Хавдар судлалын үндэсний төвийн /ХСҮТ/ Захирлуудын зөвлөл уржигдар /2021.01.11/ хуралдаж “Өндөр өртөгт хэрэгслийн иргэн төлөх 25 хувийн төлбөрийг авахгүй болсон” талаар мэдэгдэл гаргажээ. Тодруулбал, Эрүүл мэндийн даатгалын /ЭМД/ тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн хүрээнд 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн шинэ хуулиар даатгуулагчийн эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдлийг хуваалцах, даатгалын үр шимийг хүртээх үүднээс эрүүл мэндийн даатгалын сангаас даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн дээд хязгаарыг мөрдөхөө больсон.
Ингэснээр даатгуулагчид эрүүл мэндийн эрсдэл учирсан үед шаардлагатай тусламж, үйлчилгээний бүх зардлыг ЭМД-ын сангаас төлүүлэх бүрэн боломж бүрдсэн гэсэн үг. 2020 онд хүчин төгөлдөр хэрэгжиж байсан хуулийн хүрээнд даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын жилийн дээд хязгаарыг хоёр сая төгрөг байхаар тогтоосон. Гэхдээ энэ дээд хязгаарт өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээ, хорт хавдрын химийн болон туяаны өдрийн эмчилгээ, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний зардал хамаарахгүй байхаар зохицуулсан байдаг.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ