Өмнөговь аймгийн Цогт овоо сумын нутаг дэвсгэрт энэ сарын 6-ны өдөр Мексик улсын хоёр иргэн сураггүй болсон талаар тус улсын гадаад харилцааны яамнаас Цагдаагийн ерөнхий газар руу мэдэгджээ. Тухайн үед уг хоёр жуулчин нь байршил тодорхойлогчтой явж байсан бөгөөд Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс нутаг руугаа GPS станцаар тусламж хүссэн байна. Харин манай улсын хууль цагдаагийнхан шуурхай эрэн сурвалжилж өнгөрөгч амралтын өдөр олж орон нутгийн эмнэлэгт хүргэсэн байна. Тэднийг олох үед нэг жуулчин нь тохойгоо мулталсан байжээ. Тэдэнд орон нутгийн эмнэлгийн ажилтнууд анхан шатны тусламж үзүүлж өчигдөр нийслэл рүү явуулсан аж.
Н.Түвшин