Якут бөө цагаан морь хөлөглөн “Путиныг зайлуулах” аялалдаа гарна

Хуучирсан мэдээ: 2021.01.13-нд нийтлэгдсэн

Якут бөө цагаан морь хөлөглөн “Путиныг зайлуулах” аялалдаа гарна

Якут бөө цагаан морь хөлөглөн “Путиныг зайлуулах” аялалдаа гарна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг Кремльд "шүглэсэн буг чөтгөр" хэмээгээд түүнийг шидийн хүчээр зайлуулахаар 2019 оны эхээр Якутаас гарсан бөө Александр Габышев 2,700 км замыг туулаад цагдаа нарт баривчлагдсан билээ.

Кремль хүртэл 8000 гаруй км замыг туулан, Ерөнхийлөгч Владимир Путины эсрэг зан үйл хийх зорилготой тэрбээр хэд хэдэн удаа замаасаа баривчлагдан албадан нутаг буцаагдаж байв. Хамгийн сүүлд түүнийг Байгаль нуурын орчимд явж байхад нь баривчлан улмааср сэтгэцийн өвчтэй гэж оношлоод сэтгэцийн эмнэлэгт албадан хэвтүүлсэн юм. Александр Габышевыг хоёр сар орчим сэтгэцийн эмнэлэгт "хорьсны" эцэст суллажээ.

Тэрбээр ирэх гуравдугаар сард Москва руу дахин хөдлөхөөр болсноо мэдэгдсэн байна. Ингэхдээ цагаан сорь хөлөглөн нутгаасаа гарч, өвөг дээдсийнхээ нутаг болох Вилюйсийн уулсаар дайран Москваг зорьж, замаараа сайн дурынхныг нэгтгэн цааш явах аж.

Бөөг баривчилсан хэрэгт Олон улсын хүний эрхийн “Amnesty International” байгууллага санаа зовниж буйгаа илэрхийлж хүний шашин шүтэх эрх чөлөөг боож, эрхийг нь зөрчсөн үйлдэл хэмээн үзэж, суллахыг уриалж байв. Тэрбээр бараг дөрвөн сарын аялалынхаа явцад багагүй дэмжигчтэй болсон ба дэмжигчид нь түүний аялалын замд хоол хүнс, бусад зүйлсээр тусалж байсан юм.

Эх сурвалж: MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
10
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж