Ахмадууд нэг сая төгрөгөө авч чадах уу?

Хуучирсан мэдээ: 2021.01.12-нд нийтлэгдсэн

Ахмадууд нэг сая төгрөгөө авч чадах уу?

Ахмадууд нэг сая төгрөгөө авч чадах уу?

Нохойн дуу ойртон, ахмадууд төрөөс олгохоор шийдвэрлэсэн нэг сая төгрөгөө авах хугацаа дөтөлсөн ч Сангийн яамны зүгээс “2021 оны улсын нэгдсэн төсөвт 210 мянган ахмад настанд тус бүр 1 сая төгрөг олгох зардал суугаагүй” гэж тайлбарласан нь гонсойлгоод байна.

УИХ-аас жилийн өмнө ахмадуудуудын зургаа хүртэл сая төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэх хууль баталж, хэрэгжсэн. Нийтдээ 220 мянга гаруй ахмад настан уг хуульд хамрагдан банкнаас авсан байсан тэтгэврийн зээлээ тэглүүлж, зарим нь хөнгөлүүлсэн.

Харин тэтгэврийн зээлгүй байсан ахмадууд “Төр ахмад настнаа зээлтэй, зээлгүйгээр нь ялгаварлан гадуурхлаа. Хамгийн сайн санхүүгийн сахилга баттай хүмүүсээ хохироолоо. Мэдээлэлтэй нь зургаа хүртэл сая төгрөгийн зээлээ тэглүүлж, мэдээлэлгүй нь зээл авахгүй сууж байгаад хохирсон” гэх шүүмжлэлийг ч хаягласан тул УИХ  210 мянган ахмад настанд тус бүр 1 сая төгрөг олгохоо мэдэгдсэн. Үүнд нийт 210 тэрбум төгрөг шаардана.

Тухайн үед парламентаас шийдвэр гаргахад УИХ-ын даргаар өнөөгийн спикер Г.Занданшатар ажиллаж байсан юм. Тэрбээр Сангийн яамны албан тушаалтны “Төсөвт мөнгө суулгаагүй” гэх тайлбарыг нь эерүүлэхийг хичээв үү, эсвэл шаварт унасан шарын эзэн хөдлөхгүй бол болохгүй байсан уу, “Эрдэнэс силвер ресурс” компанийн удирдлагад ирэх тавдугаар сараас өмнө багтаан, 210 тэрбум төгрөг “босгох” даалгавар ногдуулаад байна.

“Эрдэнэс силвер ресурс” нь “Эрдэнэс Монгол” компанийн харьяа компани юм. Тус компани нь дээрх ажлыг гардаж гүйцэтгэх үүрэг хүлээсэн.

Хэрэв эрх баригч хүчин энэ мөнгийг шийдвэрлэж, амласнаа хэрэгжүүлэхгүй бол Ерөнхийлөгчийн сонгууль гэх том даваа хүлээж буй. Нэг үгээр хэлбэл, уг сонгуулиас урьтаж, мөнгө олгох шаардлага үүсч байгаа юм. Түүнээс урьтаж олгохгүй бол 210 мянган ахмадын санал хаашаа ч савлаж мэдэх аюул бий.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж