Хөндөх сэдэв: Монгол Улс газар хөдлөлтөд бэлтгэлгүй байна | News.MN

Хөндөх сэдэв: Монгол Улс газар хөдлөлтөд бэлтгэлгүй байна

Хөндөх сэдэв: Монгол Улс газар хөдлөлтөд бэлтгэлгүй байна

Хөндөх сэдэв: Монгол Улс газар хөдлөлтөд бэлтгэлгүй байна

Улаанбаатар хотоос 1000 орчим километрийн зайтай  Хөвсгөл аймгийн Ханх суманд өчигдөр /2021.01.12/ болсон 6.5 магнитудын газар хөдлөлтийн чичирхийлэл Булган, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймаг болон нийслэлийн оршин суугчдад хүчтэй мэдрэгджээ. Улаанбаатарт гэрлийн бүрхүүл чичирхийлж савласан гэх зэргээр иргэдэд мэдрэгдсэн ч хохирол учраагүй гэдгийг албаныхан мэдээлсэн юм.

Хүчтэй газар хөдлөлт болохын өмнө холбогдох байгууллагуудаас иргэдэд урьдчилан мэдээлээгүй  гэх иргэдийн шүүмжлэлд Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл тайлбар өгөхдөө “Хүчтэй газар хөдлөлт болсны дараа албан тушаалтнуудын цахим шууданд мэдээлэл хүргэдэг. Миний цахим шууданд үндсэн газар хөдлөлт болсноос хойш 10 минутын дараа мэдэгдсэн. Ийм хүчтэй газар хөдлөлтийн дараа иргэдэд хэрхэн мэдээлэх тухайг бид цаашид боловсруулж, цаг тухайд өгөх талаар ажиллана" гэв.

Одоогоор газар хөдлөлтөөс үүссэн хохирлыг тогтоохоор Мөрөн сумын 14 багийн 42 нийтийн орон сууцны барилга байгууламжид Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас найм, Онцгой байдлын газраас 18 албан хаагч, Мэргэжлийн хяналтын газраас 12 албан хаагч газар дээр нь үзлэг хяналт тавьж ажиллаж байгаа аж.

Хэлж ирдэггүй, хийсч ирдэг байгалийн гамшигт үзэгдлийн үеэр золоор хүний амь эрсдэлгүй өнгөрч, байшин барилга нураагүй. Гэхдээ Ханх суманд гэхэд шинээр ашиглалтад орсон захиргааны байр, ерөнхий боловсролын сургуулийн хоёр давхар барилгын хананд цууралт өгчээ. Эндээс  барилгын чанар стандартын асуудал дахин хөндөгдөж байна. Өөрөөр хэлбэл, газар хөдлөлтөд Монгол Улс бэлэн  үү?

Улаанбаатар хотын ойр орчимд  газар хөдлөлтийн идэвхжилтэй зургаан цэг бий. Тэдгээрээс Сонгинохайрхан дүүргийн Эмээлт болон Баянзүрх дүүргийн Гүнжийн хоолойн орчимд хагарал нэлээд идэвхжиж буйг Одон орон геофизикийн судалгааны төвийнхөн сануулсаар байна. Тэр тусмаа 22-ын товчоо орчим хамгийн эрсдэлтэй бүс аж.

 “ДУУТ ДОХИОЛЛЫН СИСТЕМ ЗӨВХӨН УЛААНБААТАРТ Л БАЙГАА”

Ингээд газар хөдлөлтийн эрсдлийн талаар Одон орон геофизик судалгааны хүрээлэнгийн Газар хөдлөлт судлалын салбарын Эрдэм шинжилгээний ахлах ажилтан Ц.Батсайханаас зарим зүйлийг тодрууллаа.


-Хөвсгөл аймгийн Ханх сумын иргэд тодорхой давтамжтайгаар газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэж байгаа талаар хэлж буй. Одоогийн байдлаар хэдэн удаагийн давтан хөдлөлт бүртгэгдээд байна вэ?

-Өчигдөр буюу 2021 оны нэгдүгээр сарын 12-ны 05.32 цагт Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун урагшаа 26  км зайд 6.5 магнитуд газар хөдөллөө. Өмнө нь ийм хүчтэй газар хөдлөлт 1991 оны арванхоёрдугаар сарын 27-нд Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Бүсийн гол орчимд болж байсан юм. Хүчтэй хөдлөлт болсны дараа тухайн геологийн орчинд эвдрэл гарч, буцаад хэвийн байдалдаа орох гэж жижиг чичрэлттэй газар хөдөлдөг үзэгдлийг давтан хөдлөлт гэдэг. Оройн 18.00 цагийн байдлаар нийт 300 удаагийн давтан хөдлөлт бүртгэгдээд байна. Энэ удаагийнх 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт учраас хагас сарын хугацаанд үргэлжилж, давтамж нь багассаар дуусах байх гэж таамаглаж байна.

-Тухайн суманд газар хөдлөлтийн улмаас хагарал үүссэн гэж үнэн үү?

-Ерөнхийдөө долоон баллаас дээш газар хөдлөлтөд газар дээр хагарал үүсдэг. Энэ удаагийн газар хөдлөлтөөр өмнөх хагаралууд нь тодорсон байж магадгүй. Манай хүрээлэнгийн судлаачид хөл хориотой, цас ихтэй байгаа учраас Ханх сум руу явж чадахгүй байна.

-Ер нь Монголд хүчтэй газар хөдлөлтийн улмаас хүний амь эрсдэж байсан уу?

-Монголд газар хөдлөлтийг бүртгэх анхны станц байгуулагдаад дөнгөж таван сар болж байхад 1957 оны арванхоёрдугаар сарын 4-нд 12.39 цагт Говь-Алтайн Гурван богдод 11-12 баллын хүчтэй сүйрэлт газар хөдлөлт болж байсан. Энэ газар хөдлөлтийн үеэр 10 гаруй хүн уулын хад чулуу дарагдаж, нас барж байсан тохиолдол бий.

-Хүчтэй газар хөдлөлтийг амжиж анхааруулах дуут дохиоллын систем ганцхан Улаанбаатар хотод л байгаа юу?

-Сүүлд хийсэн судалгаагаар Улаанбаатар хот 7-9 баллын аюулын бүсэд байгааг олж тогтоосон. Энэ нь газар хөдлөлт болох аюултай бүсэд нийслэлчүүд амьдарч байна гэсэн үг. Хотын ойр орших нуур, Сэлэнгэ аймгийн Бүрэн, Бүтээлийн нурууны хагарал, Булган аймгийн Могод сумын хагарал, Дундговь аймгийн Дэрэн суманд нэмж хагарал үүссэн байх магадлалтай.

Онцгой байдлын ерөнхий газраас энэ гурван бүсэд хүчтэй газар хөдлөх үед Улаанбаатар хот руу дуут дохио ирж, ард иргэдийн утсанд анхааруулах мессеж очно. Мөн гудамжинд байрлуулсан чанга яригчаар дуут дохио өгч иргэдэд сануулах болно. Дуут дохиолол нь зөвхөн Улаанбаатар хотод л байгаа. Улаанбаатарт 7-8 баллын газар хөдлөлт мэдрэгдэж, байшин барилга нурах аюул учирвал дуут дохио дугарах ёстой.

Сүүлд Японы эрдэмтэд ОБЕГ-тай хамтран нийслэлийн төв цэгийг дайрсан шинэ хагарал илрүүлсэн. Нэмж шинэ  хагарал үүссэн болов уу?

-Гурван жилийн өмнөөс олон нийтийн анхаарлын төвд байсан Улаанбаатар хотыг нэвт дайран өнгөрсөн “Улаанбаатар” хагарал нь Хүрхрэйн ам буюу цанын баазын хойхноос Далан давхар луу чиглэсэн хагарал сансрын зурагт харагддаг.

Японы эрдэмтэдтэй хамтран сүүлийн хоёр жилийн хугацаанд хийгдсэн судалгааны дүн нь олон улсын эрдэмтдийн дунд өнөөдрийг хүртэл маргаантай байна. Нэг хэсэг нь идэвхтэй гэж үзэж байхад нөгөө хэсэг нь идэвхгүй гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Улаанбаатар хот орчимд бүртгэгдсэн нийт газар хөдлөлтийн мэдээллээс үзэхэд “Улаанбаатар” хагарал дээр бүртгэгдсэн тохиолдол байхгүй. Нэмж шинэ хагарал үүсээгүй. Бид хуучны хагаралуудыг илүү тодруулж, судалж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-13 64.119.24.39

Зомби тахалд хүртэл бэлтгэлгүй байна

Avatar

g 2021-01-13 66.181.182.153

ter tesvergvi 2.1% barolgaa il zarlaad erthen zasaacheee.g.hudlult ih bolson ene ved irged aidastai b.a..untak bgaadl ..yum bolohnuu

Avatar

Зочин 2021-01-13 64.119.21.50

Хэрвээ дуут дохиолол зөвхөн улаан баатар хотод л байгаа юм бол бусад аймаг сум мэдэх боломжгүй гэсэн үг үү? Тэгвэл аймаг бүрт дуут дохиолол суурьлуулах хэрэгтэй юм бишүү!

Avatar

зочин 2021-01-13 103.26.195.31

хүмүүс одоогоор газар хөдлөлтийг урьдчилан мэдэх найдвартай арга олоогүй байгаа. харин зарим амьтад урььдилан мэдэрдэг байж болзошгүй судалгаанууд хийгдэж байгаа

Avatar

Зочин 2021-01-13 78.156.232.204

Неорганічних

Avatar

Зочин 2021-01-13 109.158.219.218

Хөөе, ажиллаа хийж чадахгүй бол өг за. 10-минутын дараа гэхэд, Монгол улсыг дуг нойрондоо дугжирч байхад нь газартай нь тэгшилж орхино. Юун хэний цахим хуудсанд мэдээлсэн гэж. Үнэхээр хариуцлагүй, бэлтгэлгүй, мэдэлгүй байна.

Avatar

Зочин 2021-01-13 64.119.21.76

Хэхэ жаахан тэнэг үү. Хэтэрхий их бөө шашин гээд балайрхаар хүн чамшиг болдог юм. Газар хөдлөлтийг урьдчилаж мэдэж болохгүй гэдгийг хэлээд байхад.

Avatar

Зочин 2021-01-13 66.181.185.71

Зүгээр л энэ хүн 10 минутын дараа мэдэгдэх хуудас очиж байгаа юм бол энэ хугацаанд ямар их хохирол болохийг төсөөлж байна уу? алдаагаа засаа гэж хэлж байна шдээ! Тэрэнд чинь одоо юун ч аймар үг хэлээр доромжилдог юм.

Avatar

зочин 2021-01-13 66.181.191.182

Yadaj hagaraluudaa hichneen jiliin umnu bolsniig todorhoiloosoi.3000-3500 jiliin davtamjtai hagarluud uusene. Huuchin gazraa dahij uusehgui. Harin tuunii zalgaad hagarluud uusene gej unshij bsan.Gazar hudluliig uridchilj yamar ch oron medehgui bgaa geed erdemted hiih ajil baigui yum shig.

Avatar

Зочин 2021-01-13 66.181.178.248

Ugaasaa baishingaasaa grsan ch uhne, ergen toiron 25 davhar baishinguut bugd nurj irne bizdee?!

Avatar

Зочин 2021-01-13 202.55.188.90

UB-n olon davhar barilguud ihenh ni mash chanargui uchraas olon hunii amiig avch yavah baih daa

Avatar

Зочин 2021-01-13 103.57.95.86

БҮХ Л ЮМАНД БЭЛЭН БИШ БАЙГАА ШҮҮ ДЭЭ.

Avatar

Зочин 2021-01-13 66.181.161.85

Хүн амын тал нь төвлөрсөн хотод ямар нэг гамшиг /цар тахал, газар хөдлөлт/ болоход улс орон тэр чигээрээ хэцүүднэ. УБ хотын барилгажилт, бүтээн байгуулалт нэмэгдэх тусам хотдоо ч, улсдаа ч улам бүр асуудал болно. Тийм болохоор шинээр өөр нийслэл хот байгуулж, УИХ, ЗГ-аасаа эхлээд нүүх хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-01-13 66.181.187.228

Газар хөдлөхийг дэлхий дээр урьдчилан мэддэг хүн нэг ч байхгүй нь одооогоор харамсалтай содбаатарыг огцор гэж байгаа хүн харин мэдэж магадгүй тэр хүн ажиласан шиг байна .

Avatar

Зочин 2021-01-13 64.119.19.117

Барилга, хот байгуулалтын яам Магнайсүрэнг зайлуулаагүй цагт өөдлөхгүй шүү. Бодлогын чанартай ажил нэг ч хийгээгүй. Маш их ашиг сонирхолтой бузар гар даа. Өөрөө л их баяжсан байх. Одоо ийм муухай сэтгэлгүй мафийн авилгалын сүлжээ үүсгэсэн маш муу хүн дээ. АТГ шалгахгүй л байгаа их гар хөл урттай гэж сонссон.

Avatar

Irgen 2021-01-13 202.126.90.93

Yag unen. TZUG-iin dargantsar avilgachin Bayarsaihan, Sanhuugiin heltsiin dargantsar Doljinsuren geh met avilgaliin mash tom suljee bdag. Avilgal ogch tender avsan kompaniin ner ni ch bn. Niitiin oron suutsnii deevriin zasvar, dulaalgiin ajliin bagts tenderuud, oor mash olon tenderiin bulhai bii. Buh tenderees 10 huvi avdag gesen shuu

Avatar

Үнэн үнэн үнэн 2021-01-13 66.181.181.245

Магнитут бал 2 өөр хэмжигдхүүнийг зарим нь ойлгохгүй бгаа шүү.албаны хүмүүс тодруулж тайлбарлах хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-01-13 202.126.90.84

Оросууд монголын хөвсгөл нуур хавьцаа 8-9 балл гэж мэдээлсэн. Манай мэдээлэл 6.5 гээд бна

Аль нь зөв бэ?

Avatar

Зочин 2021-01-13 66.181.184.220

Магнитудаар хэмжсэн нь 6,5, харин баллаар бол 8-9 балл болно. Аль аль нь зөв.

Avatar

Зочин 2021-01-13 192.82.71.167

neeh onigoo bolosn amitan zobi baij yund aingeel neeh uzeler motorin hurgeneh duu songsgool shono untuulsangui ee. hende erhelsen pizdala bee. chamaig ingele geed aihu ain zailaaad uguu.daraa shono untulahgui uzeler gutaachad ichihgui ee odor guilga guigaal guilgachin ene tolgoitiin budnim budsaihan budsuh. iim naiz nad hergui ee arhichin agsan sotguu boljigan bailgui dee. GUMUDAN

Avatar

Зочин 2021-01-13 192.82.71.167

anush chmd mafia dain zarlajinaa.uzler gemtelin seheen 3 emnelgins eheen tasag ah min alsani toloo mafia dain arlajina. tv 9 enhbataa chamd torpeda yabuuljina.

Avatar

Зочин 2021-01-13 192.82.71.167

uzeeler motorin hurjignh duu chemee togluuljina yag odoo gehuu dee. ene boliod ug anusha zogsoo anush chin zamlin shdee. mongola rd tumeng ingej diilehgui ee.mafia dain zarlajinaa.

Avatar

123 2021-01-13 103.229.123.171

28ын 28 н хоолны сав үзлэгт гарчээ. 28 дахин олон уу. үгүй юү. ийм олон гахай гахайтай бол ч айлын амьдрал өөдөөө болно доо

Avatar

Хотын уугуул иргэн 2021-01-13 192.82.69.193

газар хөдлөлтөнд сайн дүн авч байсан нэг улс энэ дэлхий дээр байхгуй. Битгий тэнэгтээд байцгаа…..

Avatar

ааа 2021-01-13 202.179.24.245

Содбаатар газар хөдөлгөциймуу корона тараацым уу

Avatar

ЗОЧИН 2021-01-13 202.126.92.99

ГАЗРЫГ ИХЭЭР УХАЖ, СЭНДИЙЛСЭНЭЭС "ГАЗРЫН ГАГНААС" ГЭЖ ЮМ БАЙХГҮЙ БОЛЖ, ҮҮНЭЭС УЛБААТАЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ, БАЙГАЛИЙН ГАМШИГ ГАРАХ БОЛЛОО ГЭЖ ЯРИХ ЮМ.

Avatar

Баатар 2021-01-13 202.126.89.177

Содбаатар ажлаа хийж чадахшүй байна.Я.Содбаатар ОГЦОР

Avatar

Зочин 2021-01-13 103.26.193.249

Корона, газар хөдлөлтийг далимдуулаад Содбаатарыг огцруулах сонирхолтой хүн цөөнгүй бололтой. Нийтээрээ ядаж байхад дайсагнасан бодлого явуулж, хүн амьтныг хагаралдуулж байх хэнд ашигтай вэ? Монголын дайснуудад л ашигтай….

Avatar

Зочин 2021-01-13 202.9.40.226

Янгугийн Содбаатар одоо огцороо. Чи ямарч чадваргүй гэдгээ нотлоод байна.

Avatar

Зочин 2021-01-13 192.82.68.130

Газар хөдлөх Содбаатарт ямар хамааралтай вэ

Avatar

Үнэн 2021-01-13 202.72.247.58

Gazar hudlultiig uridchilan medeh yamar ch arga shinjleh uhaand bii boloogui shdee har maluudaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж