Хорвоо дэлхий дээр өөрчлөгдөшгүй үнэн зүйлс, батлагдсан онолууд гэж байдаг билээ. Гэвч тэдний зарим нь өдгөө үнэн байхаа больж, өөрчлөлт шаардлагатай болж эхэлж байгаа бололтой.
Тухайлбал, сүүлийн үед дэлхий тэнхлэгээ илүү хурдан эргэх болсонтой холбоотойгоор эрдэмтэд нэг минут гэх хэмжээсийг нэг секундээр богиносгож, 59 секунд болгох санал дэвшүүлж эхэлсэн байна.
Учир нь өнгөрсөн жилийн хугацаанд хэд хэдэн өдөр хэвийнээс хурдан өнгөрсөн бөгөөд цаашид ч дэлхийн тэнхлэгээ эргэх хурд улам нэмэгдэн, хэзээ ч байгаагүй хэмжээнд хүрч магадгүй болжээ.
Энгийн хүмүүст, тэр байтугай зарим цахим сүлжээнд ганцхан секундын зөрүү төдийлөн мэдрэгдэхгүй байж болох ч эрдэмтэд болон тусгайлан тохируулсан шинжлэх ухааны техник технологиудад энэ зөрүү ноцтой нөлөөлж болох юм.
Жишээлбэл, 2012 онд дэлхий илүү удаан эргэсэн учир дэлхий даяар бүх цагуудыг нэг секунд зогсоож, дэлхийн эргэлттэй тааруулсан тохиолдол бий. Тухайн үед тэрхүү нэг секундийн зөрүүнээс болж Reddit, Yelp, Linkedln зэрэг сайтууд болон Linux үйлдлийн систем доголдож байсан аж.
Ийнхүү дэлхий тэнхлэгээ эргэх хурд өөрчлөгдөж байгаа нь дэлхийн цөмийн хайлмаг, далайн усны үрэлт, давлагаа, агаарын нарийн төвөгтэй хөдөлгөөн, сар, дэлхий хоорондын зай, түүгээр зогсохгүй дэлхийн дулаарал, түүнээс үүдсэн мөнх цэвдэг хайлж буй олон шалтгаантай нягт нарийн холбоотой юм.
Эх сурвалж: POPULAR MECHANICS
Зочин 2021-01-12 202.9.40.144
Дэлхий татах хүч өөрчлөгдөнө гэж ярихгүй юмаа. Эргэлт өөрчлөгдөнө гэх юм
Зочин 2021-01-12 64.119.25.47
Монгол тооллоор бүх улирлыг нэг сар ухраая хаврын сүүл сарыг одоогийн зуны эхэн сараар солих гэх мэтчилэн цаг уурын байдлаар яг ийм болоод байна
Ах 2021-01-12 203.98.76.192
Мэдрэл мэдээ бичдэг юм бэ хаха. Юу гэж л өдөрт 1440 секундийн зөрөө гарч байх вэ дээ.
Зочин 2021-01-12 202.131.242.154
хурдан хөгширэхнээ
Зочин 2021-01-12 139.5.216.101
2012 онд жилд 1 сек нэмсэн, гэтэл одоо минут тутмаас 1 сек хасах гэж бгаам уу??? 1 цагт 60 сек, 1 хоногт 1440 сек буюу 24 минут, 365 хоногт 525600 сек буюу 8760 минут, энэ нь 146 цаг буюу 6 өдөр шүү дээ, арай үгүй байхаа, худлаа …х шиг болов, ха ха
Иргэн 2021-01-12 202.21.108.218
Quartz болон digital тоолол зөрөөд байгаа.
Зочин 2021-01-12 202.9.46.192
Уул уурхай бас нэг чухал нөлөөний нэг нь болно.
Зочин 2021-01-12 64.119.20.3
Тийм байхаа өнгөрсөн жил толгой эргээд байсөн юм
Зочин 2021-01-12 73.42.213.129
Та харин өнгөрсөн жил их хурдан хөгширсөн шүү. Зөнөөд.
Зочин 2021-01-12 103.10.22.40
Хүүеээ