БНСУ-ын соёл, аялал жуулчлал үзэсгэлэн “Korea Grand Sale 2021”-д тавтай морил

Хуучирсан мэдээ: 2021.01.12-нд нийтлэгдсэн

БНСУ-ын соёл, аялал жуулчлал үзэсгэлэн “Korea Grand Sale 2021”-д тавтай морил

БНСУ-ын соёл, аялал жуулчлал үзэсгэлэн “Korea Grand Sale 2021”-д тавтай морил

-Үзэсгэлэн нэгдүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн 46 хоногийн турш онлайнаар зохион байгуулагдана –

Цар тахлаас үүдэн аялал жуулчлалын салбар зогсонги байдалд орсон энэ үед бусад орнууд цар тахлын дараа гадаад орны аялагчдыг татах зорилготой онлайн маркетингийн үйл ажиллагааг явуулсаар байна.

Үүний нэг жишээ бол БНСУ-ын Соёл, Спорт, Аялал жуулчлалын яамнаас нэгдүгээр сарын 14-нөөс хоёрдугаар сарын 28-н хүртэл гадаад иргэдэд зориулсан Соёл, аялал жуулчлал, худалдааны үзэсгэлэн Korea Grand Sale 2021 арга хэмжээг зохион байгуулах юм.

“Korea Grand Sale 2021” үзэсгэлэн нь аялал жуулчлалын бууралтат үе болох өвлийн улиралд зохион байгуулагддаг БНСУ-ын томоохон үзэсгэлэн ба энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан Солонгосын аяллын бүтээгдэхүүнийг танилцуулж,  хямдралтай худалдаа, урамшуулал зэрэг олон боломжуудыг олгон Солонгос улсыг зорих гадаад аялагчдыг татах зорилготой. 2011 оноос эхлэн зохион байгуулагдсан энэхүү үзэсгэлэн нь 2021 онд Covid-19 цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх, мөн гадаад орны аялагчдад илүү нээлттэй, хүртээмжтэй болгох үүднээс онлайнаар зохион байгуулагдах гэж байна.

Үзэсгэлэнгээр

▲Солонгосын аяллын контентуудийг  онлайнаар үзэж сонирхох,

▲Гадаад иргэдийн сонирхлыг татахуйц бүтээгдэхүүний хямдрал, урамшуулалтай худалдаа(шоппинг),

▲Аялал жуулчлалын салбарын хямдрал, урамшуулал бүхий бүтээгдэхүүний урьдчилсан худалдаагаар дамжуулж цар тахлын дараа Солонгос улсыг зорих аялагчдын тоог нэмэгдүүлэх маркетингийг үйл ажиллагааг зохион байгуулахаас гадна

▲Гадаад иргэдэд зориулсан ‘Share your Korea’ хаштаг эвент зэрэг олон олон сонирхолтой үйл ажиллагаа явагдах ба үзэсгэлэнгийн албан ёсны вэбсайт www.koreagrandsale.co.kr -аар зочлон үзэж сонирхох боломжтой юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж