"Шүүгч хэн нэгний удирдамжаар ажилладаг байж болохгүй" | News.MN

"Шүүгч хэн нэгний удирдамжаар ажилладаг байж болохгүй"

"Шүүгч хэн нэгний удирдамжаар ажилладаг байж болохгүй"

"Шүүгч хэн нэгний удирдамжаар ажилладаг байж болохгүй"

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй цаг үеийн зарим асуудлаар ярилцлаа.


Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд бүрэн нийцүүлэхээр Шүүхийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэнэ. Уг хуулийн өөрчлөлтийн гол зорилго нь шүүгч хараат бус болон хариуцлагатай байх эрх зүйн орчинг бий болгоход чиглэгдэж байх шиг байна. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Шүүхийн тухай багц хуулийн өөрчлөлтөөр шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлын баталгааг хангахад шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн гэж ойлгож болно. Шүүхийг хараат бус байхыг хүссэн нийгмийн ч шаардлага бий. Тэр утгаараа ард түмэн энэ хуульд хүлээлт тавьж байгаа. Шударга бус шүүхийн шийдвэрээс ард иргэд, аж ахуй нэгж хохирдог. Тиймээс Шүүхийн тухай хуулиар засахыг зорьж байгаа гол зүйл бол шүүх засаглалын шударга болгох. Шүүх засаглал иргэдэд шударга ажиллаж чадаж байна уу, ААН, иргэдийн шүүхээр шийдүүлж байгаа хэргүүд нь шударга байж чадаж байна уу гэдэг рүү хандсан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарласан тэр заалтаараа хуулийн төсөлд орж ирсэн. Ерөнхийлөгч зөвхөн томилоход л оролцоно. Өөрөөр хэлбэл, шүүх засаглал дахь хэн нэгний хамаарлыг нь энэ хуулиар халж байна гэсэн үг.

Хоёрдугаарт, шүүгч ёс зүй, сахилга баттай байх ёстой. Шүүгч хэн нэгний удирдамжаар ажилладаг байж болохгүй. Тухайн шүүгч ёс зүйтэй, шударга ажилласан эсэхийг хэн шүүх үү, хэнээс айдаг ичдэг байх уу гэдэг асуудал байгаа юм. Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо байгуулах тухай Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хуульчилсан. Өмнө нь Шүүгчийн хариуцлагын асуудлыг дүрэм, журмаар зохицуулснаар хариуцлага нь төдийлөн чанга биш байсан. Харин энэ удаад Сахилгын хороог хуулиар оруулж ирснээр шүүгчийн хариуцлагын асуудал илүү өндөр шалгуур, хяналттай болно. Сахилгын хороо яаж ажиллах уу, ямар үед шүүгчид хариуцлага тооцох уу гэх мэт бүх процессыг нь нэгбүрчлэн хуульчлан тусгасан. Шүүхийн сахилгын хороо нь шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэгтэй ажиллана. Ингэж шүүгчийг хариуцлагажуулж мөн нөгөө талд нь хамгаалах заалтууд орж байгаа. Өмнө нь бол шүүгчийн буруу шийдвэрээс үүдэж хэн нэгэн амьдрал, эд хөрөнгөөрөө хохирлоо гэхэд бараг “Уучлаарай” гэж хэлэхгүй өнгөрдөг шүү дээ. Тэгвэл энэхүү Шүүхийн тухай хуулиар өнөөгийн шүүх засаглал дахь болохгүй, бүтэхгүй байгаа бүхнийг засахыг хичээсэн.

Таны хувьд Сахилгын хорооны зарим гишүүнийг УИХ-аас томилох тухайд шүүмжлэлтэй хандаж байсан шүү дээ?

-Шүүхийн сахилгын хороо есөн гишүүнийг томилохдоо Шүүгчдийн зөвлөлөөс дөрөв, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос гурав, Ерөнхийлөгчөөс нэг, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс нэг хүнийг тус тус сонгож, томилохоор тусгасан. УИХ-аас, Ерөнхийлөгчөөс гишүүдийг томилох нь  хонгилын түлхүүрийг үлдээх вий гэсэн болгоомжлол байгаа юм. УИХ-аас эрх мэдэл ямар нэгэн байдлаар томилох асуудал яригдаж байна. Дөрвөн гишүүн нууц санал хураалтаар шүүгчдээс орж ирнэ. Бусад нь нээлттэй сонгон шалгаруулалтаар орж ирнэ. Нөгөөтэйгүүр Сахилгын хорооны гаргасан шийдвэрийг Дээд шүүх дээрээ очиж эцэслэгдэхээр байгаа юм. Ингэвэл мөн л эрх ашгийн зөрчил орно гэдгийг шүүмжилж хэлсэн.

-Хуулийн төслийн хэлэлцүүлгүүдийн үеэр гишүүдийн дунд хамгийн их маргаан дагуулсан заалт болох жил бүр шүүгчдийн үндсэн цалинг хоёр хувиар нэмнэ. Шүүгчид тэтгэвэрт гарахад үндсэн цалингийн 80 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэвэр тогтоолгоно гэсэн заалтуудад гишүүд шүүмжлэлтэй хандсан. Энэ заалтыг та дэмжиж байгаа юу?

-Үгүй ээ. Би эсрэг саналаа өгсөн. Яагаад гэвэл нийгмийн даатгал, цалин, тэтгэвэртэй холбоотой асуудлыг салбар бүрийн хуулинд нь оруулж ирэх гэсэн хандлага, амбиц байсаар ирсэн. Нийгмийн даатгалын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль гээд үндсэн чиг үүргийн хуулиуд нь байхад салбарын хуулиар зохицуулж болохгүй. Салбар бүр өөрсдийнхөө зовлонг тооцож цалин хөлс, тэтгэврийн хэмжээгээ нэмэх гэсэн сонирхол байдаг. Мэдээж зовлонг нь сонсъё гэвэл салбар бүрт асуудал бий, өөр өөрсдийн гэсэн онцлогтой. Тэглээ ч цалин, тэтгэврийг үндсэн чиг үүргийн нэг хуулиар зохицуулах нь зөв.

"УИХ ЦЭЦИЙН 12 ДУГААР ДҮГНЭЛТИЙГ ХҮЛЭЭЖ АВАХ ЁСТОЙ БАЙСАН"

-УИХ-ын өнгөрөгч чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн 12 дугаар дүгнэлтийг хүлээж аваагүй. Ингэснээр 2017 оны долдугаар сарын 1-нээс 2020 оны нэгдүгээр сарын 10 хүртэлх хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон авлига, албан тушаалын хэргүүдийг сэргээн шалгах одоогийн хуулийн зохицуулалт хэвээр үлдлээ. Гэхдээ Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар авч хэлэлцэнэ. МАН-ын бүлгийн хувьд олонхоороо асуудалд хандах шиг боллоо. Хувь гишүүнийхээ хувьд та ямар байр суурьтай байв?

-Миний барьж байгаа хоёр логикийн хувьд нэгдүгээрт, Үндсэн хуулийн Цэц гэдэг бол Үндсэн хуулийн манаач нь юм. Энэ байгууллагаас “Үндсэн хууль зөрчсөн” гэсэн дүгнэлт гарсан бол тэр нь эцсийн шийдвэр болоод явах ёстой. Энэ утгаар нь УИХ Цэцийн 12 дугаар дүгнэлтийг хүлээж авах ёстой байсан. Хоёрдугаарт, зөвхөн цагаан захтнуудын хэрэг гэхээс илүүтэй үүний цаана нь ямар ч гэмт хэрэг байж болно Тухайн иргэн тодорхой хугацааны дараа өөрийгөө өмгөөлөх, хамгаалах хүний эрхийн үнэт зүйлийг хүндэтгэх үүднээс хөөн хэлэлцэх хугацааг хуулийн практикт бий болгосон. Түүнээс биш хэн нэгэн хүнийг өмөөрөх эсвэл буцааж хэргийг нь шалгаж яллахдаа биш юм. Хүний эрхийн гол лоозон ч үүнд явж байх ёстой.

Гэтэл зөвхөн авлига, албан тушаалын хэрэг гэж тодруулсан. Ингэж ялгаварлаж цаана нь бусад онц ноцтой гэмт хэргийг  үлдээж, зөвхөн авлига албан тушаал гэж оруулсан нь улс төрийн шинжтэй асуудал гэж  хувь гишүүнийхээ хувьд харж байгаа.

-Монгол Улс дотооддоо Covid-19 халдвартай тэмцээд хоёр сар болж байна. Энэ хугацаанд хэд хэдэн удаа хатуу хөл хориог тогтоосноор ААН-үүдийн үйл ажиллагаанд хүндрэл учирсан. Ажлын байруудыг хадгалах, ААН-үүдээ дэмжих чиглэлд Засгийн газар хэр ажиллаж байна вэ?

-Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас  Эдийн засгийг дэмжих багц арга хэмжээг хоёр дахь удаагаа баталж, хэрэгжүүлж байна. Мөн УИХ шаардлагатай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж банкны зээлийн хүүг бууруулах чиглэлд шат дараатай арга хэмжээнүүдийг авч байгаа. Яг өнөөдрийн нөхцөл байдалд бид асуудлыг арай өөр өнцгөөс харах ёстой гэж үзэж байна. Ажлын байрыг нэмэгдүүлэх, ЖДҮ эрхлэгчдийг дэмжих, ядуурлыг бууруулах талаар өнгөрсөн 30 жил ярьж ирсэн ч харамсалтай нь бодит үр дүнд хүрээгүй. Хэрэв бид асуудлуудыг бодитоор нь харж, шийдэж байсан бол өнөөдөр хавь илүү эдийн засгийн дархлаатай байх байлаа. Шавар байшин босгохоо одоо болъё гэж ярьж байна. Миний бие ЖДҮ-ийг хөгжүүлэхийн тулд 330 сум бүрт багцаагаар 1 тэрбум төгрөг оногдохоор буюу нийт 330 тэрбум төгрөгийг бодлоготойгоор ЖДҮ, ХАА-даа зарцуулъя гэж өнгөрсөн жилүүдэд санал тавьж байсан. Хэрэв энэ бодлогыг барьж ажилласан бол өнөөдөр бидний амьдрах чадвар арай дээрдсэн байх байлаа. Тиймээс өнөөдөр бодит байдлыг зөв дүгнэж яг энэ л үед эдийн засгаа дээшлүүлэх үйлдвэрлэлээ хөгжүүлэх бодлогыг зоригтой гаргах хэрэгтэй.  Магадгүй төсвийн тодотгол хийвэл байшин барих уу, иргэддээ 1 сая төгрөг тараах уу эсвэл үйлдвэрлэлүүд бий болгож эдийн засгаа дархлаатай болгох уу гэдэг ач холбогдлын эрэмбийг зөв гаргах шаардлага тулгарч байна. Аливаа зүйл давуу болон сул тал байдаг шиг цар тахлаар бид өөрсдийн сул талуудаа олж харсан учраас эдийн засгийн томоохон бодлого гаргамаар байна. Монгол Улс гэдэг энэ айл хэчнээн төгрөгийн орлого олж түүнээсээ хэдэн төгрөгийг халамжид, хэдийг нь үйлдвэрлэл, ажлын байр хамгаалахад зарцуулж байна вэ гэдгээ бодитоор нь тооцоолж харах хэрэгтэй. Цар тахал цааш ямар хугацаанд үргэлжлэхийг хэн ч таашгүй. Хүн бүрийг санхүүгийн сахилга баттай байх ёстойг сургалаа шүү дээ. Яг энэ ойлголтыг улсынхаа эдийн засаг руу оруулах шаардлага зайлшгүй тулгарч байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсээс орж ирсэн хөрөнгөөр өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх УИХ-ын тогтоолын төсөл өргөн барьсан. Өнөөдөр иргэн бүрт мөнгө тараах нь үнэхээр бодит шаардлага мөн үү?

-Ерөнхийлөгчийн ярилцлагаас сонсоход оффшор бүсээс тэр мөнгө нь орж ирээгүй л юм байна лээ шүү дээ. “Алаагүй баавгайн арьсыг хуваана” гэдэг шиг болох гээд байгаа юм уу эсвэл мөнгө нь орж ирэх гээд байгаа юм уу гэдэг нь ойлгомжгүй байна. Хоёрдугаарт, хууль бус мөнгө эсэхийг нь тогтоож байж улс хурааж авах эсэхийг ярина шүү дээ. Эхлээд мөнгө байгаа эсэх нь чухал. Мөнгө нь орж ирлээ гэхэд түүнийг улсын орлого болгох хуулийн үндэслэлтэй юу гэдэг асуудлыг дараа  нь мөнгийг юунд зарцуулах уу гэдгийг ярих байх. Гэтэл өнөөдөр аль нь нь тодорхой бус байна.

-Та нэр бүхий гишүүдийн хамт өргөн барьсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл гурав дахь жилдээ гацаж байна. Саяхан байнгын хорооны хуралдааны үеэр та “Ноднин баяр наадмын дараа наадмын комиссын дарга нь яг морь оруулж, хасах дээр авлигал авч байгаад газар дээрээ баригдсан” тухай хөндсөн. Ер нь энэ хуулийн төсөл гацаад байгаа шалтгаан нь юу юм бэ?

-Хурдан морины уралдааныг баячуудын эсвэл улстөрчдийн зугаа мэтээр нийгэмд буруу ойлгодог тал бий. Тэр утгаараа гишүүд энэ хуульд болгоомжтой ханддаг байхыг үгүйсгэхгүй. Миний хувьд эр хүнийхээ хувьд хурдан морийг сонирхдог ч гэлээ улс төрийн ажлынхаа хажуугаар тэр бүр ойр байж чаддаггүй болсон. 2016 оноос хойш уяан дээрээ гэхэд ганц наадмаар л очдог болсон байх жишээний. Өнөөдөр уралдаан бүрийн ард хэрүүл, маргаан, лобби будилаан байгаа учраас үүнийг засахын тулд Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийг нэр бүхий гишүүдийнхээ хамт санаачилсан. Энэ хуулийг хэлэлцэхгүй хойшлуулсаар 2019, 2020 оны хоёр ч наадам болсон. Үүгээр наадмын бусармаг, шударга бус үйл ажиллагаа өөрчлөгдөөгүй. Адилхан морь унаж байгаа хүүхэд, уяачдын асуудал тэнд явагдаж байна. Үүний цаана төрийн зохион байгуулалтын алдаа дутагдал байгааг засахын тулд л энэ хуулийг санаачилсан гишүүдийн нэг нь.  Өнөөдөр улсын баяр наадмаар хэн лобби хийж чадаж байна тэр хүн морио мордуулдаг  болсон.

Нөгөөтэйгүүр уралдааны морьдыг энгийн нүдээр харж ялгахад үнэхээр хүнд болсон. Үнэндээ бараг бүгд л ямар нэгэн байдлаар цус сэлбэж сайжруулсан адуу айрагдаж байгаа шүү дээ. Уяачдын холбоо эсвэл Ж.Бат-Эрдэнэ өөрийн амбицаар энэ хуулийг өөрчлөх гээд байгаа зүйл огтхон ч биш Монгол наадмаа будилаангүй, шударга явуулах нь хуулийн гол зорилго. “Монгол адууг устгах гэж байна” гэж нэг хэсэг нь ярьж байгаа. Тийм зүйл огт байхгүй ээ. Монгол адуу гэдэг бол Монголын эрс тэс хүйтэн уур амьсгалд амьдарч, эдэлгээ даадаг адууг хэлнэ. Түүнээс биш харагдах байдлаар ялгаварлах нь өрөөсгөл болно. Сүхбаатарын адууг бусад аймгийн адуутай харьцуулахад газар, тэнгэр шиг ялгаатай сайхан адуу. Гэтэл аль эрт цус сэлбэж сайжруулсан Монголын хурдны шилмэл адуу гэж хэлж болно. Олон жил энэ хуулийг санаачлахаас гишүүд бэргэж ирсэн нь хэл аманд орохоос л эмээдэг байх. Уг хуулийн төсөлд баяр наадмаар монгол, эрлийз морьдыг ялгаж уралдуулах, уяачдын улсын цолны шалгуурыг өндөрсгөх, хурдан морь унах насны доод үзүүлэлтийг хүүхдийн нас, сэтгэхүй, биеийн хөгжлийн онцлогт тохируулан зохих хэмжээгээр нэмэгдүүлэх, уралдааны замд дагах тээврийн хэрэгслийн тоонд хязгаарлалт тогтоох, хаврын уралдааныг орон даяар нэг удаа зохион байгуулж, бусад цагт хуулиар хориглох зэрэг асуудлуудыг тусгасан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

bat 2021-01-13 192.82.65.182

mongol aduu baitugai mongol huniig tsus selbej saijruulmaar bna.namhan nuruutai,navtgar hamartai gej duulj yavah ichmeer bna.

Avatar

Зочин 2021-01-13 64.119.22.155

Өмдөө өмс сүнээ сэтгэциин өвчинтэй мал

Avatar

Hairt Suunii chin 2021-01-13 89.0.61.146

Sahaltaa sanaj bnshuu yasan ih ym meddeg hun shig yrisan ym ve oron dotor baihdaa bi er ni yaj ih huraliin gishuun bolsonoo ch medehgi gushuud yu yu er ni teriin daguulaad yridag gesen

Avatar

1111111111 2021-01-13 202.131.230.162

Ичиж үхэхээ байсан дээд шүүх хэргээ ч шийдэхээ байсан хэдэн мянгаараа хэргэ нь хуримтлагдсан хий хоосон өндөр цалин аваад л гэдсээ илэд суудаг хэдэн шүүгч арай ч дээ арчаагүй санаа нь зовдоггүй, худалч хулгайчдыг хамнаалсан ялзарсан тархи нь ажилладаггүй хэдэн шүүүгч хамгийн иөндөр цалин аваад л хоолойгоор чинь давж байна уу сайт майт лавлах утас нь ажиллахгүй ичээч цааш нь дамжуул арайч шүүх ийм байгаагүй 90-ээд онд өдөр шөнөгүй зүтгэж явлаа цалингаа голж өөрсдийгөө хамнгаалж арчаагүй царайлар

Avatar

Зочин 2021-01-13 66.181.161.84

Их хурлын нэгдсэн чуулганд бандааштай сууж болохгүй, я***н охинд төрийн нууцыг орон дотроо хэлж болохгүй, Булган аймгийн төрийн өмчит компаниудаас хулгай хийж болохгүй Бат-Эрдэнэ ээ

Avatar

Зочин 2021-01-13 103.212.119.92

хууль эрхзүй өндөр хөгжсөн оронд хүний хувь заяаг нэг номерт тавьдаг. Гэмт хэрэг гарсны дараа өндөр ял өгөх биш гэмт хэрэг гарахгүй байх нөхцлийг бүрдүүлэхэд хамгийн их анхаардаг юм билээ. Манай төр засаг ажилгүйдэл, ядуурлыг бууруулж, нийгмийг соён гэгээрүүлэх талаар юу ч хийхгүй байж шоронд хийхээ л 1-т тавьдаг. Шоронд хүнд засрах уу? Ер нь өндөр ял өгснөөр шударга шүүх болчихдог юм биш ш дээ. Хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг сайтар тунгаасны дараа хүний хувь заяаг шийдэх ёстой!

Avatar

Зочин 2021-01-13 103.229.121.32

АТГ-ын Баярхүү бол ЖАНХУУГИЙН гөбс лодоогч, уяаны гөлөг, бууны нохой биз дээ, ЖАНХУУ эхлээд өөрийнхөө ОВШООРт нуусан мөнгийг оруулж ирээч ичдэггүй худалчаа.

Avatar

Зочин 2021-01-13 66.181.185.100

АТГ-ын Баярхүү 95сая доллар буюу 300 орчим тэрбум төгрөг орж ирсэн гээд мэдээлэл хийгээд байсан

Avatar

иргэн 2021-01-13 66.181.190.23

Иймэрхүү новшнуудаас болж улс орон хөгжихгүй авилгалд идэгдсэн

Avatar

Zochin 2021-01-13 66.181.184.48

Ene hun ihee muu hun shu

Avatar

Ард 2021-01-13 202.126.89.147

Монгол ялна гэдэг үгэнд Ард түмэн итгэсээр байгаа.

Avatar

Зочин 2021-01-13 192.82.70.80

ХӨӨРХИЙ МАНАЙ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ГЭДЭГ ХҮНД ЕР НЬ ЯМАР Ч ЭРХ МЭДЭЛ ХУУЛИАРАА Ч ТЭР ХҮНИЙ ЁСООР Ч ТЭР АЛГА БОЛЛОО ДО. ГЭТЭЛ СОНГУУЛЬД НЬ ӨРСӨЛДӨӨД ХӨРӨНГӨ ЗАРААД АЛАЛЦААД БАЙХ ЮМ.УЛС ТӨРЧИД ТИЙМ ТЭНЭГ БОЛЧДОГ ЮМ БОЛ УУ? НЭРЭНД НЬ БОЛДОГ ЮМ БОЛ УУ? СОНГУУЛЬ ГЭЖ МӨНГӨ ҮРЖ БАЙХААР СУГАЛАА БОЛГОЧИХВОЛ ЯАСАН ЮМ.ХАЙРЦГАНД ЕРӨНХИЙЛӨГЧ ГЭЖ ТОМООР БИЧЭЭД Л НЭР ГОРИЛОГЧДООР НЬ ТӨЛБӨРИЙГ НЬ АВААД СУГАЛУУЛЧАЯ! ТОГОЛВОЛ ТОГОЛСОН ШИГ ТОГЛОЖ ЗУГААЦВАЛ ЗУГААЦСАН ШИГ ЗУГААЦЪЯ Л ДА

Avatar

Зочин 2021-01-13 66.181.161.34

Авилга хээл хахуулийг дэмжидэг гар байна шүү. Энэ нөхөр.

Avatar

иргэн 2021-01-13 66.181.161.15

Бас нэг эргүү лобичин

Avatar

Сүнээгийн ахад 2021-01-13 92.223.73.85

Сүнээ одоо болчихоо хахаха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж