Эрдэмтэд нэг минутыг 59 секунд болгох санал дэвшүүлж байна

Хуучирсан мэдээ: 2021.01.12-нд нийтлэгдсэн

Эрдэмтэд нэг минутыг 59 секунд болгох санал дэвшүүлж байна

Эрдэмтэд нэг минутыг 59 секунд болгох санал дэвшүүлж байна

Хорвоо дэлхий дээр өөрчлөгдөшгүй үнэн зүйлс, батлагдсан онолууд гэж байдаг билээ. Гэвч тэдний зарим нь өдгөө үнэн байхаа больж, өөрчлөлт шаардлагатай болж эхэлж байгаа бололтой.

Тухайлбал, сүүлийн үед дэлхий тэнхлэгээ илүү хурдан эргэх болсонтой холбоотойгоор эрдэмтэд нэг минут гэх хэмжээсийг нэг секундээр богиносгож, 59 секунд болгох санал дэвшүүлж эхэлсэн байна.

Учир нь өнгөрсөн жилийн хугацаанд хэд хэдэн өдөр хэвийнээс хурдан өнгөрсөн бөгөөд цаашид ч дэлхийн тэнхлэгээ эргэх хурд улам нэмэгдэн, хэзээ ч байгаагүй хэмжээнд хүрч магадгүй болжээ.

Энгийн хүмүүст, тэр байтугай зарим цахим сүлжээнд ганцхан секундын зөрүү төдийлөн мэдрэгдэхгүй байж болох ч эрдэмтэд болон тусгайлан тохируулсан шинжлэх ухааны техник технологиудад энэ зөрүү ноцтой нөлөөлж болох юм.

Холбоотой мэдээ

Дэлхий тэнхлэгээ илүү хурдан эргэх болжээ

Дэлхий тэнхлэгээ илүү хурдан эргэх болжээ

Жишээлбэл, 2012 онд дэлхий илүү удаан эргэсэн учир дэлхий даяар бүх цагуудыг нэг секунд зогсоож, дэлхийн эргэлттэй тааруулсан тохиолдол бий. Тухайн үед тэрхүү нэг секундийн зөрүүнээс болж Reddit, Yelp, Linkedln зэрэг сайтууд болон Linux үйлдлийн систем доголдож байсан аж.

Ийнхүү дэлхий тэнхлэгээ эргэх хурд өөрчлөгдөж байгаа нь дэлхийн цөмийн хайлмаг, далайн усны үрэлт, давлагаа, агаарын нарийн төвөгтэй хөдөлгөөн, сар, дэлхий хоорондын зай, түүгээр зогсохгүй дэлхийн дулаарал, түүнээс үүдсэн мөнх цэвдэг хайлж буй олон шалтгаантай нягт нарийн холбоотой юм.

Эх сурвалж: POPULAR MECHANICS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж