Газар хөдлөлт бол урьдчилан хэлэх, мэдээлэх боломжгүй үзэгдэл | News.MN

Газар хөдлөлт бол урьдчилан хэлэх, мэдээлэх боломжгүй үзэгдэл

Газар хөдлөлт бол урьдчилан хэлэх, мэдээлэх боломжгүй үзэгдэл

Газар хөдлөлт бол урьдчилан хэлэх, мэдээлэх боломжгүй үзэгдэл

Монгол Улсын Шадар сайдын ахалдаг Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл өнөөдөр /2020.01.12/ цахимаар хуралдлаа. Хурлаар Хөвсгөл аймгийн Ханх суманд болсон газар хөдлөлтийн нөхцөл байдал, цаг үеийн мэдээллийг сонслоо.

Хөвсгөл аймгийн төвөөс баруун хойд зүгт 200 километрт Ханх сумын баруун урд зүгт 28 километрийн зайд 01 дүгээр сарын 12-нд нийт зургаан удаагийн газар хөдлөлт болж, иргэдэд хүчтэй мэдрэгдлээ. Тодруулбал, Улаанбаатарын цагаар 05:32 цагт 6,5 магнитуд, 05:41 цагт 5,1 магнитуд, 05:47 цагт 4,6 магнитуд, 06:02 цагт 5,3 магнитуд, 06:10 цагт 5 магнитуд, 07:02 цагт 5,6 магнитудтай газар хөдлөлт болсон байна.

Эдгээр газар хөдлөлт нь Улаанбаатар хотын төвөөс 1000 орчим км-ийн зайд болсон ч газар хөдлөлтийн чичирхийлэл Булган, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймаг, нийслэлийн оршин суугчдад хүчтэй мэдрэгдсэн. Улаанбаатарт гэрлийн бүрхүүл чичирхийлж савласан гэх зэргээр иргэдэд мэдрэгдсэн ч хохирол учраагүй гэдгийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс танилцууллаа.

Үргэлжлүүлэн Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ё.Пүрэвсүрэн цаг үеийн зарим мэдээллийг танилцууллаа. Газар хөдлөлтийн чичирхийлэл Хөвсгөл аймгийн бүх сумдад мэдрэгдсэн гэлээ.

Одоогоор газар хөдлөлтөөс үүссэн хохирлыг тогтоохоор Мөрөн сумын 14 багийн 42 нийтийн орон сууцны барилга байгууламжид Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 8, Онцгой байдлын газраас 18 албан хаагч, Мэргэжлийн хяналтын газраас 12 албан хаагч газар дээр нь үзлэг хяналт тавьж ажиллаж байгааг хэллээ.

Газар хөдлөлтийг урьдчилж мэдээлсэнгүй гэж иргэд шүүмжилсэн. Үүнд мэргэжлийн хүмүүс газар хөдлөлт бол шинжлэх ухааны түвшинд урьдчилан хэлэх, мэдээлэх боломжгүй үзэгдэл гэдгийг тайлбарлалаа.

Шадар сайдын зүгээс газар хөдлөлтийн хариу рага хэмжээний төлөвлөгөөний арга хэмжээг авч хэрэгжүүлэх, Хөвсгөл аймаг, орон нутагт мэргэжлийн байгуулагууд бодит үнэлгээ, магадланг яаравчлан хийх, газар хөдлөлтийн талаар бодит, зөв мэдээллийг иргэдэд хүргэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналаа танилцуулахыг холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл болголоо.

Эх сурвалж: zasag.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-12 202.131.243.186

Шинжлэх ухаан одоохондоо газар хөдлөлтийг урьдчилж мэддэг технологийг олж нээгээгүй л байгаа. Гол нь стандартаа мөрдөх юм л даа. Манай 8 баллд тэсвэртэй гээд байгаа барилгууд үнэн чанартаа газар хөдлөлтийг тэсвэрлэх болов уу???

Avatar

Зочин 2021-01-12 202.131.240.147

Урьдчилж мэдээллэх нь ч юу юм бэ. Харин газар хөдөлсний дараагаар ард иргэд юу болсон талаарх мэдээллийг шуурхай хүргэдэг байх хэрэгтэй юм. Газар хөдлөснөөс хойш 4 цагийн дараа мэдээллэх нь утгагүй юм. Веб сайт ч юмуу мессеж ч юмуу эсхүл радиогоор тэглээ ингэлээ тайван байгаарай ийм арга хэмжээ аваарай гээд богихон мэдээлэл өгөхөд болохгүй юм байхгүй

Avatar

Зочин 2021-01-12 78.156.235.118

Кшааоашкокошкшащащадв
щкщкк
дика

Avatar

Зочин 2021-01-12 202.131.227.114

Магнитуд бол тухайн газар хөдлөлт болсон цэгт яг тухайн агшинд үүссэн энергийн хэмжээг илэрхийлдэг. Тийм учраас 1 удаагийн газар хөдлөлтөд 1 л энергийн утга гардаг. Харин чичиргээ буюу балл бол өөр үзүүлэлт. Жишээлбэл Японд магнитудыг ашигладаггүй. Газар хөдлөлт болсон тухайн цэг дээр үүссэн долгион цагираг хэлбэрээр олон зуун км радиуст тархаж, тухайн тархсан газар бүртээ чичиргээ өөр өөр баллаар хүрч хэмжигддэг. Голомтоосоо холдох тусам чичиргээ буюу балл буурна гэсэн үг. Магнитуд балл 2-г ял

Avatar

Зочин 2021-01-12 124.158.67.127

zarim humuus untaj bsn, medeegui zereg n ta nar duut dohio dugargaaguigees tgj bga ymshd

Avatar

Зочин 2021-01-12 202.9.47.7

ehleed 6,5 baihad dohio dugaraagui baij bgad daraa n mash huchtei hudulj suid bolson bol yah uu?

Avatar

Зочин 2021-01-12 203.91.115.51

Гоё хариулж байгаа биз дээ? Хэрэв байшин нураад хүний амь сүйдсэн бол барилгын компанийн хариуцлага яригдаж, хүн үхсэн явдал нь ердийн нэг статистик гээд л тайлбарлаад сууж байна. Хэрэв урьдчилан мэдэж болдоггүй юм бол энэ талын судалгааны байгууллага ажиллуулж тэр олон хүнийг сул цалинжуулах ямар хэрэгтэй юм бэ?

Avatar

Tr 2021-01-12 192.82.67.104

Тэрийг чинь монголчууд бүү хэл япон, америкчууд хийж чадахгүй байгаа юм аа. Юун дураараа бурдаг юм, нэг их мундаг эрдэмтэддэй ч юм шиг.

Avatar

Зочин 2021-01-12 203.91.115.43

Зөн билэгтнүүдийг ажиллуулбал урьдчилаад мэдэж магадгүй юм шүү. 😄😄😄

Avatar

Зочин 2021-01-12 150.129.142.245

За урьдчилан мэдэж байгаа гэхдээ анхааруулга өгөөд нүүлгэн шилжүүлэлт хийх хугацаа үүнд хүрэлцэхгүй гэхдээ болзошгүй хохирлыг даван туулах систем бол бий найзаа татвар төлөгчдийн мөнгөөр босгосон дараагийн газар хөдлөлт болж болзошгүй гэдгийг анхааруулах аваарийн дуут дохио өгөгч чанга яригч

Avatar

Зочин 2021-01-12 124.158.67.127

Tgd bolj bh uyer n dohio dugardaggui ymuu malnuudaa.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж