Орон нутагт 11 хүн эрүүлжүүлэгджээ

Хуучирсан мэдээ: 2010.08.09-нд нийтлэгдсэн

Орон нутагт 11 хүн эрүүлжүүлэгджээ

Нийслэлийн хэмжээнд  өнгөрөгч амралтын өдөр иргэд, аж ахуйн нэгжээс цагдаагийн байгууллага гэмт хэрэг, зөрчлийн тухай 520  мэдээлэл  хүлээн авч шалгахад гэмт хэргийн шинжтэй 37 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байгаа аж. Мөн бямба гаригт нийслэлд 103, орон нутагт 28 хүн эрүүлжүүлэгджээ. Харин ням гаригт нийслэлд 121, орон нутагт 11 хүн эрүүлжүүлэгджээ. Амралтын хоногуудад нийслэлийн Баянзүрх, Баянгол, Чингэлтэй, Төмөр замын Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байр хамгийн их ачаалалтай ажилласан байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж