Ахмадууд нэг сая төгрөгөө авч чадах уу? | News.MN

Ахмадууд нэг сая төгрөгөө авч чадах уу?

Ахмадууд нэг сая төгрөгөө авч чадах уу?

Ахмадууд нэг сая төгрөгөө авч чадах уу?

Нохойн дуу ойртон, ахмадууд төрөөс олгохоор шийдвэрлэсэн нэг сая төгрөгөө авах хугацаа дөтөлсөн ч Сангийн яамны зүгээс “2021 оны улсын нэгдсэн төсөвт 210 мянган ахмад настанд тус бүр 1 сая төгрөг олгох зардал суугаагүй” гэж тайлбарласан нь гонсойлгоод байна.

УИХ-аас жилийн өмнө ахмадуудуудын зургаа хүртэл сая төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэх хууль баталж, хэрэгжсэн. Нийтдээ 220 мянга гаруй ахмад настан уг хуульд хамрагдан банкнаас авсан байсан тэтгэврийн зээлээ тэглүүлж, зарим нь хөнгөлүүлсэн.

Харин тэтгэврийн зээлгүй байсан ахмадууд “Төр ахмад настнаа зээлтэй, зээлгүйгээр нь ялгаварлан гадуурхлаа. Хамгийн сайн санхүүгийн сахилга баттай хүмүүсээ хохироолоо. Мэдээлэлтэй нь зургаа хүртэл сая төгрөгийн зээлээ тэглүүлж, мэдээлэлгүй нь зээл авахгүй сууж байгаад хохирсон” гэх шүүмжлэлийг ч хаягласан тул УИХ  210 мянган ахмад настанд тус бүр 1 сая төгрөг олгохоо мэдэгдсэн. Үүнд нийт 210 тэрбум төгрөг шаардана.

Тухайн үед парламентаас шийдвэр гаргахад УИХ-ын даргаар өнөөгийн спикер Г.Занданшатар ажиллаж байсан юм. Тэрбээр Сангийн яамны албан тушаалтны “Төсөвт мөнгө суулгаагүй” гэх тайлбарыг нь эерүүлэхийг хичээв үү, эсвэл шаварт унасан шарын эзэн хөдлөхгүй бол болохгүй байсан уу, “Эрдэнэс силвер ресурс” компанийн удирдлагад ирэх тавдугаар сараас өмнө багтаан, 210 тэрбум төгрөг “босгох” даалгавар ногдуулаад байна.

“Эрдэнэс силвер ресурс” нь “Эрдэнэс Монгол” компанийн харьяа компани юм. Тус компани нь дээрх ажлыг гардаж гүйцэтгэх үүрэг хүлээсэн.

Хэрэв эрх баригч хүчин энэ мөнгийг шийдвэрлэж, амласнаа хэрэгжүүлэхгүй бол Ерөнхийлөгчийн сонгууль гэх том даваа хүлээж буй. Нэг үгээр хэлбэл, уг сонгуулиас урьтаж, мөнгө олгох шаардлага үүсч байгаа юм. Түүнээс урьтаж олгохгүй бол 210 мянган ахмадын санал хаашаа ч савлаж мэдэх аюул бий.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ахмад 2021-01-12 192.82.67.60

Заавал олгох ёстой.
Ахмадуудыг ялгаварлаж үнэнч шударгаар зөв зээл авахгүй өөрөө өөрсдийгөө дөнгөн данган амьдарч байсных нь төлөө ахмадууд яагаад хохирч гадуурхагдаж үлдэх ёстой юм бэ?
нэг сая төгрөг өгөх хууль гаргасан биз дээ.
Ард түмнээр тоглоом хийж болохгүй.

Avatar

Хараа 2021-01-12 202.179.21.220

Энэ төрийн 3 өндөрлөг гэж Хуулийг гууль болгож , хүний эрхийг зөрчиж, үндсэн хуулиар тогтоосон засаглалын тогтолцоог эвдэж, шүүх засаглалын эрхэнд халдсан хэлмэгдүүлэлтийн суурийг тавьсан, монгол улсын эдийн засагийн сүүрүүлсэн орон гаран нөхөд байна. Сонгогчид ухамсартай бодлоготой байхгүй сонгуулийн үеийн хэдэн төгрөгт хууртаж байгаа нь бүх юмны эх сурвалж болж байгааг засах талаар ч мэдрэмж алга. Хорлон сүүтгэх үйл ажиллага гэлтэй.

Avatar

Зочин 2021-01-12 64.119.26.93

ЖОНХУУГИЙН ХОРЛОЛД ӨХТСӨН ЗГ. ЦААШДАА Ч ӨРТӨНӨ

Avatar

иргэн 2021-01-12 64.119.20.3

Зөв зүгээр зээлээ аваад амьдрал ахуй үр хүүхдэдээ унаа унаш сургалтийн төлбөр орон байр авахад туслалцаа үзүүлээд явж болоод байсан зүйлийг тэглэнэ гэж солиорч улс төржсөн эрхэмүүдийн өр 940 тэрбум болчихлоо./1их наяд/ гэсэн үг .Салхит нэг төг нэмүү өртөг үйлдвлэж амжаагүй байна.

Avatar

Зочин 2021-01-12 103.26.194.254

Аливаа улсад дундчууд гэдэг хэсэг засаг төрд дараа болдоггүй, хувиа борлуулаад, ажил амьдралаа зохицуулаад явдаг. Харин аль нэг намыг мухар сохроор дагаад хуйлраад байдаагүй тул эрх баригчид дургүй байдаг бололтой. Тэгээд ч хадгаламжаас нь хүү татах, Бямбасүрэнгийн засаг хадгалмажийг нь үнэгүй болгох гэх мэтээр тэднийг байхгүй болгохыг хичээсээр иржээ. Харин улсаа мөлждөг хэсэг нь элдэв хөнгөгөлт эдлэж, зээлээ тэглүүлнэ гэх мэтээр ямагт ашигтай явж иржээ.

Avatar

Зочин 2021-01-12 103.26.194.151

Зүгээр мөрөөрөө зээлээ авах нь аваад авахгүй нь авахгүй болоод л байсан юмыг тэглэж байна гэж жонхууруулаад улсаа 600 тэрбумын өрөнд оруулсан. Одоо тэр салхитын ордноос орсон орлого нь хаана байна.

Avatar

Зочин 2021-01-12 192.82.71.48

Зээл авах авахгүй нь тухайн хүний шийдэх асуудал байсан хэцүү байгааг нь төр нь хараад тэтгэврийн зээлийг тэглэсэн бүгдэд зээл авах эрх адил тэгш олгогдсон байсаныг ашиглаагүй байж би хохирчихлоо гээд орилолдоод эхэлсэн нь харин шудрага биш түүн дээр нь дөрөөлж нэр хүнд олох дахин төрийн эрх рүү шунасан улс төрчидийн буруу

Avatar

зочин 2021-01-12 202.179.25.180

Улсын мөнгө идсэн хулгайчдаар гаргуулбал 210 тэрбум байтугай гараад ирнэ

Avatar

Зочин 2021-01-12 66.181.161.5

Сангийн сайдыг огцруулмаар байна. Ард түмний төлөө гэх сэтгэл байхгүй

Avatar

Bazar 2021-01-12 83.20.231.208

Jonhuugiin balag

Avatar

зочин 2021-01-12 192.82.75.147

Засгийн газарт мөнгө их байгаа. Даанч сэтгэл байхгүй байна. Гишүүд нийлээд хөнгөлөлт, хангамж үзүүлэх хуулийн төсөл санаачлаад байгаа нь эрх мэдэлд ойр хүмүүс мөнгө байгаагаас харагдаж байна даа.

Avatar

СОНГОГЧ 2021-01-12 202.9.46.109

200000 -АХМАДУУДЫН АРД 600000 ҮР ХҮҮХДҮҮД НЬ БАС БАЙГААГ ТООЦООЛОХ БАЙЛГҮЙ. НИЙЛЭЭД 800000 БОЛНО.

Avatar

Зочин 2021-01-12 192.82.75.137

Ахмадуудыг сонгууль жил тойглон суулгаж, уярах тактикийг "нам, улс төрчид" мөнч чадамгай ашиглан, "бэлэнчлэх", "сул мөнгө", үнэгүй" зүйлс амлана сэтгэл санаагий тоглолт хийх юм даа. Монголчууд бид "хүний болон үнэгүй юманд нугасгүй" болохоор усл төрчдийн ов залинд мөн ч олон удаа өртлөө. Яана даа хөөрхий. Тэгээд бас болоогүй ээ, 2,3 жилийн дараа сайрхаж, магтаад байсан дарга нараа амьдаарнь " үхтэл" муу хэлж, шоронд хийнэ…… ккккк

Avatar

уншигч-1 2021-01-12 59.153.114.206

Төрийн 3 өндөрлөгүүд нь 1 сая₮ өгөхөө удаа дараалан амлаад л байх юм. Хоосон ам шалдан гуя болоод бна уу үгүй юу?

Avatar

ҮЛ ТААЛАГЧ 2021-01-12 59.153.114.206

Түрүүч нь 6 сая₮ аваад тэглүүлж байгаа юм чинь аваагүй ахмадууд 3 сая₮ авъя л даа. Яагаад тэнцвэргүй хуваарилалт хийгээд бнаа??? Өөрсдөө болохоор монголын газар нутгийн аль л өнгөтэй өөдтэйг хувааж аваад элдэв тусламж нтр нэрийн дор баяжаад суугаад байгааг ойлгохгүй бна. Тэр концессын гэрээгээр ЗГазрын нөлөө бүхий эрх мэдэлтнүүд ихээхэн мөнгө тончихоод чив чимээгүй л сууцгааж бна. Концесс нэрээр бүгдээрээ л тэрбумтан болсныг мэдээлээд бсан шүү дээ.

Avatar

зочин 2021-01-12 61.115.65.216

Ерөнхийлөгч нь нэг асуудал дэвшүүлэхээр "диктатортой болчихсон юмуу?" гэх, УИХ-ын дарга нь нэг асуудал дэвшүүлэхээр "2021 оны төсөвт ийм зардал суугаагүй" гэх Сангийн сайдыг хэрхэн ойлгох вэ? Монголд асуудлыг шийдвэрлэхдээ харилцан зөвлөлдөж, санал солилцдоггүй юм байх даа? эсвэл?

Avatar

зочин 2021-01-12 202.9.46.69

өндөр тэтгэвэртэй хөгшчү үл л олон саяын зээл авдаг. Бага тэтгэвэртэй нь нэг үсрээд л хоёр саяын зээл авна. Олон саяын зээл авсан хүмүүс ядарсандаа бус, биенесээ өргөтгөх, ББСБ-д өгч мөнгө угаах гэж л авдаг юм. Ийм хүмүүсийг өөгшүүлж тэтгээд жинэхэнэ тэтгүүлэх ахмадуудаа ялгаварлан хог дээр хаясан шийдвэр л болсон доо. Бүр шийдвэр гарахын урд өдөр сайд дарга нарын эцэг эх садан төрлүүд асар их зээл авсан гэдэг биз дээ. Гэтэл нэг сая төг-ийн ваучер өгнө гэнэ. Авах барааг нь нэр заана гэнэ

Avatar

иргэн Чулуунаатар... 2021-01-12 202.21.109.48

Монголд ахмад настан иргэний хээ эрхийн хязгаарлан ялгаварлан гадуурхдаг… зарим хүнд зээл нэрээр мөнгө олон саяаар нь өгсөн ..шудрага ахмадуудад юу ч өгөөгүй…. ХҮНИЙГ ЭДИЙН ЗАСГИЙН ХУВЬД ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЖ БАЙНА …… Энэ нь МАН ..ХҮРЭЛСҮХ…ХҮРЭЛБААТАР ……"ҮНЭХЭЭР Хүрэл зүрхтэй хүмүүс юм…"Та НАР нас чинь хүрвэл тэтгэвэрт гараад …..тэгсэн хойно чинь бурхан та нарыг чадаж ..энэ олон хүний хариу авна шүү….

Avatar

Зочин 2021-01-12 66.181.161.81

Үхсэн нохойн жогорхой ..Ахмадууд гэх хэдэн зөнөгүүдийг яачиж доромжилсон өгдөг МАН даа л саналаа өгншдээ…

Avatar

Зочин 2021-01-12 202.126.88.215

Ерөнхийлөгч минь хөгшид биднийгээ заримыг нь 6саяар хайрлаад заримыг нь 1саяар хайрлаад л байх юм. Хүн төлж чадахаа мэдээд зээл авч хэргээ бүтээж байхад урдуур нь гүйж зээл тэгэлдэг нь эдийн засгийн бодлого мууттайнх эсвэл энэ засгийн газарыг хямраах гэсэн хорт бодлого болсон. 2 саяас бага зээлийг үнэхээр гачигдаж авсан зээл байгаа. Тэдний амьдарлыг дэмжээд зээл тэгэлсэн бол буян болох байлаа.

Avatar

зочин 2021-01-12 202.21.120.66

Ахмадуудын зээлийг тэглэсэн асуудал үнэхээр шударга бус байсан яахлаараа зарим нь 6 саяаа төрөөр хаалгаж зарим нь юуч үгүй үлддэг юм энэ асуудлыг шийдэхгүй бол болохгүй Өндөр тэтгэвэртэй хүмүүс л 6 сая төг-н зээл авна гэхээс 300,0 төг-н тэтгэвэртэй хүнд 2-3 саяын зээлийг л олгодог ш дээ тэгэхээр үнэхээр шударга бус байгаа биздээ өндөр тэтгэвэртэй хүмүүс өндөр зээл аваад тэрийгээ төрөөс төлүүлсэн бага тэтгэвэртэй, зээл аваагүй хүмүүс 1 сая төг өгнө гээд хууртагдсан ийм шударга ёс байхуу

Avatar

Зочин 2021-01-12 103.26.193.90

Энэ ахмадын зээл төлсөн асуудал бол үнэхээр шудрага бус явдал байсан

Avatar

зочин 2021-01-12 202.9.46.218

зарим нь хэдэн саяар нь зээл аваад түүнийгээ хөнгөлүүлдэг, зээл аваагүй сая төгрөг авч байхад зээлийн үлдэгдэл цөөн төгрөгөө хөнгөлүүлдэг энэ байдал шударга уу. энэ талаар иргэд төрдөө хандаж тэгш шударгаар хөнгөлөлтөд хамрагдахыг хүсэх хэрэгтэй юм

Avatar

Зочин 2021-01-12 66.181.161.70

олон ч ахмад энэ мөнгийг нь хүлээсээр авч чадалгүй бурханы орон луугаа одлоо доо.

Avatar

Зочин 2021-01-12 64.119.22.225

Удахгүй тийм заалт орчих байлгүй дээээ кккк

Avatar

Зочин 2021-01-12 202.126.89.142

Ард түмнээ алагчилсан маш шударга бус шийдвэр байсан. Зээлгүй хүмүүс нь нас өндөр, өдөр хоногоо аргацаасан, бага тэтгэвэр авдаг хэсэг нь байсан даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж