Унгарын мисс Монголд ирлээ

Хуучирсан мэдээ: 2016.03.27-нд нийтлэгдсэн

Унгарын мисс Монголд ирлээ

Авьяас чадвар, оюун билэг, гоо үзэсгэлэнгээр дэлхийн олон тэрбум охид, эмэгтэйчүүдэд үлгэр дууриалал болохуйц нүүр царайг тодруулах зорилготой “FACE OF BEAUTY INTERNATIONAL-2016” тэмцээн ирэх есдүгээр сард Улаанбаатар хотноо болно. Энэхүү тэмцээнийг “Мисс Монгол консалтинг” төрийн бус байгууллага төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар бэлтгэл ажлаа эхлүүлээд байна.

Тэгвэл сардаа 100 гаруй сая хүн шимтэн уншдаг “Missosology” сайтыг үүсгэн байгуулагч, захирал Пави Вэнтура, “Face of Beauty international” тэмцээний ерөнхийлөгч Мила Мануэл нараас гадна "Face of beauty international 2015" тэмцээний дэд байрын эзэн Унгарын мисс Далма Карман, "Face of beauty international 2013" тэмцээний тэргүүн байрын эзэн Тонга улсын мисс Даймонд Ланги нар манай улсад ирэх юм.

Өнөө өглөө Унгарын мисс Далма Карман хүрэлцэн ирсэн бол бусад төлөөлөгчид өнөө шөнийн нислэгээр Улаанбаатарт бууна.

"Face of beauty international 2015" тэмцээний дэд байрын эзэн Унгарын мисс Далма Карман хэлэхдээ “Би анх удаа Монголд ирлээ. “Face of beauty international 2016" тэмцээнийг Монголд зохион байгуулах хорооноос урилга аваад их баярласан. Сэтгэгдэл өндөр байна. Үнэндээ Москвад олон цаг нислэг хүлээсэн. Хэдийгээр замдаа их ядарсан ч гэлээ сэтгэл өндөр байна. Мөн өнөө шөнө “Face of Beauty international” тэмцээний ерөнхийлөгч Мила Мануэл гадна Тонга улсын мисс ирнэ. Бидний хувьд ирэх мягмар гаригт болох хэвлэлийн хуралд оролцоно. Түүнээс гадна олон арга хэмжээнд оролцох юм. Сэтгэгдэл маш өндөр байна. Ирэх мягмар гаригт уулзацгаая.” гэсэн юм.

FACE OF INTERNATIONAL: Шинэ Зиланд улс санаачлан 2012 оноос эхлэн энэхүү тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд цар хүрээ, нэр хүнд нь хурдацтай өсөж, Miss Universe, Miss World, Miss International, Miss Earth тэмцээний дараа тавд бичигдэж эхэлжээ.

MISSOSOLOGY.ORG. Фэйсбүүк хуудаснаа 500 гаруй мянган дагагчтай, сардаа 200 гаруй улсаас 3,7 сая хүн зочилж, ойролцоогоор 95 сая удаа нийтлэлүүдийг нь уншдаг тус сайн олон улсын тэмцээнүүдийн чансааг тодорхойлж, дүн шинжилгээ хийдэг. Өдгөө дэлхийн шилдэг сайтын нэг болсон www.missosology.org-ийн жагсаалтанд FACE OF INTERNATIONAL тэмцээн тавдугаар байрт бичигдэж байна.

Ингээд ирэх есдүгээр сард Улаанбаатар хотноо болох "FACE OF INTERNATIONAL-2016" тэмцээний бэлтгэл ажилтай танилцахаар “Missosology” сайтыг үүсгэн байгуулагч, захирал Пави Вэнтура, “Face of Beauty international” тэмцээний ерөнхийлөгч Мила Мануэл нараас гадна "Face of beauty international 2015" тэмцээний дэд байрын эзэн Унгарын мисс Далма Карман, "Face of beauty international 2013" тэмцээний тэргүүн байрын эзэн Тонга улсын мисс Даймонд Ланги нар манай улсад ирэх юм. Өнөөдөр Унгарын мисс ирлээ. Бусад төлөөлөгчид өнөө шөнийн нислэгээр Улаанбаатарт бууна.

Монголд хүрэлцэн ирээд байгаа миссүүд болон төлөөлөгчид ирэх мягмар гаригт 11.00 цагаас "Туушин" зочид буудлын хурлын танхимд хэвлэлийн мэдээлэл хийх юм.

Та бүхэн Miss Mongolia Consulting фэйсбүүк хуудастай хамт байгаарай.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж