Интернэтийн ачаалал 80 орчим хувиар нэмэгдлээ | News.MN

Интернэтийн ачаалал 80 орчим хувиар нэмэгдлээ

Интернэтийн ачаалал 80 орчим хувиар нэмэгдлээ

Интернэтийн ачаалал 80 орчим хувиар нэмэгдлээ

Олон улсад бизнесийн статистик мэдээллээр тэргүүлэгч www.statista.com -оос гаргасан 2018 оны судалгаанд Монгол Улсын интернэтийн хэрэглэгчийн 73% нь зөөврийн болон суурин компьютероос, 25% нь гар утаснаас, 1% нь таблет ашиглан интернетэд холбогдож байгаа гэж дурджээ. Харин 2020 оны 4 дүгээр сарын шинэчлэгдсэн мэдээллээр гар утаснаас интернетэд холбогдож байгаа хэрэглэгчийн тоо 40.2% болж огцом өссөн байна.

Энэхүү мэдээллээс харахад хоёрхон жилийн дотор ухаалаг гар утасны хэрэглээ даруй 1.6 дахин өссөн нь харагдаж байгаа нь илхэн хэдий ч цаад мөн чанартаа харилцаа холбооны үйлчилгээний эрхлэгчдийн өндөр хөрөнгө оруулалт, хөдөлмөр зүтгэл шингэсэн байдаг ажээ. Энэ хүрээнд харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчид 4G сүлжээ, WiFi сүлжээг байгуулж, гадаадаас интернэтийн урсгалыг аль болох хямд үнээр түрээслэхээр тасралтгүй гэрээ хэлэлцээ хийж, гадаад, дотоодын сонирхолтой контентийн санг бий болгохоор ажилласаар иржээ.

Өнөөдөр ч үйлчилгээ эрхлэгчид хэрэглэгчдийг тасралтгүй чанартай үйлчилгээгээр хангахын тулд хөл хорио тогтоосон энэ үед ч эрсдэлийг умартан 24/7 цагаар ажиллаж байна.

ХӨЛ ХОРИОТОЙ ХОЛБООТОЙ ХҮМҮҮСИЙН ЯРИАНЫ ХЭРЭГЛЭЭ БУУРЧ, ДАТА ХЭРЭГЛЭЭ ӨСЧЭЭ

Ярианы ачаалал 2020 оны 10-12 дугаар сарын үзүүлэлт өмнөх оны мөн үеийн дундажтай харьцуулахад 8-10% багассан байгаа нь хөл хориотой холбоотойгоор хүмүүсийн ярианы хэрэглээ багассан гэж дүгнэж болохуйц харагдаж байна.

 Хүснэгт 1. Ярианы ачаалал

2019 он сараарярианы ачаалал2020 он сараарярианы ачаалал
тоон үзүүлэлт, мэдээ /Erl/нийт багтаамжийн эзлэж буй хувьтоон үзүүлэлт, мэдээ /Erl/нийт багтаамжийн эзлэж буй хувь
121,52642%121,68642%
221,17642%220,57539%
322,80145%321,65841%
421,65743%420,13038%
523,21446%521,22240%
622,41144%621,38440%
721,38343%720,74339%
822,27643%821,94941%
923,28846%923,14544%
1023,32346%1023,15144%
1122,91146%1122,29342%
1222,41843%1222,57442%

Дата ачааллын хувьд 2019 оны ачааллаас харахад дата өсөлт харьцангуй тогтвортой буюу жилийн туршид улиралд дунджаар 10 гаруй хувиар өсч байсан дүр зураг харагдаж байна. Харин 2020 оны эхний арван сард ачаалал 10-13 орчим хувиар өсч байснаа хөл хорио тогтоосон 11, 12 дугаар сард 20 гаруй хувиар өсчээ.

2020 оны 11,12 сарын дата ачаалал 2019 оны мөн үетэй харьцуулахад дунджаар 80 гаруй хувиар нэмэгдсэн байна.

Дата ачааллыг ерөнхийд нь 2019, 2020 оны сараар харьцуулж үзвэл дата хэрэглээ 1.5-2 дахин нэмэгдсэн харагдаж байна. Энэ нь цар тахлын хөл хорионоос үл шалтгаалан хэрэглэгчийн интернэт хэрэглээ тогтмол өсөн нэмэгдэж байна гэж дүгнэж болохоор байна.

Хүснэгт 2. Дата хэрэглээ

2019 он сараардата хэрэглээ /3G, 4G/2020 он сараардата хэрэглээ /3G, 4G/
тоон үзүүлэлт, мэдээ /Gbps/нийт сүлжээний багтаамжийн эзлэж буй хувьтоон үзүүлэлт, мэдээ /Gbps/нийт сүлжээний багтаамжийн эзлэж буй хувь
115.0156%128.0171%
215.9860%230.1375%
315.5859%332.9076%
417.2557%433.3475%
519.4564%534.8880%
619.8162%637.3173%
720.3765%736.6072%
821.6867%837.1273%
923.3669%940.1172%
1025.0677%1040.4468%
1125.5971%1145.5176%
1226.1972%1248.1276%

График 1. Дата хэрэглээ 2019, 2020 оны байдлаар

БҮХ НИЙТИЙН ХӨЛ ХОРИО ТОГТООСОН ҮЕД ИНТЕРНЭТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН АЧААЛАЛ 30 ХУВИАР ӨСЛӨӨ

Интернетийн үйлчилгээний хувьд 2020 оны эхний хагас жилд ачаалал тогтвортой байж, 9 дүгээр сараас эхлэн ачаалал нэмэгдэж, 12 дугаар сарыг дуустал хадгалагдаж байгаа байдал 2019, 2020 онуудад ажиглагдсан.

Графикаас харахад 2019 оны 10,11,12 саруудад ачаалал сард дунджаар 6 хувь орчмоор жигд нэмэгдэж байсан байна. Харин 2020 оны 8, 9,10 саруудад сард 10 орчим хувиар жигд нэмэгдэж байснаа бүх нийтийн хөл хорио тогтоосон 2020 оны 11, 12 сард өмнөх 9, 10 сартай харьцуулахад 30 гаруй хувиар огцом өслөө.

Мөн албан байгууллагуудад үйлчилгээ үзүүлдэг интернэтийн жижиг үйлчилгээ эрхлэгчдийн ачаалал эрс буурсан байгаа бөгөөд зарим үйлчилгээ эрхлэгчид үйл ажиллагаагаа зогсоосон байна.

График 2. Интернэтийн хэрэглээ 2019, 2020 оны байдлаар /Gbps/

2020 ОНЫ 11,12 САРУУДАД ИНТЕРНЭТИЙН АЧААЛАЛ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕТЭЙ ХАРЬЦУУЛАХАД ДУНДЖААР 80 ОРЧИМ ХУВИАР НЭМЭГДСЭН БАЙНА.

Нийгэм, эдийн засаг энгийн нөхцөл байдалд байсан 2019 оны ачааллаас харахад интернэтийн бөөний урсгалын өсөлт харьцангуй тогтвортой буюу улиралд дунджаар 15 орчим хувиар өсч байсан дүр зураг харагдаж байна.

Харин дэлхийн хэмжээнд цар тахлын нөхцөл байдал үүсч, Монгол Улс тодорхой хэмжээгээр нийгмийн харилцаа дээр хязгаарлалт хийж эхэлсэн тодруулбал үндэсний уламжлалт баяр Цагаан сарыг цахимаар тэмдэглэн өнгөрүүлсэн 2020 оны 2 дугаар сард 2019 оны мөн үетэй харьцуулахад 145 орчим хувиар ачаалал нэмэгдсэн. Мөн 2020 оны 2 дугаар сараас эхлэн боловсролын байгууллагууд, зарим үйлчилгээнүүдийн үйл ажиллагааг цахим болгон өөрчилсөнтэй холбоотой 2,3 дугаар саруудад интернэтийн ачаалал харьцангуй их байсан нь харагдаж байна. Харин хязгаарлалтыг сулруулах арга хэмжээ авсан, дотоодод харьцангуй тайван байх хугацааны мөчлөгт буюу 4-8 дугаар сарын хугацаанд ачаалал харьцангуй тогтвортой байжээ. Гэхдээ 2019 оны мөн үеийнхтэй харьцуулахад 60-70 хувийн өсөлттэй байсан.

Дотоодод халдвар алдаж, хөл хорионы дэглэмд шилжсэн 2020 оны 11,12 саруудад оны эхэн үетэй харьцуулахад ачаалал 30 орчим хувиар, харин 2019 оны 11,12 сартай харьцуулахад дунджаар 80 орчим хувиар нэмэгдсэн байна.

Интернэтийн бөөний үйлчилгээ эрхлэгчдийн интернэт урсгалын дундаж хэрэглээ /Gbps/

123456789101112
201943.7642.2342.9643.4950.1850.7847.851.6751.6761.265.878.85
202097.16102.9190.5773.6984.2778.5675.582.0887.690.54121.82135.3
Өсөлт122143.7110.869.446855585970488572

График 3. Интернэтийн бөөний урсгал 2019, 2020 оны байдлаар, /Gbps/

БУСАД УЛС ОРНЫ ТУРШЛАГА

Олон улсын байгууллага болон бусад улс орон COVID-19 цар тахлын үед болоод цар тахлын дараа үед цахим боломжийг ашиглахын тулд харилцаа холбооны үйлчилгээг хүртээмжтэй байлгахад ихээхэн анхаарал хандуулж байгаа бөгөөд НҮБ-ын төрөлжсөн агентлаг болох Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас COVID-19 цар тахлын үед улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар товч тайлан гаргасан. Уг тайланд цар тахлын үед улс орнуудын төрийн зүгээс санаачилан төрийн зарим төрлийн үйлчилгээг иргэдэд хүргэхэд яриа, дата төлбөрийг хөнгөлөх, үнэгүй болгохыг үйлчилгээ эрхлэгчдэд уриалж, хувийн хэвшлийн үйлчилгээ эрхлэгчид уг санаачлагыг дэмжиж ажиллах, үйлчилгээ эрхлэгчдийн зүгээс хэрэглэгчдэд зориулан зарим контентийг үнэгүй болгох зэрэг арга хэмжээг авч ажилласан талаар тусгасан байна.

Түүнчлэн уг тайланд зарим орны Засгийн газраас тухайлбал, Египет, Тайланд зэрэг оронд үүрэн холбоо, интернэтийн үйлчилгээг тодорхой хөнгөлөлттэй үнээр хүргэхэд нь зориулж төрөөс нь 10-90 сая ам.долларын татаас болгон олгосон талаар дурджээ.

Манай улсын хувьд ч мөн адил үүрэн холбоо, интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийн зүгээс Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг бүхий л талаар дэмжин ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар Засгийн газрын ямар нэгэн дэмжлэг туслалцаа, хөнгөлөлтөд хамрагдаагүй байгаа билээ.

Үүрэн холбоо, интернэтийн үйлчилгээ эрхлэгчид нь өнөөдрийн байдлаар Засгийн газраас ямар нэгэн дэмжлэг туслалцаа, хөнгөлөлтөд хамрагдаагүй хэдий ч бусад улсын жишгээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг бүхий л талаар дэмжин ажиллаж, ард иргэдэд харилцаа холбооны тасалдалгүй, чанартай үйлчилгээг хямд үнээр хүргэхийг зорин ажиллаж байна.

ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-13 202.131.228.20

Интернэтийг үнэгүй болгох хэрэгтэй.

Avatar

Badarch taxar 2021-01-13 192.82.76.45

Staashid ulam ih osno data vnee buuruul zasag zorvv g ni tol hvvkiin zasag ih bayan bga

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж