааш нь ярих уу болих уу?
Зочин 2021-01-13 64.119.19.117
Барилга, хот байгуулалтын яам Магнайсүрэнг зайлуулаагүй цагт өөдлөхгүй шүү. Бодлогын чанартай ажил нэг ч хийгээгүй. Маш их ашиг сонирхолтой бузар гар даа. Өөрөө л их баяжсан байх. Одоо ийм муухай сэтгэлгүй мафийн авилгалын сүлжээ үүсгэсэн маш муу хүн дээ. АТГ шалгахгүй л байгаа их гар хөл урттай гэж сонссон.
irgen 2021-01-13 43.228.129.40
YDUU HUMUUS MONGO AVALGUI YAHAV NIITEEREI YDUU TSOON HEDEN HUN MONGOTEI B GAA