Хөгжлийн түүчээ болж, аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байгаа Өвөр Монголын үзэсгэлэнт нутгийг үзэж, харах юм гэж боддог хүний нэг нь би билээ. Гэхдээ бидний нэгээхэн хэсэг болсон энэхүү ард түмний ёс заншил, соёл уламжлал, хүн ард, аж ахуй, ахуй амьдралтай нь танилцах юмсан, аялах юмсан гэх мөрөөдөлтэй олон хүн бий. Иймд аяллын мэдээлэл болгох үүднээс уншигчдад зориулах үүднээс товч мэдээллийг хүргэж байна.
Дэлхийн дөрвөн том тал нутгийн хоёр нь Өвөр Монголд байдаг ажээ. Нийтдээ 88 сая га талбайг эзэлдэг байна. Өвөр Монголын Их Хянган даваанаас Алшаа уул хүртэл 29 өргөргийг хөндлөн сундалж, амьтан ургамал төлжсөн дөрвөн улирлын төгс үзэмж гээд Монголын тал нутагтай ижил байна. Хөлөнбуйр, Шилийнголын, Хорчины тал нутаг зэрэг Өвөр Монголд өөр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой. Тэр бүү хэл, өвс ургамал нь өөр, ардын ахуй амьдрал, аж ахуй, соёл урлаг гээд бүгд хоорондоо ижилгүй аж. Тухайлбал, Хөлөнбуйр нь дэлхийн дөрвөн том тал нутгийн нэг нь билээ. Ойролцоогоор 3000 гаруй гол мөрөнтэй Өвс бэлчээр өнгө шимтэй. Манайхаар бол Хөвсгөл далай, Увс нуур, Хяргас нууртай ижил, төстэй байх гэж бодогдоно. Жилийн дөрвөн улиралд хүн ард холхисон, үзэсгэлэнт сайхан газар байх. Харин Шилийнгол нь хагас цөлөрхөг, элсэрхэг газрын тал нутаг гэж тодотгожээ. Олон янзын өнгө бүрдсэн тал үзэсгэлэнг өөртөө шингээсэн эртний олон түүх дурсгалыг үлдээсэн өв их нутаг байна. Өөрөөр хэлбэл, Хонгор уулын хадны зураг болон дэлхийд алдартай “Үлэг гүрвэлийн нутаг” болох Дүнхэрийн сав газар зэрэг бий. Хонгор уул, Дүнхэрийн сав газар өнө эртний түүхийг хайлж, Цагаан хэрэмний үлдэгдэл, Юанийн дээд нийслэлийн буурь найман зууны тэртээх түүхийг зөвхөн эндээс л харж болох аж.
Харин Хорчины тал нутагт адуу мал бэлчиж, таван тариа халиурсан газар байна. Өөрөөр хэлбэл, газар тариалан, мал аж ахуй хосолсон гэж ойлгож болохоор. Тэгэхээр хүн ард нь нэг хэсэг нь мал аж ахуй нөгөө хэсэг нь газар тариалан эрхэлдэг байх гэж бодогдож байна. Аль эсвэл газар тариалан, мал аж ахуйг зэрэг хослуулдаг байж магадгүй. Нийслэл Бээжингээс хамгийн ойрхон байдаг Хүйтэн шилийн тал нутаг нь аялал жуулчлалын орон болж хөгжжээ. Энгийнээр хэлэхэд, 18 аялал жуулчлалын цэгийг бүтээн байгуулаад зогсохгүй 9000 мянга гаруй жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлж өгчээ. Ордос нь хагас цөлөрхөг нутаг байна. Дуут элсний аялал жуулчлалын орноос 80 километр хол, Ордос хотын аялал жуулчлалын шилдэг шугамыг бүрдүүлсэн байна. Үүнд Чингис хааны онгоны аялал жуулчлалын газар болон Дуут элсний аялал жуулчлалын газар Өвөр Монголын тал нутгийн өнөр баялаг үзэмжийг гайхуулж байдаг. Алшаа аймгийн цөлөрхөг тал нутаг Өвөр Монголын хамгийн баруун хэсэгт байрладаг. Элс, ногоон бүрд, говь цөл, тал нутаг, гол мөрөн, нуур цөөрмийг багтаажээ. Эдгээр мэдээллийг хараад улам ч их зорих сэтгэл, үзэх хүсэл, аялах мэдрэмжийг татна. Тиймээс энх цаг ирэхээр “Үзэсгэлэнт сайхан Өвөр Монголыг зорино, би.
Холбоотой мэдээ