Португалын Ерөнхийлөгч Сovid-19 халдвар авчээ | News.MN

Португалын Ерөнхийлөгч Сovid-19 халдвар авчээ

COVID-19

Португалын Ерөнхийлөгч Сovid-19 халдвар авчээ

Португалын Ерөнхийлөгч Сovid-19 халдвар авчээ

Португалын Ерөнхийлөгч Марселу Ребелу ди Соуза Сovid-19 халдвар авсан талаар “Reuters” агентлаг өнөөдөр /2021.01.12/ мэдээлжээ. Тус улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын цахим хуудаснаа мэдээлснээр түүнд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байна. Тэрбээр Сovid-19 халдвартай хүнтэй ойрын хавьтал болсноо мэдсэний дараа энэ сарын 6-нд шинжилгээ өгөхөд сөрөг гарч, үүрэгт ажлаа гүйцэтгэсээр байсан юм. Одоо тэр Лиссабон дахь гэртээ өөрийгөө тусгаарлажээ.

Ойрын хугацаанд зохион байгуулахаар төлөвлөсөн Ерөнхийлөгчийн оролцох арга хэмжээнүүдийг цуцалжээ. Өдгөө 72 настай Марселугийн хувьд нэгдүгээр сарын 24-нд болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа бөгөөд өнөөдөр гол мэтгэлцээнд оролцох байв.

Тус улсад халдвар авсан хүний тоо 489 мянга давсан бол нас барсан 7925 тохиолдол бүртгэгдсэн байна. Португалын эрх баригчид маргааш хуралдаж, хөл хорио тогтоох талаар хэлэлцэх бөгөөд энэ хуралд Ерөнхийлөгч Марселу оролцох байсан ч боломжгүй болж байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-12 98.204.176.20

Medeegui avcan uls ih bdag shuu.ganc neg naitaagaal bdag.gol n biye muutai nastai uls huuheddee haldaah ayultai uchir uls oron dayar ondor hemjeend avch uzej bgaa umaa

Avatar

Зочин 2021-01-12 212.95.5.3

Ёёоо энэ португалийн ерөнхийлөгчийн тухай мэдээг европт ч тоож мэдээлээгүй бхад ньюс.мн мэдээлж ч бх шиг. Айлгана гэж бодоод бгаамуу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж