Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн эрүүгийн тасаг, Улсын мєрдєн байцаах газартай хамтран “Мод” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулжээ. Энэ үеэр нийслэл хотод оруулж буй мод бэлтгэж, тээвэрлэсэн автомашинуудад шалгалт хийсэн байна. Уг шалгалтаар зєвшєєрєлгүй мод, палк, түлээ бэлтгэж тээвэрлэсэн найман автомашин саатуулагджээ. Тухайлбал, Тєв аймгийн Батсүмбэр сумын иргэн Б нь УБУ 65-94 улсын дугаартай машинаар 200 шуудай түлээ, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Г нь УБТ 44-59 улсын дугаарын машинаар 70 боодол пүрүүс тээвэрлэж явсан байна. Мєн ТӨА 49-08 “Зил 131” машинтай 200 орчим палк ачиж явсан Б нарыг саатуулан шалгаж байгаа аж.
П.Наран
П.Наран