"Валютын ханш зөвхөн Монголбанкнаас хамаарахгүй" | News.MN

"Валютын ханш зөвхөн Монголбанкнаас хамаарахгүй"

"Валютын ханш зөвхөн Монголбанкнаас хамаарахгүй"

"Валютын ханш зөвхөн Монголбанкнаас хамаарахгүй"

Ам.долларын төгрөгтэй харьцах ханш сүүлийн хэдэн сарын турш тасралтгүй чангарч, өнөөдрийн байдлаар нэг ам.доллар 2850 төгрөгтэй тэнцээд байна. Монголчуудын худалдаа үйлчилгээ хийдэг гол хоёр мөнгөн тэмдэгтийн төгрөгтэй харьцах ханш өссөнөөс бараа үйлчилгээний үнэ өдрөөс өдөрт нэмэгдсээр.  Мөн иргэдийн худалдан авах чадвар муудаж, айл өрхийн амьжиргаа доройтсоор байгааг хэн хүнгүй хэлж байна.

Тэгвэл Монголбанкнаас 2020 оны төгсгөлд “Гадаад валютын албан нөөц /ГВАН/ 2020 оны урьдчилсан гүйцэтгэлээр түүхэн дээд хэмжээнд буюу 4.5 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 4.2 хувиар нэмэгдэж импортын 11 сарын хэрэгцээг хангах түвшинд хүрч өссөн” талаар мэдээлсэн. Тэгвэл ГВАН нөөц хангалттай түвшинд хүрсэн байхад ам.доллар чангарч байгаа нь Монголбанк зах зээлээс доллар хамж эрэлтийг үүсгэж байгаа талаар яригдах болсон.

ГВАН-ИЙГ ДОТОГШ ИНТЕРВЕНЦ ХИЙХ НЬ ТОМ ЭРСДЭЛТЭЙ

Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн Ахлах эдийн засагч Н.БАТЖИН:

-Валютын ханш зөвхөн Монголбанкнаас хамаарахгүй бөгөөд гадаад худалдааны тэнцлээс ихээхэн шалтгаална. Валютын ханш ихээр унах юм бол эргээд хүчтэй өсөх эрсдэлтэй байдаг учраас Монголбанкны зүгээс оролцохгүйгээр зах зээлийн зарчмаар нь явуулж байна. ГВАН-ийг дотогш интервенц хийх нь том эрсдэлтэй. Эдийн засгийн сууриа харвал ханшийн өсөлт үүсэх нөхцөл байдал ажиглагдахгүй байна. Ханшид нөлөөлдөг хүчин зүйлст эдийн засгийн сууриас гадна иргэдийн хүлээлт зэрэг багтдаг. Монгол Улсын гадагш экспортлох гол бүтээгдэхүүн болох нүүрс, зэсний үнэ 2021 онд буурахгүй тогтвортой байх хандлагатай байна. Тиймээс ам.долларын ханш тогтвортой байна гэсэн үг. Түүнээс биш ам.долларын ханшийг бууруулахын тулд нөөцөө дотогш интервенц хийж зарах нь хэтэрхий богино хугацааны л асуудал.

Гадаадын хөрөнгө оруулагч нар Монгол Улсад итгэл хүлээлгэх нь багассан энэ цаг үед ам.долларын ханшийг бууруулах гэж үзэх нь өөрөө эрсдэлтэй. ГВАН 2020 оны урьдчилсан гүйцэтгэлээр 4.5 тэрбум ам.долларт хүрэхэд Монголбанкны үнэт металл худалдан авалт түүхэн дээд хэмжээнд буюу 23 тоннд хүрсэн. Төв банкнаас сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлогын арга хэмжээнүүд үр дүнгээ өгсөн зэрэг нь голлон нөлөөлсөн. ГВАН нэмэгдэх нь олон нийтийн төгрөгт итгэх итгэлийг бэхжүүлэх, зээлжих зэрэглэлд эерэгээр нөлөөлөх, эдийн засгийн дархлааг нэмэгдүүлэхэд өндөр ач холбогдолтой” гэв.

Монголбанкнаас 2021 онд Монгол Улсын эдийн засаг 6-8 хувь өснө гэж тооцож байгаа аж. Өөрөөр хэлбэл, Монголбанк зээл гаргалтыг идэвхжүүлэх бодлого барих бөгөөд зээл 11, мөнгөний нийлүүлэлт 18 хувь өснө гэсэн тооцоолол хийжээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-13 202.55.188.90

Gants Mongolbank shiidehgui. Buh yumaa gadaadaas $-r avdag ulsiin valut urgelj unasaar baina, ene chin zah zeeliin huuli shuu dee. Dotoodiin uildverlelee hugjuulj baij dotoodiin buteegdehuuneer heregtseegee 100% hangaj chadval tugrug usch ehelne

Avatar

Зочин 2021-01-13 202.131.245.243

Гадаад худалдааны тэнцэл чинь 1,5 тэрбум ам.долларын ашигтай гарчихаад байхад валютын ханш өсөөд байдаг нь сонин шүү.

Avatar

Зочин 2021-01-13 43.228.131.45

УЛСЫН ИХ ХУРАЛ НЬ ЭНЭ МОНГОЛБАНКАНД ШУРГАЛСАН ЭРГҮҮ МАЛНУУДДАА ХЯНАЛТАА ТАВИАЧЭЭ ҮНДСЭН ҮҮРЭГ НЬ ТӨГРӨГИЙН ХАНШНЫ ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ШҮҮ ДЭЭ НААД МАЛНУУД ЧИНЬ ТА НАРЫН МААНАГЫГ ЧИНЬ МЭДЧЭЭД ДУРААРАА ДУРГИЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ ХЯНАЖ ЧАДАХГҮЙН БОЛ САНГИЙН ЯАМАНД НЬ ӨГЧИХ

Avatar

Зочин 2021-01-13 66.181.190.22

монголбанк долларын ханшийг тогтоодоггүй гэдгийг бүгд ойлгомоор байнав зах зээлд шилжээд 30 жил боллооь одоо болтол ойлгодоггүйээ. ханшийг зах зээл буюу валютын орох гарах урсгал эрэл нийлүүлэлт л зохицуулна. төгрөгийн ханшаа сайн байлгамаар өбайгаа бол импортын юм хэрэглэхээ зогсооно, үгүй бол экспортоо сайн нэм. тэрний төлөө л ажиллах хэрэгтэй гэдгээ л ойлгоо

Avatar

Зочин 2021-01-13 202.131.245.243

Гадаад худалдааны тэнцэл 1,5 тэрбум ам.долларын ашигтай гарчихаад байхад валютын ханш өсөөд байдаг нь сонин шүү. Рио Тинтод л ашигтай юм даа. Монголбанк чинь ер нь тэдний л зарц юм биш үү?

Avatar

ЗОЧИН 2021-01-13 66.181.183.241

АРД ТҮМНИЙ ОЮУН САНАА МЭДЛЭГ БОЛОВСРОЛ ДЭЭШИЛЖ БАЙЖ ЭНЭ УЛС ОРОН ХӨГЖИНӨ ШҮҮ

Avatar

ЗОЧИН 2021-01-13 66.181.183.241

ХЯТАД СОЛОНГОС ЗЭРЭГ УЛСЫГ ХАРХАД ИРГЭД НЬ ГАДНЫ БАРАА БҮТЭЭГДХҮҮНИЙГ ҮЗЭН ЯДДАГ ХАРАГДДАГ. МАНАЙ ТИЙМ ОЙЛГОЛТ БАЙДАГГҮЙ. ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ҮРГЭЛЖ ДЭМЖИХИЙГ УРИАЛАХ ЁСТОЙ. ХҮҮХДИЙН БАЯР ШИНЭ ЖИЛ ЦАГААН САР ГЭЭД ЯМАР НҮСЭР ХИЙДЭГ БИЛЭЭДЭЭ. АРД ТҮМЭНИЙГ БАГААС НЬ ЭДИЙН ЗАСГИЙН МЭДЛЭГ БОЛОВСРОЛЫГ ӨНДӨР ТҮВШИНД ОЛГОХ ХЭРЭГТЭЙ. ХҮҮХДЭЭ БАЯРЛУУЛЖ БАЙНА ГЭЭД ХҮҮХДИЙН БАЯРААР ХЯТАД ХЭРЭГГҮЙ ХОГ АВЧ ӨГХӨӨ Л БОЛИХ ХЭРЭГТЭЙ. ЭНЭ НЬ ТӨГРӨГИЙГ МААНЬ ЦААС БОЛГОЖ БАЙНА ГЭДГИЙГ ИРГЭН БҮР УХАМСАРЛА.

Avatar

Зочин 2021-01-13 64.119.20.156

Монгол банкныхан үргэлж доллор өсгөж ханшны зөрүүгээс ашиг олдог улс,

Avatar

Mongol 2021-01-13 64.119.16.87

Yawal dollariin hansh buurahiig meddeg humuus n ard tumendee bainga sain oilgolt ogch baimaar bn. Tegwel bugd negdsen neg oilgolttoi bolno. Tegeed tor, ard tumnii hamtiin hucheer Togrog Dollariin hanshiig 1:1 bolgoh hodolgoon ornuulie.

Avatar

ЗОЧИН 2021-01-13 66.181.183.241

2010 ОНООС ХОЙШ МОНГОЛЧУУД БИДНИЙ ХЭРЭГЛЭЭ ОГЦОМ ӨССӨН. ГАДНЫ БАРАА БҮТЭЭГДХҮҮН ИХ ИМПОРТОЛСОН. ҮҮНИЙ ҮР ДҮН ТӨГРӨГ ӨДӨР ИРЭХ ТУСАМ ЦААС БОЛЖ БАЙНА. МОНГОЛ БАНК ДОЛЛАР ХУДАЛДАЖ АВЧ БАЙГААГ ЗӨВ ГЭЖ ХАРЖ БАЙНА. НЭГЭНТ ҮЙЛДВЭРЛЭГЧ УЛС БИШ АРД ТҮМНИЙ ГАР ДЭЭР ДОЛЛАР БАЙВАЛ ХҮССЭН ХҮСЭЭГҮЙ ХУРДАН ГАРААД ЯВЧИХНА. ЯЛГААГҮЙ ДОЛЛАР ӨСНӨ.

Avatar

Зочин 2021-01-13 66.181.183.241

АСУУДЛЫГ НЭГ ТАЛААС НЬ ХАРДАГ ХҮМҮҮС ИХ БАЙДАГ. БОЛВОЛ ХОЁР ӨӨР ТАЛААС ГУРВЫН ӨӨР ТАЛААС АСУУДЛЫГ ХАРВАР БҮҮР ИЛҮҮ БАЙХ. ХҮМҮҮСИЙН ГАР ДЭЭР ДОЛЛАР БАЙЛГАХ НЬ ӨНӨӨДӨР АШИГТАЙ ЮУ. ӨМНӨХ ТУРШЛАГААС ХАРВАЛ АН НАМЫН ҮЕД ГАДНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ МАШ ИХ ТАТАЖ ОВОО МӨНГӨ БОСГОЖ ЧАДСАН. АВИЛГАЛ ХЭЭЛ ХАХУУЛЬ ИХ ТӨРИЙН АЛБА ТОМ БАЙХ НЬ МАНАЙ УЛСЫГ СҮЙРҮҮЛСЭН. ОРЖ ИРСЭН ГАДААД ВАЛЬТ /ДОЛЛАР/ АСАР ХУРДТАЙ БУЦААД ГАРААД ЯВСАН. МОНГОЛД НААЖ ҮЛДСЭН ЗҮЙЛ БАЙХГҮЙ.

Avatar

ЗОЧИН 2021-01-13 66.181.183.241

ЭНГИЙНЭЭР ЯРЬВАЛ ВАЛЬЮТЫН ХАРЬЦАА ГЭДЭГ НЬ ТУХАЙН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ХАРУУЛЖ БАЙГАА ЮМ. ТЭРНЭЭС МАН АН МОНГОЛ БАНК ВАЛЬЮТЫГ ӨСГӨӨД БАЙГАА ХЭРЭГ БИШ. МОНГОЛЧУУД БИДНИЙ ХЭРЭГЛЭЖ БАЙГАА БАРАА БҮТЭЭГДХҮҮНИЙ 99,9% ГАДНЫ БАРАА БҮТЭЭГДХҮҮН БАЙНА. БИДНИЙ ХЭРЭГЛЭЭ ӨНӨӨДӨР ТӨГРӨГИЙГ ЦААС БОЛГОЖ БАЙГАА ЮМ. ХҮМҮҮС МАШ БУРУУ ОЙЛГОЛТОЙ БАЙНА. ТӨГРӨГИЙГ ЧАНГАРУУЛАХ ГАНЦ Л АРГА БИЙ. ЮМ ҮЙЛДВЭРЛЭХ. ГАДНЫ БАРАА БҮТЭЭГДХҮҮНД ТАТВАР НЭМЭХ. ҮНДЭСНИЙ ТОМ КОМПАНИУДАА ГАРГАЖ ИРЭХ.

Avatar

ИРГЭН 2021-01-13 202.9.46.226

иргэдийг ядуу байлгах нь монгол банкинд ашигтай юу ?

Avatar

Зочин 2021-01-13 31.13.191.201

хариулт энгиин монголбанкны бүх ажилтанууд банк бус хоршоотой их хуралд үл захирагддаг

Avatar

Badarch taxar 2021-01-13 192.82.76.45

Odo yuni awad darsan ni hojih baih nogoon hewendee bna

Avatar

Зочин 2021-01-13 49.0.142.48

$ төгрөг хоёр хэвлэмэл цаас болчлоо. одоо юу ч дараад нэмэргүй. боловсрол мэдлэгтээ хийж дарвал

Avatar

Зочин 2021-01-13 103.212.118.97

1900 байсан төгрөгийн ханшийг МАН 2900 болгосон доо. Маш таатай эдийн засгийн орчинд ажиллачихаад төгрөгийг цаас болгож, эдийн засгийг элгээр нь хэвтүүлж а л с а н даа.

Avatar

ЗОЧИН 2021-01-13 66.181.183.241

ТИЙМ Ч БИШ Л ДЭ. БИДНИЙ ХЭРЭГЛЭЭ Л ТӨГРӨГИЙГ ЦААС БОЛГОЖ БАЙГАА ЮМ. ЭРГЭН ТОЙРНОО ХАР. БИДНИЙ ХЭРЭГЛЭЖ БАЙГАА ЭД ЗҮЙЛСИЙН 99,9% ГАДНЫ БАРАА БҮДЭЭГДЭХҮҮН БАЙГАА. ҮҮНИЙ ҮР ДҮНД ТӨГРӨГ МААНЬ ЦААС БОЛЖ БАЙГАА ЮМ. ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ БАГА БАГААР ӨСГӨХ НЬ ТӨГРӨГИЙГ ЧАНГАРУУЛНА. ГЭВЧ МАШ ХЯМД АЖИЛЛАХ ХҮЧТЭЙ АСАР ТОМ ҮЙЛДВЭРЛЭГЧ ХЯТАД БИДНИЙ ХАЖУУД БАЙНА. МОНГОЛД ЮМ ҮЙЛДВЭРЛЭХИЙН ТУЛД ХЯТАД БАРААНД ТАТВАР ӨНДӨР ТАВИХ ХЭРЭГТЭЙ. МОНГОЛЫГ ХЯТАД УДИРДАЖ БАЙНА ГЭХЭД ХЭЛСДЭХГҮЙ

Avatar

ЗОЧИН 2021-01-13 66.181.183.241

ЭНГИЙНЭЭР ЯРЬВАЛ ВАЛЬЮТЫН ХАРЬЦАА ГЭДЭГ НЬ ТУХАЙН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ХАРУУЛЖ БАЙГАА ЮМ. ТЭРНЭЭС МАН АН МОНГОЛ БАНК ВАЛЬЮТЫГ ӨСГӨӨД БАЙГАА ХЭРЭГ БИШ. МОНГОЛЧУУД БИДНИЙ ХЭРЭГЛЭЖ БАЙГАА БАРАА БҮТЭЭГДХҮҮНИЙ 99,9% ГАДНЫ БАРАА БҮТЭЭГДХҮҮН БАЙНА. БИДНИЙ ХЭРЭГЛЭЭ ӨНӨӨДӨР ТӨГРӨГИЙГ ЦААС БОЛГОЖ БАЙГАА ЮМ. ХҮМҮҮС МАШ БУРУУ ОЙЛГОЛТОЙ БАЙНА. ТӨГРӨГИЙГ ЧАНГАРУУЛАХ ГАНЦ Л АРГА БИЙ. ЮМ ҮЙЛДВЭРЛЭХ. ГАДНЫ БАРАА БҮТЭЭГДХҮҮНД ТАТВАР НЭМЭХ. ҮНДЭСНИЙ ТОМ КОМПАНИУДАА ГАРГАЖ ИРЭХ.

Avatar

Зочин 2021-01-13 66.181.161.3

$ яриад байх юм. Голлох валют юань 450 гарчихлаа. Энэ чинь жинхэнэ дарамт. Өнөөдөр $ биш юань монголын нөхцөлд наймаа хийдэг гол валют ш дээ

Avatar

Зочин 2021-01-13 103.229.120.148

Tugrug tsaas bolj baihad yugeeed l dollariin hanshiig buulgah ve dee. Erguu yum uu teneg yum uuu munhag yum uu?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж