Хөвсгөл аймгийн Ханх сумын Тураг багийн Модон хүй-Арал гэдэг газар өчигдөр /2021.01.12/ 05.32 цагт 6.5 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээлсэн билээ. Тус аймгийн бүх суманд газар хөдлөлтийн чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн бөгөөд Улаанбаатар хот болон Архангай, Булган, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Хэнтий аймагт газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн байна.
Улмаар өчигдөр давтан 05.41 цагт 5.1 магнитуд, 05.47 цагт 4.6 магнитуд, 09.10 цагт 4.7 магнитудын хүчтэй хөдлөлт болсон байна. Мөн өдрийн 23.00 цагийн байдлаар тус аймгийн Чандмань-Өндөр, Рэнчинлхүмбэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хана, цонх, Цагааннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн барилгын хоёр цонх, мөн Баянзүрх, Ханх сумын Засаг даргын Тамгын газрын барилга, Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хана, цонх, Эрдэнэбулган, Тариалан сумын ЕБС-ийн хана, цонх, шат, Мөрөн сумын "Гурван гал" өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын хана таазанд тус, тус цууралт үүсчээ.
Э.БУРАМ
ХЭЦҮҮ ЮМ 2021-01-13 43.228.131.238
ЗА ТЭГЭЭД СУРГУУЛИЙН ХАНЫГ ЭХЭЛЖ ЯНЗЛАХГҮЙ, ДАРГЫН ХАНЫГ ЯНЗЛАХ, ЭСВЭЛ ШИНЭ БАЙР БАРИУЛЖ ТЭНЭГДЭХ БАЙХ ДАА.
Зочин 2021-01-13 66.181.180.218
Одоо барилга барих, ер нь юм хийх гэж оромдож байдгаа болимоор юмаа, монгол хүн төгс төгөлдөр юм хийж бодохгүй юу?
Зочин 2021-01-13 202.21.107.79
1998 оны 9 сар орчимд хотод газар хөдлөлтийн чичирхийллээр иймэрхүү цууралт зарим байшинд арай багавтар хэмжээгээр гарсан шүү. Тэр үед одооных шиг сайн хэмжиж байсан эсэхийг мэдэхгүй.
Зочин 2021-01-13 202.179.24.135
ТОМ ӨРӨМӨӨР НҮХ ГАРГАЖ БАЙГААД ТӨМӨР ГАДСААР ШААНТАГ ХИЙЧИХ. ТЭГЭЭД ГАДАСНУУДАА ХООРОНД НЬ ХОЛБООД ГАГНАЧИХ ДЭЭР ДУНД ДООД ХЭСГЭЭР НЬ. ТЭГЭЭЛ ЗАМАСКДЧИХ. ШИНЭ БАРИЛГА ТЕНДЭР АВАХ ГЭЭЛ АЙН. СУМЫН ТӨВИЙН НАМХАН БАРИЛГУУД НУРЖ УНАТЛАА МЯНГАН ЖИЛ БОЛНО.
Зочин 2021-01-13 202.179.24.135
ЯМАР ТОМ БАРИЛГА БАЙГАА БИШ МАНАЙХАН БАРИХДАА ЦЕМЕНТНЭЭС НЬ ХУМСЛААГҮЙ БОЛ ЯАХ Ч ҮГҮЙ БАЙЛАА.
Badarch taxar 2021-01-13 192.82.76.45
Svrtei gedeg ni zasaj l orhihgvi yu hiih ajilgvi yumnuud yarih yuma olj yadah yum