Трамп Вашингтонд онц байдал тогтоолоо | News.MN

Трамп Вашингтонд онц байдал тогтоолоо

Трамп Вашингтонд онц байдал тогтоолоо

Трамп Вашингтонд онц байдал тогтоолоо

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нийслэл Вашингтон хотод онц байдал тогтоох шийдвэрийг өнөөдөр /2021.01.12/ гаргажээ. Энэ сарын 20-нд болох Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байдены тангараг өргөх ёслолын үеэр аюулгүй байдлыг хангах үүднээс ийм шийдвэрт хүрсэн байна.

Вашингтоны эрх баригчид Трампаас онц байдал зарлаж, аюулгүй байдлыг хангахыг хүссэн бөгөөд Дональд Трамп мужийн эрх баригчдын хүсэлтийг ийнхүү ёсоор болгожээ.

Энэ долоо хоногоос эхлэн АНУ-ын бүх 50 муж улс болон Вашингтоны Капитолын ордон буюу Конгрессийн ордны ойролцоо зэвсэгт жагсаал хийхээр төлөвлөж байгаа талаар мэдээлэл гарч эхэлсэн юм.

Өнгөрсөн долоо хоногт Капитолын ордонд болсон Жо Байдены ялалтыг баталгаажуулах Конгрессийн хуралдааны үеэр Трампын дэмжигчид сонгуулийн үр дүнг эсэргүүцэн тус ордныг эзэлж, эмх замбараагүй байдал үүсгэсэн билээ. Үүссэн нөхцөл байдлын улмаас таван хүн амиа алдсан бөгөөд сөрөг хүчнийхэн Дональд Трампыг энэхүү үймээнийг өдөөсөн гэж буруутгаж, түүнийг хугацаанаас нь өмнө огцруулах үйл ажиллагааг эхлүүлэхээ мэдэгдээд байгаа билээ.

Эх сурвалж: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

HOHI NI 2021-01-12 84.65.18.155

Uimeen odooson ni unen ene setgetsiin ovchtei huniig darui zailuulah ni zov. Bas ene medeelel chini buruu tashaa neg taliig barisan bna.

Avatar

Зочин 2021-01-12 66.181.178.70

Трамп үнэнийг л хэлдэг хувь хүний хувьд дутагдал бгаа бх гэсэн ч энэ дэлхийн хандлагыг өөрчлөх үнэ цэнэтэй үнэнийг хэлсэн гэтэл үхширсэн үзэлтэй өөрчлөгдөх хүсэлгүй хүмүүс ойлгохгүй бна хавчиж бна гадуурхаж бна шүү дэ. хүссэн эс хүссэн ч хорвоо өөрчлөгдөнө. Дэлхийн хамаг баялгыг хуу сордог буурай орнуудыг ардчилал нэрийн дор зээл хандив өгөх хуурамч гоё үгээр хууран мэхэлж мөхөөдөг бүлэглэлийн ажиллагааг ойлго

Avatar

zochin 2021-01-12 84.65.18.155

ooroo hotsrogdson uzeltei um oilogoj chadahgui maanag tenegee b** gauhuul.

Avatar

21 2021-01-12 202.131.225.197

UTSAN HUUHELDEINUUD HERHEHN UURCHLUGDUJ BAIGAA N HEND HAMAA BAINAA

Avatar

болдоо 2021-01-12 202.126.90.21

үнэхээр шизотой гажиг хүн юм аа …. кккк

Avatar

Зочин 2021-01-12 64.119.23.170

Ter gajigiinha deer garchihaad muulval ymr u? Shinjontoi ch chamas deer amidarch bn

Avatar

Сок 2021-01-12 202.126.90.134

Будантай юу
Буурал хорводоо… гээд л манай нэг дууг авч өгч байна да трумп ах

Avatar

Зочин 2021-01-12 122.201.31.132

Зев!!! Ардчилсан ороны бvрэн эрхтэй иргэд тэр олон сая зэр зэв сэгийг шал дэмий vзvvДэн болгох гэж хадгалаагvй гэдгээ харуулах ганц боломж олдож байхад даанч тийм байлгvй дээ!! Ккк.

Avatar

Badarch taxar 2021-01-12 192.82.76.45

Tramp odo jod doligonood baihdaa yahaw de hust gehgvi

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж