Камала Харрис Vogue сэтгүүлийн нүүрийг чимлээ

Хуучирсан мэдээ: 2021.01.13-нд нийтлэгдсэн

FASHION

Камала Харрис Vogue сэтгүүлийн нүүрийг чимлээ

Камала Харрис Vogue сэтгүүлийн нүүрийг чимлээ

АНУ-ын шинэ дэд ерөнхийлөгч Камала Харрис Вашингтоны улс төрийн бодлогын шинэ өнгө төрхийг тодорхойлж байгаа билээ. Тиймдээ ч загварын "Vogue" сэтгүүл түүнийг яг л байгаагаар нь онцолж, сэтгүүлийнхээ нүүрэн дээр гаргажээ. Тийнхүү сэтгүүлийн нүүрэн дээр гарсан зургийг зурагчин Тайлер Митчелл даржээ. Камала Харрис Сonverse кет, Donald Deal хүрэм болон өөрийнхөө дулаахан инээмсэглэлээр гоёсон харагдана. Гэхдээ зургийг сайн харвал хувцаслалтаас нь түүний амьдралын нарийн ширийнийг ажиглаж болохоор ажээ. Жишээлбэл, зургийн арын дэвсгэрээс Харрисын Ховард их сургуулийн Альфа Каппа Альфа бүлгэмийн гишүүн байсныг эргэн санаж болохоор аж.

Альфа Каппа Альфа бол 1908 онд байгуулагдсан анхны Африк гаралтай америк оюутнуудын бүлгэм аж. Түүнчлэн тус бүлгэмийн бэлгэ тэмдэг болсон өнгө нь ягаан, ногоон гэнэ. тус өнгийг бүлгэмийг үүсгэн байгуулагчдын нэг сурган хүмүүжүүлэгч Бьюла Бюрк Грекийн ахан дүүсийн системээс санаа аван сонгож байсан түүхтэй гэнэ. он жилүүд өнгөрч тэр бүлгэмээс телевизийн од Филишиа Рашад, математикч Катерин Жонсон, Нобелийн шагналт зохиолч Тони Моррисон тэргүүтэй алдартнууд төрсөн байна.

Ийнхүү зургийн дэвсгэр өнгө Харрисиын амьдралын 1986 оны амьдралыг харуулж байгаа аж. Тэрбээр анх Ховард сургуулийн ахлах дамжаанд байхдаа бусад хэд хэдэн оюутнуудын хамт тус бүлгэмд элсэх зөвшөөрөл авч чаджээ. Тэр цагаас хойш Харрис бүлгэмийн охидтой насан туршийн найзууд болцгоосон бөгөөд найзууд нь Харрисын кампанит ажилд хүртэл тусалцгаажээ. Альфа Каппа Альфа бүлгэмд элссэн нь Харрисын амьдралд том нөлөө үзүүлсэн гэдэг. Тэрбээр оюутан насныхаа дурсамж “Бидний гарт буй үнэн” тэмдэглэлдээ “Бидэнд агуу амьдрах дан ганц боломж төдий байдаггүй юм байна. Бидэнд агуу амьдрахад хэрэгтэй бүхэн байдаг юм байна. Гагцхүү хичээх л хэрэгтэй” хэмээн бичиж байжээ.

Уг зургийг дарахдаа Митчелл дэд ерөнхийлөгчийн оюутан нас, эрч хүч, хүч чадлыг дутаалгүй тусгахыг хичээжээ. Митчелл өөрөө Делта Сигма Тета бүлгэмд байсан аж. Делта Сигма Тета нь Африк гаралтай америкчуудын хоёр дахь бүлгэм бөгөөд Альфа Каппа Альфагаас дутахааргүй чухал үүрэгтэй байжээ. Тэрбээр “Би бага наснаасаа тэдгээр бүлгэмүүдийн нийгэм, соёлд нөлөөлөх ач холбогдлыг гүн гүнзгий ойлгосоор ирсэн. Тиймээс би Камала Харрисын зургийг дарахдаа бүлгэмийн түүхийг, бүлгэмийн эгч дүүсийн эв нэгдлийг бас харуулахыг зорьсон юм” хэмээн тайлбарласан байна.

Иймд зургийн дэвсгэрт хэрэглэсэн гялгар, тансаг хээтэй материалыг дезайнер Жулиа Вагнер зураг авалтанд тусгайлан зориулж илгээжээ. Мөн хувцасны хувьд Converse кет бол Харрисын үргэлж өмсдөг, нэрийн хуудас болсон гутал бөгөөд хүрэм нь найз Дональд Дийлийнх нь бүтээл аж.

Эх сурвалж: VOGUE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж