Г.Ган-Эрдэнэ, А.Ичинноров нар башёг сайн эхлүүллээ

Хуучирсан мэдээ: 2021.01.12-нд нийтлэгдсэн

Г.Ган-Эрдэнэ, А.Ичинноров нар башёг сайн эхлүүллээ

Г.Ган-Эрдэнэ, А.Ичинноров нар башёг сайн эхлүүллээ

Японы мэргэжлийн сүмо бөхийн хацү башёгийн хоёр дахь өдрийн барилдаанууд өчигдөр (2021.01.11) Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд боллоо. Цар тахлын улмаас 5000 үзэгч буюу ордны 80 хувийг дүүргэж буй энэ удаагийн хацү башёд Хакүхо М.Даваажаргал болон Какүрюү М.Ананд нар бэртэл гэмтэл, Covid-19-ийн улмаас барилдах боломжгүй болсон билээ.

Зүүнийг манлайлж буй озэки Такакэйшо маэгаширагийн нэгдүгээрт эрэмбэтэй Дайейшотой тааран барилдсан ч өвдөг шороодлоо. Харин барууныг манлайлж буй озэки Шодай комүсүби Такаяасүг, озэки Асанояама маэгаширагийн нэгдүгээрт эрэмбэтэй Хокүтофүжиг тус тус давжээ.

Сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ өдөр маэгаширагийн гуравт эрэмбэтэй Оношог, Ичиножо А.Ичинноров маэгаширагийн 14-т эрэмбэтэй Хошорюү С.Бямбасүрэнг тус тус давлаа. Мөн маэгаширагийн дөрөвт эрэмбэтэй Тамаваши Б.Мөнх-Оргил Эндод унасан бол маэгаширагийн наймд эрэмбэтэй Кирибаяама Б.Лхагвасүрэн маэгаширагийн 9-д эрэмбэтэй Мёогирюүг давж, анхны даваагаа авчээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж