АНУ-ын инээдмийн жүжигчин Кевин Харт дөрвөн кино төсөлд хамтран ажиллахаар “Netflix” компанитай гэрээ байгуулснаа зарлажээ. Түүний “HartBeat Productions” продакшн нь урт хугацаанд “Netflix”-тэй хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд Кевин Харт өөрөө дөрвөн кинонд дүр бүтээж, продюсероор ажиллах гэнэ.
“Netflix”-ийн “No. 1” комеди шоу болох Кевин Хартын “Zero F**s Given” комедиг 20 сая гаруй аккаунт үзсэн аж. Түүнчлэн түүний дүр бүтээсэн кинонууд олон улсын зах зээлээс дөрвөн тэрбум ам.долларын орлого олжээ.
“Netflix” компани өмнө нь Адам Сандлертэй байгуулсан гэрээгээ шинэчлэн, 150 сая ам.долларын өртөгтэй шинэ гэрээ байгуулжээ.
ЭХ СУРВАЛЖ: BOSSIP NEWS
Холбоотой мэдээ