Google тэргүүтэй сүлжээнүүд улстөрчдийн цахим хуудсыг хаав | News.MN

Google тэргүүтэй сүлжээнүүд улстөрчдийн цахим хуудсыг хаав

Google тэргүүтэй сүлжээнүүд улстөрчдийн цахим хуудсыг хаав

Google тэргүүтэй сүлжээнүүд улстөрчдийн цахим хуудсыг хаав

Дональд Трампыг дэмжигчид гэх хэдэн зуун хүмүүс Капитол Хиллд эмх замбараагүй байдал үүсгэснээс шалтгаалан нийгмийн цахим сүлжээнүүд бүх улстөрчидтэй холбоотой хуудсуудыг түр хугацаагаар хааж байгаа бөгөөд тус үйл ажиллагаанд хамгийн сүүлд Google нэгджээ.

Ийнхүү Google, Microsoft, Facebook компаниуд энэ долоо хоногт бүх улстөрчидтэй холбоотой хандивын болон харилцааны хуудсуудыг хааж буйгаа зарлажээ. Энэ үйлдэл нь дор хаяж таван хүний амь үрэгдсэн эмх замбараагүй байдал дахин давтагдахаас сэргийлэх зорилготой юм.

“Бид өнгөрсөн долоо хоногт болсон сэтгэл өвтгөм явдлаас болж бүх улстөрчдийн цахим хаягуудыг хааж байна” хэмээн Google компанийн хэвлэлийн төлөөлөгч Жөүз Кастанеда мэдэгджээ.

Мөн Марриотт, Морган Стэнли, Дөү нар ч гэсэн бүх улстөрчид, ялангуяа Бүгд найрамдах намын гишүүдтэй холбоотой хандив, харилцааны хаягуудыг хааснаа зарласан билээ. Хамгийн анх Ерөнхийлөгч Дональд Трамп эмх замбараагүй байдал үүсгэгчдэд хайртай хэмээн хэлсэн бичлэгээ Twitter хаягтаа нийтэлснээс болж хаалган, цаашид хэзээ ч сэргээхгүй байх талаар хэлэлцэж байгаа юм. Twitter-ийн үйлдлийг Facebook даган Трампын хуудсыг нэвтрэх боломжгүй болгож, Youtube дээрх бичлэгийг даруй устгасан аж.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-12 64.119.23.33

За ингээд улс төрчид ч эрх мэдэл сэнтийнээсээ зайлуулагдаж, хуучирч арчигдах үйл явц үйл хэрэг болж эхэллээ. Энэ үйл хэрэгт, одоо шинээр тодорч буй "эрх мэдэлтнүүд" удаан зугуухан, нууцаар нухацтай бэлдсэн. Одоо бол бүх дэлхийг захирах асар том амбицтай, ханашгүй шуналтай, үндэстэн дамнасан, банк санхүү технологийн монцгорууд товойн гарах цаг. Тэдэнд эх орон газар нутаг, ард түмэн язгуур соёл, ёс суртахуун үнэт зүйл огт байхгүй.Тэд хэнийг ч хөл гарыг нь хүлж, амыг нь таглаж айлгаж бөнжигнүүлнэ.

Avatar

Зочин 2021-01-12 66.181.160.44

Ардчилал гэдэг л энэ шүү дээ. Хэвлэл бие даасан

Avatar

Зочин 2021-01-12 198.27.232.110

Tenegee ene ardchilal bish. Oor uzel bodol ontsog iig haaj bna shu dee. Harin ch Communism tai zuirlej bolno

Avatar

Зочин 2021-01-12 66.181.161.124

Зөь ш дээ. Ардчилал гэж манайханы эндүүрээд байгаагаас өөр шүү.

Avatar

Зочин 2021-01-12 103.26.193.75

USA ardchilalaaa gej huuramch shdee hunii erh ardchilal gej huuramch buguud zevseg gedgiig heden jiliin umnu sonsood gaihaj bj bilee

Avatar

Зочин 2021-01-12 66.181.161.124

Чиний мөрөөдсөн ардчилалаар явбал эмх замбараагүй туйл, хүчирхийлийн оргил болно биз.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж