Нийслэл хотод нэгдүгээр сарын 11-ээс эхлэн Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжснээр бүх төрлийн архи худалдаалж эхэлсэн. Тэгвэл үүнийг дагаад цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн зөрчил хэргийн тоо огцом өсч эрүүлжүүлэх байрны ачаалал нэмэгджээ.
Тодруулбал, өчигдөр /2021.01.12/ цагдаагийн байгууллагад нийт 1947 гомдол мэдээлэл бүртгэгдсэнээс гэр бүлийн хүчирхийлэл 140, согтуугаар машин жолоодсон 59, олон нийтийн газар танхайрсан 159, эрүүлжүүлсэн 320, хүний биед халдсан 71 хэрэг бүртгэгджээ. Харин архи худалдаж эхлэхийн өмнөх өдөр буюу нэгдүгээр сарын 10-нд цагдаагийн байгууллагад нийт 835 гомдол мэдээлэл бүртгэгдсэнээс гэр бүлийн хүчирхийлэл 88, согтуугаар машин жолоодсон 38, олон нийтийн газар танхайрсан 76, эрүүлжүүлсэн 86, хүний биед халдсан 40 хэрэг бүртгэгджээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ