Хөвсгөлд хоёр сумын ЗДТГ-ын барилга, сургуулийн хана цуурчээ

Хуучирсан мэдээ: 2021.01.13-нд нийтлэгдсэн

Хөвсгөлд хоёр сумын ЗДТГ-ын барилга, сургуулийн хана цуурчээ

Хөвсгөлд хоёр сумын ЗДТГ-ын барилга, сургуулийн хана цуурчээ

Хөвсгөл аймгийн Ханх сумын Тураг багийн Модон хүй-Арал гэдэг газар өчигдөр /2021.01.12/ 05.32 цагт 6.5 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээлсэн билээ. Тус аймгийн бүх суманд газар хөдлөлтийн чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн бөгөөд Улаанбаатар хот болон Архангай, Булган, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Хэнтий аймагт газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн байна.

Улмаар өчигдөр давтан 05.41 цагт 5.1 магнитуд, 05.47 цагт 4.6 магнитуд, 09.10 цагт 4.7 магнитудын хүчтэй хөдлөлт болсон байна. Мөн өдрийн 23.00 цагийн байдлаар тус аймгийн Чандмань-Өндөр, Рэнчинлхүмбэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хана, цонх, Цагааннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн барилгын хоёр цонх, мөн Баянзүрх, Ханх сумын Засаг даргын Тамгын газрын барилга, Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хана, цонх, Эрдэнэбулган, Тариалан сумын ЕБС-ийн хана, цонх, шат, Мөрөн сумын "Гурван гал" өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын хана таазанд тус, тус цууралт үүсчээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж