Казахстан улсад өнгөрсөн Бямба гаригт /2021.01.09/ Мажилис буюу парламентын доод танхимын депутатуудыг сонгох сонгууль болж өнгөрчээ. Энэ удаагийн сонгуульд эрх баригч Нур Отан нам 71.09 хувийн саналаар ялалт байгуулсан байна. Тус улсын Сонгуулийн төв комиссын орлогч дарга Константин Петровын мэдэгдсэнээр Нур Отан нам нийт 5,1 сая сонгогчийн буюу 71.09 хувийн санал авчээ.
Ардын нам, Нур Отан нам, Ардчилсан нам буюу Ак жол намууд долоон хувийн босгыг давж, парламентад суудал авсан байна. Эрх баригч Нур Отан парламентын шинэ бүрэлдэхүүнд 76 суудал авах бол үлдсэн хоёр нам нь 12 болон 10 суудал авч байгаа аж.
Гэхдээ энэ удаа тус улсын цорын ганц сөрөг хүчин сонгуульд оролцохоос татгалзжээ. Харин бусад намуудын хувь ерөнхийдөө эрх баригч намын бодлогыг сурталчилж байсан учир энэ удаагийн сонгууль ямар ч өрсөлдөөнгүй, иргэдэд сонголт хийх боломж олгоогүй сонгууль боллоо гэж ажиглагчид дүгнэсэн байна.
Нур-Отан намын 2019 онд өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа буусан тус улсын Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаев удирдаж байгаа ба тус нам нь сүүлийн 30 жил Казахстан улсын парламентад олонхи болж байгаа юм.
Эх сурвалж: AL JAZEERA
Холбоотой мэдээ