Монгол Улсад 2020 онд төрөлт 2.3 хувиар буурсан байна. Тодруулбал, өнгөрсөн оны 11 сарын байдлаар 69.4 мянган эх амаржсан нь өмнөх оны мөн үеэс 1662 төрөлтөөр бага үзүүлэлт аж. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 6077 хүүхэд шинээр мэндэлсэн нь сүүлийн таван жилийн хамгийн бага үзүүлэлт юм байна.
Амаржсан эхчүүдийн 55.6 мянга нь зургаа ба түүнээс дээш удаа жирэмсний хяналтад хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 1700-гаар буурсан аж. Нийт амаржсан эхчүүдийн 236 нь гэртээ төрсөн нь өмнөх оноос 7-гоор нэмэгдсэн дүнтэй байна.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ